2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/08413

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 06

191/ШШ2025/08413

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн ан******* шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************ тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********** тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 92,869,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,869,660 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

******* ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулахад зориулж хувьцаа эзэмшигч Б.******* 400,000,000 төгрөг зээлсэн. Талууд 2023.09.15-ны өдөр тооцоо нийлэхэд 333,983,660 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш тус компани Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, ******* , төслөөс 73,1 м.кв 1 ширхэг орон сууц, 52,34 м.кв 2 ширхэг орон сууц, нийт 3 ширхэг орон сууцыг 231,114,000 төгрөгт тооцож өгсөн. ******* ******* ******* ХХК 92,869,660 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай компани ******* ******* ******* ХХК-тай 2025.05.15-ны өдөр тохиролцож улсын дугаартай Toyota Rav4-XA40 маркийн автомашиныг 55,000,000 төгрөгт тооцож өгсөн. Мөн 2025.08.20-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 27,869,660 төгрөгийг нэхэмжлэгчтэй тохиролцон хуваарь гаргаж төлөх саналтай байна гэжээ.

 

3.Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна

Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үлдэгдлийн баталгаа, 2025/04/25 дугаар нэхэмжлэх, ******* ******* ******* ХХК-д гаргасан хүсэлт, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг, хариуцагчаас итгэмжлэл, автомашины гэрэл зураг, улсын дугаартай RAV4 маркийн автомашин дэлгэрэнгүй бүртгэл, түүх хүлээлцэх хуудас, банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтыг ирүүлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 82,869,660 төгрөгийн нэхэмжлэлийг *******гаж, 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд;

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.******* манай компаниас тус компанийг үүсгэн байгуулахад 400,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгчтэй 2023.09.15-ны өдөр тооцоо нийлэхэд 333,983,660 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг хариуцагч зөвшөөрсөн. ******* ******* ******* ХХК нь Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, ******* , Хилс төслөөс 73.1 м.кв 3 өрөө, 52.34 м.кв 2 өрөө, 2 ширхэг орон сууц, нийт 3 ширхэг орон сууцыг 231,114,000 төгрөгт тооцож өгсөн. Харин үлдэгдэл 92,869,660 төгрөгийг төлөөгүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд;

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай 2025.05.15-ны өдөр тохиролцож улсын дугаартай, Toyota Rav 4 маркийн автомашиныг 55,000,000 төгрөгт тооцож хүлээлгэн өгсөн. Мөн 2025.08.20-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 65,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 27,869,660 төгрөгийг хуваарь гарган төлнө гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас хариуцагч ******* ******* ******* ХХК нь 400,000,000 төгрөг зээлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

4.2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь зээлдэгч ******* ******* ******* ХХК-д 400,000,000 төгрөг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй. Харин зээлдэгч ******* ******* ******* ХХК нь улсын дугаартай, Toyota Rav 4 маркийн автомашиныг зээлийн төлбөр 55,000,000 төгрөгт тооцож өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2023.09.15-ны өдрийн Үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж 333,983,660 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас хариуцагч 231,114,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй болно.

 

5.1.******* ******* ******* ХХК нь 2024.09.18-ны өдрийн албан бичгээр ******* ******* ******* ХХК-ийг үлдэгдэл 102,869,660 төгрөгийг 2024.09 дүгээр сард багтаан төлөх талаар мэдэгдсэн ба 2025.05.01-ний өдрийн 2025/04/25 дугаар нэхэмжлэхээр 92,869,660 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тооцооллыг гаргасан байна.

 

5.2.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээрх төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2025.08.20-ны өдөр Голомт банк ХК дахь ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн 1 тоот дансанд шилжүүлсэн нь банк ХК-ийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул зээлийн төлбөрөөс хасаж тооцно. Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

6.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д зээлийн төлбөрт улсын дугаартай, Toyota Rav 4 маркийн автомашиныг 55,000,000 төгрөгт тооцож өгсөн гэх боловч хэрэгт авагдсан тус автомашиныг хүлээлгэн өгсөн баримтад Хүлээлгэн өгсөн Б., хүлээн авсан н. гэж тэмдэглэгдсэн ба Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үүнийг үгүйсгэсэн маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар уг баримтыг үндэслэн хариуцагч зээлийн төлбөрт 55,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

 

Учир нь; Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. гэж зааснаас дүгнэвэл хариуцагч ******* ******* ******* ХХК нь зээлийн төлбөрийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт тооцсон автомашиныг н.д хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөө хэлбэл; хариуцагч нь нэхэмжлэгчид буюу түүний заасан этгээдэд автомашиныг шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

7.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь н.д улсын дугаартай, Toyota Rav 4 маркийн автомашиныг шилжүүлэн өгсөнтэй холбоотой эрх зөрчигдсөн гэж үзвэл түүнд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2025.09.26-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 82,869,660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 82,869,660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 572,433 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА