| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/02101/И |
| Дугаар | 191/ШШ2025/04708 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/04708
2025 05 27 191/ШШ2025/04708
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, “К” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Ш овогт Бы М /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.346.852 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.М нь Ктай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3020-2024 тоот “Кны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”-ний дагуу тоот “Цахим Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 15.643.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Б.Мтэй байгуулсан зэээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 15.426.553 төгрөг, Зээлийн хүү 1.904.190 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 16.109 төгрөг, Нийт 17.346.852 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Кны нэхэмжилсэн 17.346.852 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХК нь хариуцагч Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.346.852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 17.346.852 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“К” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.346.852 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 17.346.852 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 5.782.284 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 244.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 122.342 төгрөгийг хариуцагчаас, 122.342 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН