2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/07081

 

ТОГТООХ нь:

 

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар 2012 онд төрсөн охин *******, 2015 онд төрсөн хүү ******* нарыг эцэг ******* асрамжид үлдээсүгэй.

 

2.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч ******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийг эх ******* асрамжинд өгөхийг ******* даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг баримтлан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 54,72 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг ******* өмчлөлд үлдээж, орон сууцны ногдох хэсэгт 74,210,403 төгрөгийг хариуцагч ******* олгохыг нэхэмжлэгч ******* даалгаж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,734,800 төгрөг болон хариуцагчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 529,002 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ