Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

2025/ДШМ/07

 

 

        

Л.от холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: С.Э 

 Хохирогч: В.Б /цахим/, түүний өмгөөлөгч: Б.Чойжилсүрэн /цахим/, Б.Адалбек,

 Хохирогч: Р.Г /цахим/

 Хохирогч: Л_С /цахим/, түүний өмгөөлөгч: Д.Гансүх /цахим/

 Хохирогч: Л.С /цахим/, түүний өмгөөлөгч: Б.Э /цахим/

 Хохирогч Б.Д /цахим/,түүний өмгөөлөгч: Ц.Монгол /цахим/

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Даваа

Шүүгдэгч: Л.о

            Нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Л.от холбогдох 1912008020011 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Л.о, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С, хохирогч В.Б, Н.Д, Л_С, хохирогчийн өмгөөлөгч С.Г, Н.Э, Ц.М нар эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Т аймгийн З суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ю” ХХК-нд ээлжийн ахлах ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Т аймаг, З сумын 0 дугаар баг Б, И 0 дугаар байр 0 тоотод бүртгэлтэй, У хот Б дүүргийн 0 дүгээр хороо, 0 байрны 0 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лийн О /РД:000000000000000/

 

Шүүгдэгч Л.о нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч Б.Дын эзэмшлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоот 0 өрөө орон сууцыг “...зээл аваад маргааш буцаагаад барьцаанаас аваад өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 80.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж залилан, түүнд нийт их хэмжээний буюу 277.239.484 төгрөгийн хохирол учруулсан,

 

Т аймгийн З сумын Т банканд урьд нь хамт ажиллаж байсан, 10 жилийн ангийн хүүхэд болох иргэн Л.Соос “шүдний эмнэлэг байгуулан ажиллуулж байгаа, эмнэлгээ өөрийн болгох гэж байгаа 1 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан,

 

Т аймгийн З сумын Төрийн банканд урьд нь хамт ажиллаж байсан Р.Гаас “жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авч шүдний эмнэлэг байгуулан. ажиллуулах гэж байгаа хэмээн хуурч” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан,

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Т аймгийн Зуун мод сумын 0 дүгээр багийн иргэн Л_Сгаас нийт 169.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан,

 

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж А аймгийн Ө сумын Х багийн иргэн В.Бгоос нийт 268.787.500 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Л.от холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолд: А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.от холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Л_Сд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй”, хохирогч Б.Д, Л.С нарт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б овогт Лийн Оийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  Боржигин овогт Лувсанцэндийн Оийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.от оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.оийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.оээс 267.787.500 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Ө сумын Хийн 0-0 тоотод оршин суух В.Бд, 24.400.000 төгрөг гаргуулан хохирогч У хот Б дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 80А байрны 1-75 тоотод оршин суух Р.Гад тус тус олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч О.Тын хүү алдангийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.оээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2,240,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ж /А аймгийн Цагдаагийн газрын 0000000 тоот данс/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 5,210,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар  Т аймгийн З сумын 6 дугаар баг, Ирээдүй хотхоны 48 дугаар байрны 1 тоот 56.8 метр кв орон сууц, Т аймгийн З сумын 2 дугаар баг 8 дугаар гудамжны 09 тоотод байрлах 42 метр квадрат барилга, 287 метр квадрат газрыг тус тус битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Т аймгийн З сумын 6 дугаар баг, И хотхоны 0 дугаар байрны 0 тоот 56.8 метр кв орон сууц, Т аймгийн З сумын 0 дугаар баг 0 дугаар гудамжны 0 тоотод байрлах 42 метр квадрат барилга, 287 метр квадрат газраас тухайн шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, Хэрэгт прокурорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаартай  “Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот 112.09 мкв талбайтай, 000000000000 гэрчилгээний дугаартай, Ү-0000000 бүртгэлийн дугаартай орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шүүгдэгч Л.оийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан гарвал асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Т аймгийн З сумын Засаг даргад даалгаж, Хэрэгт хавсаргасан 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.от авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Эрдэнэтуяа би, шүүгдэгч Л.от холбогдох эрүүгийн 1912008020011 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 131 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: Шүүгдэгч Л.оийн хохирогч Л_Сг залилсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэж, хохирогч Б.Д, Л.С нарыг залилсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг хохирогч Б.Г, В.Б нарыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ. А аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж дүгнэсэн үндэслэлийн хувьд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэдэгт энэ хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх болон хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх, цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэрэг хамаарахаар байна. Гэтэл шүүх хохирогч Б.Д, Л.С нарыг залилсан үйлдэлд хамаарах асуудлыг буюу Б.Д, Л.С, Л.о нарын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрийг хэн төлөх асуудлыг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00222 дугаартай тогтоолыг үндэслэн дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоол нь иргэн Б.Д, Л.С, Л.о нарын хооронд .байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх асуудлыг буюу хохирлыг хэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн болохоос бус шүүгдэгч Л.оийн бусдаас эд хөрөнгийн шилжүүлэн авч, захиран зарцуулсан үйлдэл, субьектив санаа зорилго, гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй, дүгнэлт хийх үндэслэлгүй болно. Хохирогч Б.Д, Л.С нарыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан шинжийг бүрэн хангасан эрүүгийн гэмт хэрэг юм. Тодруулбал Л.о нь “шүдний эмнэлэг авах гэж байгаа, байрны зээлээ хаагаад 300.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа зээлээ авчхаад буцаагаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлж, шүдний эмнэлэг авах ямар ч боломжгүй атлаа хохирогч Б.Д, Л.С нарт 1 хоногийн хугацаанд мөнгө зээлээч хэмээн 80.000.000 төгрөгийг Аоос зээлж, зээлийн барьцаанд Б.Дын өмчлөлийн байрыг барьцаалж байгаа үйлдэл, түүний субьектив санаа зорилго нь хохирогч нараас эд хөрөнгийн ямар нэг аргаар шилжүүлэн авах санаа зорилготой байх бөгөөд тухайн мөнгийг тохиролцооны зүйл болох шүдний эмнэлэг авах үйл ажиллагаанд хэрэглээгүй, бусдын өр төлбөрт буюу иргэн Л_Сн төлбөрийг төлөх зорилгоор бусдыг итгүүлэн эд хөрөнгийн шилжүүлэн авч байгаа тэрхүү үйлдэл, үйлдэлдээ хандсан санаа зорилго нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дээрх аргаар иргэн Л.Соос 80.000.000 төгрөгийг, Б.Гаас 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тухайн мөнгийг иргэн Л_С руу шилжүүлсэн байна. Мөн Л.оийн нэг өдөр 2 иргэнээс ижил аргаар эд хөрөнгийн шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдлийг өөр өөрөөр дүгнэж иргэний хэрэг, эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Учир нь иргэн Б.Ганбатаас 85.00.000 төгрөгийг зээлж авахдаа “нөхөртэйгөө шүдний эмнэлэг барих гэж байгаа, байраа чөлөөлөөд зээл аваад буцаагаад өгье” гэж итгүүлэн авсан бол хохирогч Л.Соос 80.000.000 төгрөгийг зээлж авахдаа “...шүдний эмнэлэг ажиллуулах гэж байгаа” гэж итгүүлэн авсан, хохирогч Б.Даас “шүдний эмнэлэг авах гэж байгаа, байрны зээлээ хаагаад 300.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа зээлээ авчхаад буцаагаад өгье” гэж итгүүлэн байрыг нь авч барьцаанд тавьсан бөгөөд санаа зорилго, үйлдлийн арга нь ижил байхад шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна. Иймд шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүйн улмаас шүүгдэгчид ял завших нөхцөлийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчмууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, оролцогчийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалаагүй, зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Л.оийн хохирогч Б.Д болон хохирогч Л.С нарын залилсан үйлдлийг залилах гэмт хэргийн0 шинжийг бүрэн хангахгүй, Б.Дд бодит хохирол учраагүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох субьектив талын шинжгүй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “тухайн хэргийг өмнө нь нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойлох хэсэг нь тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

 

Хохирогч Б.Д, Ц.М нар давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 2024\ШЦТ\221 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсгийн “хохирогч Б. Д, Л.С нарт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Л. О нь хохирогч Б. Д, С. А нарыг залилан мэхэлж 80.000.000  төгрөгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглан, үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулж, нуун дарагдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдүүлэн, хууран мэхэлж залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна. Тухайлбал: 1. Л.о нь залилан мэхлэхийн тулд хохирогчдод “нөхөртөө шүдний эмнэлэг авч өгөх гэж байна” гэж улмаар шүдний эмнэлгийн зураг явуулан итгүүлэн үнэмшүүлж бусад хохирогчдыг ч ийм байдлаар залилсан, “өдөртөө буцааж өгнө” гэх зэргээр хууран мэхэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчдын болон гэрч Пийн мэдүүлгээр нотлогдсон байна. Л. О нь гэмт үйлдлээ гүйцэлдүүлэхдээ нотариатаар батлуулсан зээлийн гэрээндээ Б.Дыг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Мөнгийг өөрөө авсан, Б.Дын байрыг залилан мэхэлж барьцаанд тавих замаар Л.Сыг залилсан гэж үзэхээр байна. Нөгөөтэйгөөр Л.о нь зээлийн гэрээний нөхцөлийг найз Аод маш их ашигтай байдлаар өдрийн 1.5 хувийн хүү, алданги төлөхөөр хийж зээлдэгчийн сонирхлыг татаж хууран мэхлэх гэсэн зальт арга мөн. 3.Иймд зээлийн гэрээ нь залилан мэхлэх гэмт хэргийг халхавчилсан гэрээ байх бөгөөд хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, Б.Дыг хохироох гэмт санаа, зорилгоор хийгдсэн байна. 4.Л.о нь гэрээ хийх үед бусдын итгэл үнэмшлийг төрүүлэхээр худал ярьж, эмнэлгийн зураг үзүүлэх, хамаатан садан гэж дотносох, өөрөө Хаан банканд ажилладаг гэх мэтээр итгүүлэн үнэмшүүлэх аргыг хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 5.Нотариатчийн дэргэд зээлийн гэрээ байгуулах үед нотариатч мөнгийг хэн зээлдэн авч байгааг хянаж нягтлахгүйгээр Б.Даар гарын үсэг зуруулсан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Б.Дыг төөрөгдөхөд хүргэсэн байна. Иймд нотариатын үйлдэл өөрөө илт хүчингүйд тооцогдохоор байна. 6.Л.о нь хохирогчийн 80 сая төгрөгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэн, хувьдаа ашигласан байх тул гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцохоор байна. 7.Хамгийн ноцтой нь хохирогч А нь Л.оийн дотнын найз бөгөөд тэрээр Л.от өгсөн мөнгөө түүнээс биш, харин Б.Даас нэхэмжилсэн нь үндэслэл бүхий хардлага төрүүлж байгаа ба Б.Д нь Л. Оийн залилан авсан мөнгийг төлөхөөр болж энэ гэмт хэргийн хохирогч болж маш ихээр хохирч байна. 8.Анхан шатны шүүх ЭХХШТХуулийн 34.19-р зүйлийн 1.4-д заасныг үндэслэл болгон Л.от холбогдох, Б.Д, Л.С нарыг залилсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд Л. Оийн гэм буруутай нь тогтоогдсон байхад Шүүх иргэний маргааныг шийдвэрлэсэн “Шүүхийн шийдвэр хүчинтэй байна” гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн энэ зарчимд харшилж байна. 9. Мөн Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, 9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим хэрэгжээгүй, энэ хуулийг хэрэглээгүй байна. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэж хуульчилсан байхад Иргэний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа” гэдгийг Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол шийдвэр гэж үзнэ. Эрүүгийн хэргийн шүүхээс эцсийн шийдвэр гарсны дараа Иргэний хэргийн шийдвэрийг шаардлагатай бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах, өөрчлөх хуулийн зохицуулалт бүрэн байгааг харгалзан үзнэ үү.  Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 2024\ШЦТ\221 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар хянан хэлэлцүүлж, хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү ... гэжээ.

 

Хохирогч Л_Сгийн өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Лувсанцэндийн От холбогдох 191200802011 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Л_Сн өмгөөлөгч Д.Г би А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л_Сг залилсан гэх Л.оийн үйлдэл холбогдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39,8 дугаар зүйлийн 1.10-д заасанчлан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох зүйлийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийн заримыг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэх дор дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Нэг. Хэргийн байдал, шийдвэрлэлт.

Шүүгдэгч Л.о нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Т аймгийн З сумын 1 дүгээр багийн иргэн Л_Сгаас нийт 169.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх шийтгэх тогтоолдоо: яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Л_Сд холбогдох үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хоёр.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд. Л_Сг залилан мэхлэх аргаар түүний мөнгө эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч Л.оийн үйлдэл холбогдлыг бодит хохирол тогтоогдоогүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг дутуу мөчид үнэлсэн, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, энэ нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Залилах гэмт хэрэг нь үндсэн шинжийн хувьд холимог /хосолмол/ бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэрэг нь энгийн бүрэлдэхүүндээ хэлбэрийн, хүндрүүлэх бүрэлдэхүүндээ материаллаг шинжийг агуулдаг. Бусдын эд хөрөнгийг Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх аль нэг арга, хэлбэрээр шилжүүлэн авсан нь нэгэнт нотлогдвол түүний улмаас учруулсан хохирлын хэмжээ нь хэргийн хүндрүүлэх шинж буюу их хэмжээд хүрэхгүй тохиолдолд хохирол нөхөн төлөгдсөн эсэхээс үл хамааран эрүүгийн эрх зүйн онолын үүднээс энгийн бүрэлдэхүүнтэй залилах гэмт хэрэг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн үе шатны онолын үүднээс авч үзвэл энгийн бүрэлдэхүүнтэй залилангийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх аль нэг аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгссөн гэж үздэг. Яллагдагчийг нэгэнт шүүхэд шилжүүлсэн тухайн тохиолдолд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох биш, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл хэргийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох гэх мэт зохицуулалт хийгдэх хуулийн үндэслэлтэй байдаг. Түүнчлэн, энэ тохиолдолд шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах асуудал шийдвэрлэгдэнэ гэж үздэг. Хохирогч Л_Сг залилж              169.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Л.оийн үйлдэл холбогдлын хувьд Л_Сгаас 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 70.000.000 төгрөг бэлнээр авсан нь эргэлзээтэй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч түүний хохирогч Л_Сгаас дансаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр авсан 85.000.000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр авсан 14.000.000 төгрөг төлөгдөөгүй, өнөөг хүртэл түүнийг хохироосоор яваа болох нь хохирогч Л_С, гэрч Ц.А нарын удаа дараагийн мэдүүлэг, “А” аудит ХХК- ны дүгнэлт болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /цаашид ШШҮХ гэх/ гийн эдийн засгийн шинжээчийн 2022 оны 103 дугаартай дүгнэлтэд хавсаргагдсан шүүгдэгч Л.о, хохирогч Л .С нарын хооронд хийсэн банкны гүйлгээний баримт, тэдний энэ талаар харилцсан мессеж, чатууд, бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдог. Зөвхөн ганцхан баримт иш татахад “С эгчээ та маргааш 14 сая төгрөгийн цалингийн зээлийг хаах уу” /3 дугаар хавтаст хэргийн189-250/ гэх чатыг 12 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 01 цаг 01 минутад шүүгдэгч Л.о нь хохирогч Л_Сд илгээснээс үзэхэд тэрээр 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Голомт банкнаас халагдсан /2 дугаар хавтаст хэрэг, 142-143/ атлаа хохирогч Л_Сгаас хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөгийг цалингийн зээл хаах нэрээр шилжүүлэн авахдаа /ажлаас халагдсанаас хойш бүтэн 11 сарын турш/ банканд ажиллаж буй мэтээр итгүүлэн бодит байдлыг нууж Голомт банканд ажиллаж зээл олгодог, зээл хаадаг мэтээр хуурч мэхлэх аргаар түүнийг залилан мэхэлж мөнгийг буцаан өгөөгүй болох нь тогтоогддог. Шүүгдэгч Л.о нь тухайн цаг хугацаанд ийнхүү банканд ажиллаагүй, мөнгө, цалин орлогогүй байсан атлаа 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Л.Соос 80.000.000 төгрөгийг, Р.Гаас 85.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 13-ны өдөр В.Бгоос нийт 268.787.500 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр зээл нэрээр дээрхтэй адил аргаар залилан авч тэдний мөнгийг хүү, урамшуулал, ашиг өгөх нэрээр хохирогч нарын хооронд шилжүүлж дундаас нь ашиг олох, түүнийгээ дахин нэмж мөнгө олох, зээлэх арга болгон ашиглаж ирсэн нь тогтоогдож байхад Л_Сн 169.000.000 төгрөгийг зээл хаах, ф хөрөнгө оруулах нэрээр залилан авсан шүүгдэгч Л.оийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэх хангалттай үндэслэл болно. Бодит нөхцөл байдал ийм байхад шүүх “...ШШҮХ-ийн 2022 оны 103 дугаартай дүгнэлтээр 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Л_Сгаас Л.оийн харилцах дансанд орлогоор нийт 995.011.500 төгрөг, Л.оийн данснаас Л_Сн дансанд 1.127.104.500 төгрөг шилжиж нэгтгэсэн тооцоогоор Л_С Л.от 132.093.000 төгрөгийн өглөгтэй байгаа. ...Шинжилгээгээр иргэн Л.о нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр өөрийн эзэмшдэг Т банкны ... данснаас 145.000.000 төгрөгийг ...У-0000000000 гэсэн утгатай ...бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ гаргасан байна ...Мөн хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Л_Сн Т банкны ...харилцах дансанд барааны орлого тоног төхөөрөмжийн үнэ У-88020822 гэсэн утгатай 145.000.000 төгрөгийн орлого орсон байна. ...Л_С нь шүүгдэгч Л.от шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 132.093.000 төгрөг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон 145.000.000 төгрөг, нийт 277.093 төгрөгийн өглөгтэй гэх үйл баримт тогтоогдож байна” /шийтгэх тогтоол 34 дүгээр хуудас/ гэж дүгнээд тэдний хоорондох орлого, зарлагын гүйлгээний гүйцэд биш, ерөнхий дүнгээр жишиж хохирогч Л_Сд бодит хохирол учруулаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй юм. Гэтэл хохирогч Л_С нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Л.от мөнгө өгсөн, түүнээс мөнгө авсан үйлдэлд бүхэлд нь биш, зөвхөн 2019 оны 10 дугаар сарын 28, /11 дүгээр сарын 2/, 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд өгсөн, мөнгийг өнөөг хүртэл буцааж өгөөгүй хохирсон асуудлаар гомдол гаргасан, прокурор түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байхад энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхийн оронд 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Л_С Л.о нарын хооронд харилцан олон удаа мөнгөн гүйлгээ хийсэн үйлдэлд хутгалдуулан хохирлыг тогтоож, эрүүгийн журмаар шийдвэрлэх бодит хохирол, шүүгдэгчийн гэм буруугийн гол асуудлаас тойрч иргэний маргаан шийдвэрлэж буй мэт дүгнэлт хийсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь яллах дүгнэлтэд тэмдэглэсэн буюу гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанаас өмнө хийсэн мөнгөн гүйлгээ нь тухайн үедээ харилцан тохиролцож дуусгавар болгосон асуудлыг сөхөн гаргаж дүгнэлт өгсөн нь хуулийн үндэслэлгүй юм. 1. Шүүгдэгч Л.о нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л_Сгаас  85.000.000 төгрөгийг шилжүүлж аваад өнөөг хүртэл мөнгийг буцаан төлөөгүй хохироож яваа гэх үйлдэл холбогдлын тухайд: Дээрх олон удаагийн давтамжтай мөнгө авсан, өгсөн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг ашиглан шүүгдэгч Л. О нь ф мөнгө оруулна, их ашиг олдог, ашгаа хуваана гэж итгүүлэн залилан мэхлэх аргаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л_Сгаас 85.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж аваад өнөөг хүртэл мөнгийг буцаан төлөөгүй хохироож яваа нь доорх нотлох баримтаар тогтоогддог. Үүнд: а. Хохирогч Л_Сн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн: “...Л.о ...нэг өдөр ...дэлгүүр дээр компьютер бариад ирсэн. тэр ф гэдэг зүйлээ тайлбарлаад байсан... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 85.000.000 төгрөгийг өгсөн.,.1 дүгээр сарын 1-ний өдөр буцаан авна шүү гэж хэлээд өгсөн.... ” гэх/1хх 49-56 дугаар хуудас/ мэдүүлэг, Б. Хохирогч Л.С 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гаргасан өргөдөлд: ...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 85.000.000 төгрөгийг ф тоглоод өгье гэж гуйсаар байгаад авсан. /2хх-ийн 83 дугаар хуудас/ в. Хохирогч Л_Сн 2020 оны 02 дугаар сарын 6-ны өдөр гэрчээр өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 85.000.000 төгрөг, 12 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөг... зээлж аваад буцааж өгнө гээд одоог хүртэл өгөөгүй” /3 хх, 88-90/ гэх мэдүүлэг г. Л_Сн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хохирогчоор өгсөн “...85 000 000 төгрөгийг Т банкны данснаасаа 36.500.000 төг, өөрийн нөхөр Аийн Х банкны 0000000000 дугаартай данснаас 48.500.000 төгрөг ийг авч 85.000.000 болгож шилжүүлж өгсөн /4 хх, 104-105Г гэсэн мэдүүлэг, д. Ц.Аийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 48.500.000 төгрөгийг Оийн дансанд гурав хувааж шилжүүлсэн нь С нэхэмжилсэн 169.000.000 төгрөгт орчихсон байгаа ...манай эхнэр эгчийнхээ 85.000.000, 14.000. 000 төгрөгийг хааш нь хийчихсэн юм бэ гээд уйлаад хэлсэн чинь утсаа гаргаж ирээд интернэт банкаар дансны хуулгаа харуулахад Ч.Ц гэх хүний данс руу 102.500.000 төгрөг шилжүүлсэн байсан /5хх, 231-232/, е. Шүүгдэгч Л.о нь хохирогч Л_Сгаас ф хөрөнгө оруулах нэрээр зээл авах, түүнд итгүүлэхийн тулд “... 200.000.000 0.2 хувь, өдөрт 400.000 төгрөг, сард 12.000.000, 6 сард 72.000.000, 250.000 төгрөгийн 0.2 хувь, өдөрт 500.000 төг, сард 15.000.000 төгрөг, 6 сард 90.000.000 төгрөг болж байна" гэсэн мессеж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны 19 цаг 45 минутад илгээсэн /1 хх, 93 дугаар хуудас/ авагдсан бол шүүгдэгч Л.оийн 5721132588 дугаартай харилцах данснаас 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Э” ХХК-ны дансанд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээгээр “Э” ХХК-ны дансанд 324.240.000 төгрөг шилжүүлж, буцаан 226.669.590 төгрөгийг шилжүүлэн авсан байна” гэх дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 72 дугаар хуудас/ хэрэгг авагдсан. Эдгээр баримтыг харьцуулж үзэхэд Л.о нь ф алдагдал хүлээсэн бодит байдлыг нууж, итгэл төрүүлж, төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгийг түүнээс зээл нэрээр авсан нь тогтоогдог. ё. Л_Сн Х банкны дансны хуулгууд /3 хх, 94,112/, ж. Л_Сн төрийн банкны дансны хуулга /Зхх, 111/, з.Ц.Аззаяагийн ХААН банкны дансны хуулга /3 хх, 110/, и. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт 19 хх-ийн 128-180 дугаар хуудас/, й. “Э " ХХК-ны улсын бүртгэлийн лавлагаа /Зхх, 76 дугаар хуудас/ к. Ф гэх цахим сүлжээ, түүнээс олох ашгийн талаарх тооцоог шүүгдэгч Л.оээс хохирогч Л_Сд танилцуулж байсан чат, холбогдох баримт, /10 дугаар хавтаст хэргийн 167- 168 дугаар хуудас/, л. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг 47 минутад хохирогч Л_Сгийн 99037008 дугаарт шүүгдэгч Л.оийн илгээсэн мессежнүүд “...ажлынхаа ард гарах, тоног төхөөрөмж авах гээд...”, “...Саяны таталтыг туршлагагүйгээсээ болоод шууд таталт хийснээс болж олон хоног алдсан тул дүү нь дараа дараагийн татан авалт дээр асуудал үүсгэхгүй гэж амлаж байна. Сүнээ эгчээ танаасаа дүү нь хичээнгүйлэн гуйж байна..." гэх , /3 дугаар хавтаст хэргийн 222-225 дугаар хуудас /, м. Шүүгдэгч Л.о 85 000 000 төгрөгийг форекст хөрөнгө оруулах нэрээр авах, түүнд итгүүлэхийн тулд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цаг 13 минутад бичсэн чатдаа: “С эгчээ өчигдрийн 170 дээр ...бүх хүүгээ ....25.570.000 төг хүүлэх юм байна” гэсэн /Юхх 173 дугаар хуудас/, н. “Э” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 30-ны 1/71 дугаартай шүүгдэгч Л.оийн тус компанид гурван данс эзэмшдэг талаарх тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга 4 хх-ийн хавтаст хэргийн 247- 249 дүгээр хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 1-55 дугаар хуудас/, о. Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдолд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь үндсэн шинжийн хувьд ердийн бүрэлдэхүүн нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй яллагдагч, хохирогчийн харилцан шилжүүлсэн мөнгөний ерөнхий дүнг жишиж ...хохирогчид хохирол учраагүй хэмээн дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцгүй” гэжээ. ө. Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай Улсын Ерөнхий прокурорын газрын ХБМБАХТ хэлтсийн дарга, Улсын прокурорын туслах прокурор Д.Баянжаргалын 4/21 дугаартай прокурорын тогтоол /10хх207-209/, п. Яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын сарын 7-ны өдрийн 4/22 дугаартай тогтоол 11 дүгээр хавтаст хэрэг, 211-214 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлийг шийтгэх тогтоолд нарийвчлан дүгнээгүй байна. 2. Шүүгдэгч Л. О нь Голомт банкны харилцагчийн зээл хаана, мөнгийг өдөрт нь өгнө гэж итгүүлэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөгийг дансаар аваад өнөөг хүртэл мөнгийг буцаан төлөөгүй хохироосон гэх түүний үйлдэл холбогдлын тухайд. Шүүгдэгч Л.о нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл олон удаагийн давтамжтай харилцан мөнгө авсан, өгсөн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг ашиглан "Голомт банкны харилцагчийн зээл хаана, мөнгийг өдөрт нь өгнө" гэж итгүүлэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14.000.000 төгрөгийг дансаар аваад өнөөг хүртэл мөнгийг буцаан төлөөг/й хохироож яваа нь доорх нотлох баримтаар тогтоогддог. Үүнд: а.Хохирогч Л.Сүндапайн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “..Л.о нь ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр над руу 14.000.000 төгрөгийн цалингийн зээл хаагаад өгөөч гэсэн мессеж бичсэн байсан, маргааш өглөө нь яриад ...С эгчээ 14.000.000 төгрөгийн... зээл хааж өгөөч гэхлээр нь би чамд 85 000 000 төгрөгөө өгчихсөн., эгчид нь мөнгө байхгүй гэсэн мөнгөө шавхаад 14.000.000 төгрөгийг От өгсөн, ...Надад мөнгийг өдөрт нь буцаагаад өгнө, хоёр хувийн ашиг өгнө гэж хэлсэн ....би орой нь залгасан чинь би таны зээлийг яг өнөөдөр гаргаад өгнө. өнөөдөр зээл ихтэй байна ... би орой нь 18 цагийн үед дахиад залгахад Яанаа С эгчээ ...зээлээ гаргах гэсэн чинь сүлжээ тасарчихлаа гэж ярьсан. Маргааш өглөө нь 11 цаг гээд гаргаад өгье гэхлээр нь би тэгэх л юм байх гэж ойлгосон. Маргааш нь дахиад залгахад би онлайн хуралд сууж байна... над руу битгий залгаарай гэсэн... надаас авсан 85.000.000 төгрөгийн ашиг ч орж ирэхгүй, 14.000.000 төгрөгөө ч өгөхгүй болохоор нь би От өдрийн ашиг тань орж ирэхгүй байна яасан бэ? гэхэд удахгүй ороод ирэх байхаа гэсэн. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өглөө над руу залгаад С эгчээ дүүгээ уучлаарай... дүү нь хүнд өртэй юмаа, өчигдөр манай гэрт хүмүүс ирээд цагдаа, шүүхэд өгнө гээд, дүү нь айсандаа таны мөнгийг өгчихсөн гэсэн" /1хх 49-56 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг, б. “Сүнээ эгчээ 14 сая төгрөгийн зээл хаах уу” гэж Л.оийн илгээсэн мессеж /Зхх 189- 250, 10 хх-ийн 231 дүгээр хуудас/, в. Л.оийг ажлаас халах тухай Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 65 дугаар тушаал /2хх, 142-143 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар банканд ажилладаггүй атлаа "цалингийн зээл хаах нэрээр” бодит байдлыг гуйвуулан хууран мэхлэх аргаар хохирогч Л_Сн 14 000 000 төгрөгийг шилжүүлэн авч хохирлыг төлөөгүй болох нь тогтоогдоно. Гэтэл шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. в. Шүүгдэгч Л.о нь форекст хөрөнгө оруулж ашиг олж хуваах нэрээр хохирогч Л_Сгаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 70.000.000 төгрөгийг дансаар, 11 дүгээр сарын 2-ны өдөр 70.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйлдэл холбогдлын тухайд. Эдгээр  70.000.000 төгрөгийг ф хөрөнгө оруулах ашигтай гэж бодит байдлыг нууж итгүүлсний үндсэн дээр хохирогч Л.Саас өөрөөс нь зээлэх болон бусдаас давхар мөнгө зээлүүлж авсан, мөнгийг буцаан өгөхгүй шаардуулж ирсэн нь тэдний хооронд харьцсан мессеж, чатууд, бэлэн авсан 70.000.000 төгрөгийг 12 дугаар сарын 20-ны дотор 2 хувийн хүүтэй төлөхөөр өгсөн Л.оийн баталгаа, гэрч Ц.Аийн удаа дараагийн мэдүүлэг бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогддог. Эдгээр нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай шинжлэн судлуулсан болно. Тийнхүү 70.000.000 төгрөгийг авсны дараа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Л.о “ ...Мэдээж эрсдэлийг дүү нь тооцоолсон. Тийм болохоор та хоёр минь итгэсэн итгэлээ л алдаж болохгүй шүү” гэсэн чат бичсэн төдийгүй, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 22.04 минутад бичсэн чатдаа: “Дүү нь хүүний мөнгөө асуугаад утсаар ярьж байна. С эгчээ. Өнөөдөр бүр найдчихлаа” /10хх,174 дүгээр хуудас/. гэх мэт хохирогчид итгэл төрүүлж байжээ. Гэтэл Яллагдагч Л.оийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/1007 дугаартай тогтоол 10хх80-82/-д: “...Л.оийн Х банкны 0000000000 дугаарын харилцах дансанд 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31- нийг хүртэл хугацаанд “Эм Жи Эл Форекс” ХХК-ийн 5163103072 дугаарын харилцах данснаас хийсэн орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийхэд Л.оээс 324.240.000 төгрөгийг шилжүүлснийг буцаан 229.669.590 төгрөгийг авч зөрүү 94.570.410 төгрөг гарч байгаа болохыг тогтоосон. “Э" ХХК-ны ажилтан гэрч Т.Гын “...Л.оийн хувьд манай брокерын компанид 0000000000 дугаарын дансанд 68798.33 ам долларын орлого хийж үүнээс 29 216 56 ам долларыг буцаан татсан, алдсан мөнгө 39 566 99 ам доллар байна. Харин 21131601247 дугаарын дансанд 101 131 69 ам долларын орлого хийж, үүнээс 67 532 ам долларыг буцаан татаж авсан алдагдал нь 33 597,89 ам доллар, 2132572156 дугаарын дансанд 2406.29 ам доллар хийж хийж мөнгө татаагүй шууд алдсан байна. Л.оийн алдагдал нь 75571 ам доллар буюу одоогийн ханшаар бодоход 215.378.775 төгрөг болж байна” гэсэн мэдүүлгээр тэрээр бусдаас хууль бусаар авсан мөнгөөр форекс арилжаанд оролцож мөнгөө алдсан, түүний улмаас хохирогч Л_С нараас зээл авах үед түүнд ашиг өгөх болон эргэн , төлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогджээ.” /10хх, 81 дүгээр хуудас/ гэсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлээгүй. Эдгээр нөхцөл байдал нь тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд. 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд: “Л_Сг хохироосон Л.оийн үйлдэл холбогдлын талаар прокурорын яллах дүгнэлтэд нотлох баримтууд дутуу бичигдсэн, 10, 11, 12 дугаар хавтаст нэмж бүрдүүлсэн атлаа тэдгээр холбогдох баримтуудыг яллах дүгнэлтэд тусгаагүй байдаг. Гэрч Ц.А тусад нь хохирогчоор тогтоолгох, яллах дүгнэлтэд нотлох баримтыг бүрэн тусгуулах, хохирлын тооцоог бодитой тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах өмгөөлөгч миний хүсэлтийг хангахаас татгалзаж, энэ асуудлыг гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэх тухай хариу өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэт нэг талыг барьж хохирогчийн эрхийг зөрчсөн. Ийнхүү шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломгүй асуудлыг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцсэнээс яллах дүгнэлтэд тусгагдаагүй тэдгээр нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахад их цаг зарцуулах, оролцогчдыг хэтэрхий чилээх, өөр аймаг орон нутагт харьяалах олон хохирогчтой хэргийн тухайн шүүх хуралдааныг “Баасан" гаригт хуралдуулахаар товлосноос хуралдаан тухайн өдөртөө дуусахгүйд хүрч дараа долоо хоногийг “Даваа" гаригт хуралдааныг үргэлжлүүлснээс холоос хүрэлцэн очсон хуралдааны оролцогчдыг олон хоног хүлээлгэх, зардлыг нэмэгдүүлэх, улмаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзэхээр нөхцөлд хүргэсэнд гомдолтой. Шийтгэх тогтоолын 37 дугаар хуудсанд: “...хэрэгт хохирогч гаргаж өгсөн 3 дугаар хавтаст хэргийн 189-250 дугаар хуудас, 10 дугаар хавтаст хэргийн 159-180 дугаар хуудсанд авагдаж хавтаст хэрэгт тусгасан баримтууд, сиди бичлэг зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно” гэж заасан нь хуульд нийцээгүй. Учир нь, эдгээр нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаас хасаагүй, харин түүнийг хангалттай шинжлэн судалсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоос татгалзсан нь шударга бус хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хууль ёсны зарчмыг ноцтой гажуудуулсан ажиллагаа гэж үзэж байна. Дөрөв. Хохирол төлбөр тооцооны талаарх үндэслэлийн тухайд. Шүүгдэгч Л.от хохирогч Л_С, түүний нөхөр Ц.А нарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн нийт           85.000.000 төгрөг, мөн 12 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 14.000.000 төгрөг, бүгд               99.000.000 төгрөгөөс 12 дугаар сарын 13-17-ны өдрийн хооронд 17.300.000 төгрөг буцаж орж ирсэн бөгөөд түүнийг хасаж тооцвол 82.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан, энэ нь нөхөн төлөгдөөгүй болох нь ШШҮХ-ийн дүгнэлтэд авагдсан Л.о, Л_С нарын харилцан орлого зарлагын баримт, Ц.Аийн Х банкнаас Л.о рүү мөнгө шилжүүлсэн дансны хуулга, бусад тооцооны баримтуудаар тогтоогдоно. Дээрх нийт 99.000.000 төгрөгийг 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Л.от шилжүүлэхээс өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Л.оээс "барааны орлого тоног, төхөөрөмжийн үнэ” нэрээр орж ирсэн 145.000.000 төгрөг нь 99.000.000 төгрөгийн хохирлын тооцоонд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, 99.000.000 төгрөгийг шилжүүлснээс хойш тухайн 145.000.000 төгрөг Л_Сд шилжиж ирсэн бол түүнд бодит хохирол учраагүй гэж дүгнэх боломжтой.  Иймд прокурорын Яллах дүгнэлтийн агуулгаас халихгүйгээр Л_Сд 2019 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдөр залилан мэхлэх аргаар учруулсан 85.000.000 төгрөг, 14.000.000 төгрөг, бүгд    99.000.000 төгрөгийн бодит хохирлыг дээрх байдлаар нотлогдсон хэмжээнд шийдвэрлэх, үнэлэхэд хамаарал бүхий нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байхад шүүх тэдгээр нотлох баримтыг үгүйсгэж, “бэлнээр өгсөн гэх 70.000.000 төгрөгийн асуудал эргэлзээтэй, энэ талаар хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй” гэх үндэслэлийг шалтаг болгон тухайн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд туйлын их гомдолтой. Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж миний өгсөн нэмэлт тайлбарыг шийтгэх тогтоолд огт тусгалгүй орхигдуулсанд гомдолтой. Түүнчлэн, Яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын сарын 7-ны өдрийн 7/21 дугаартай тогтоол /10 дугаар хавтаст хэрэг, 207-210 дүгээр хуудас/-ын үндэслэлд: “Мөрдөгчөөс прокурорын даалгаврын заалтыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол,  хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүнийг хариуцвал зохих этгээдийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоогоогүй. Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Л.о, Л_С, түүний нөхөр Ц.А нараас дансаар болон бэлнээр хэдэн төгрөг шилжүүлэн авсан, буцаан төлсөн болохыг шалгаж тогтоогоогүй байна." гэж дүгнээд Л.оийн Л_Сг залилсан гэх үйлдлийг шалгуулахаар прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулахаар буцаасан байхад энэ талаар мөрдөн байцаалтад цугларсан нэмэлт нотлох баримтуудыг прокурор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаартай Яллах дүгнэлтдээ огт тусгаагүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад илтэд сөргөөр нөлөөлсөн гэж үзнэ. Түүнчлэн, шүүгдэгч Л.о нь хохирогч Л_Сн мөнгөн эмээл, монетон гоёл чимэглэлийн зүйлсийг удаа дараа ломбардад тавиулан олон удаа бэлнээр мөнгө авч, мөнгийг буцаан өгөхдөө Л_Сн дансаар дамжуулан төлдөг байснаас нийт 51.500.000 төгрөг нь хохирлын тооцоонд ороогүй тухай Л_Сн мэдүүлэг/ Юхх, 89 дүгээр хуудас/, энэ талаарх гэрч Ц.Аийн мэдүүлэг /5хх, 230-232 дугаар хуудас/, Л_С ломбардаас бэлэн мөнгө удаа дараа авч байсан талаарх “Т ХХК”-ийн ломбардын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Зээлдэгч Л овогтой С /0000000000/ нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үнэт эдлэл барьцаалан 0000000000 тоот зээлийн гэрээгээр 6.800.000 төгрөгийг зээлийг манай байгууллагын Андууд салбараас авсан байна. Дээрх зээлийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 210,800 төгрөгийн хүү төлж нийт 7.010.800 төгрөгөөр хаасан нь үнэн болно” гэсэн 23/1 -005 тоот албан бичиг/12-р хх-ийн 38-р хуудас, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Арвай-2” барьцаат зээлийн гэрээний ард талд бэлэн мөнгийг эргэн төлөх тухай Л.оийн баталгаа /1-р хавтаст хэргийн 113-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна. хохирогч Л_Сгийн хохирол болох 85 000 000 төгрөгийн үнийн дүнд орсон Ц.Аийн 48 500 000 төгрөг нь ШШҮХ-ийн 2022 оны 130 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх Л.о, Л_С нарын харилцан шилжүүлсэн орлого, зарлагын зөрүү тооцоонд ороогүй, ийнхүү өглөг авлагын зөрөө нь гүйцэд тогтоогдоогүй, хохирлын тооцоо бодитой гараагүй байхад шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогчид ашиг болгож илүү төлсөн мөнгийг нэхэмжлэх эрхтэй” гэж заасан нь Эрүүгийн хуулийн хууль, шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Тав. Нотолбол зохих байдлыг нотлоогүй тогтоогоогүй, хэргийг гүйцэд бус шалгасан тухайд. Мөрдөн байцаалтад Л.о, хохирогч Л_С нарын хооронд олон удаа хийгдсэн үнийн дүн ихтэй орлого, зарлагын эх сурвалж, тооцоо, түүний зөрүүгийн талаар холбогдох данс тооцоо, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тэднээс нэг ч удаа мэдүүлэг аваагүй зэрэгцээ шүүгдэгч Л.о хохирогч Л_Сгаас хууль бусаар мөнгө авахдаа түүнд итгүүлэхийн тулд удаа дараа илгээсэн чат, бичсэн мессежний эх баримт нь хохирогч Л_Сн IPhопе 13 ргоmах” загварын утсан дахь фейсбүүк чатад өнөөг хүртэл хадгалагдсаар байхад түүнд үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй, утасны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлээгүй, иргэн С.Энхжаргал, С.Сайнбаяр нараас зээлж шүүгдэгч Л.от өгсөн мөнгийг буцаан төлөхийн тулд Л_Сн гэр бүлээс малаа нядалж буй Сиди бичлэгийг эд мөрийн баримтаар бэхжүүлээгүй, хэргийн материалд зөвхөн хавсаргах төдийгөөр хязгаарласан, шүүгдэгч Л.о нь хохирогч Л_Сн нөхөр Ц.Аийн Х данснаас Ф арилжаанд оролцохоор шилжүүлэн авсан гэх 61.000.000 /үүнээс 48.500.000 төгрөг нь хохирлын 85.000.000 төгрөгт тооцогдсон/ төгрөгийг огт төлөөгүй, энэ нь түүний хуваарьт хөрөнгө гэж үзэхээр байхад түүнийг тусад нь хохирогчоор тогтоогоогүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоолгүй орхигдуулжээ. Л.о, Л_С нарын харилцан гүйлгээний орлого, зарлагын нийт зөрүүг үндэслэн бодит хохирлын хэмжээг тогтоох, шууд дүгнэх боломжгүй талаар ганцхан баримт дурдахад: Иргэн С.Сайнбаяраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08.24 минутад 90.000.000 төгрөгийг зээлэн авч 10.000.000 төгрөгийг нэмж 100.000.000 төгрөг болгон мөн өдрийн 12.54 минутад Л.оийн Х банкны 0000000000 тоот дансанд, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15,20 минутад 13 000 000 төгрөг С.Саас зээлээр ирснийг мөн өдрийн 15 цаг 23 минутад Л.о мөн дансанд, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Сайнбаяраас 40.000.000 сая төгрөг зээлээр ирснийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 55.540.000 сая төгрөг болгон Л.оийн дээрх дансанд тус шилжүүлсэн бөгөөд энэ нийт 143.000.000 төгрөг нь буцаан төлөгдөхдөө 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний хооронд Л_Сгаас С.Сайнбаяр луу 25 удаагийн зарлагын гүйлгээгээр нийт 169.383.000 болгон шилжүүлсэн нь хохирогч Л_С, шүүгдэгч Л.о нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Л.оийн хохирогч Л_Сгаар дамжуулан бусдаас зээлж ашигласан мөнгө нь түүний дансаар дамжин буцаж төлөгдөж ирсэн учраас хохирол бодитой тогтоогдоогүй, шүүгдэгч Л.от өглөгтэй мэт зөрүүтэй тооцоо Шинжээчийн дүгнэлтэд авагдсан байна.

Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн: “Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, ...ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй, шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иймд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.от холбогдох эрүүгийн хэргийн дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү ... гэжээ.

 

           Хохирогч Л_С давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Лувсанцэндийн От холбогдох 191200802011 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Л_С би А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л_Сг залилсан гэх Л.оийн үйлдэл холбогдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгосонд нь гомдолтой байна. А аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч П.Д нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Л.о нь намайг залилан мэхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Л.о нь намайг болон энэ олон хүмүүсийг залилахаасаа өмнө У хот, С дүүрэгт байрлах “Г”-д ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж зээл гаргах нэрийдлээр хүмүүсийг залилж, түүнийг нь удирдлагууд нь мэдэж ажлаас нь чөлөөлсөн байсан. Энэ талаар Голомт банкны захирал н.Баттулга гэх хүний гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байдаг Голомт банкин дээр очиж захирал н.Баттулга гэдэг хүнтэй уулзахад “яг таны ярьж байгаа асуудлыг үүсгэж байсан учир ажлаас нь халсан" гэж тайлбарлаж хэлсэн. Шүүгдэгч Л.о нь надад илүү мөнгө төлсөн мэт харагдаж байгаагийн учир нь хохирогч Л_С миний бие нь Л.оийг удаа дараа гуйсны дагуу өөрт байсан бэлэн мөнгөө болон өөрийн найз нөхдөөс зээлж, өөрийнхөө алт, монетон эдлэлийг ломбардад барьцаанд тавьж мөнгө олж өгдөг байсан. Жишээ нь: Л.о нь “Банкнаас их хэмжээний мөнгө эмнэлгийн нэр дээр авах гэж байгаа, тийм учраас дансандаа их хэмжээний мөнгө оруулж гаргасан байх шаардлагатай. Сүнээ эгчээ та долоо хоног бүр дансанд мөнгө байршуулаад өгөөч” гэж миний эд зүйлсийг олон удаагийн үйлдлээр ломбардад тавиулдаг байсан. Үүний талаарх нотлох баримтыг авахаар “Баяжмал ирээдүй” барьцаалан зээлдүүлэх газар очиход байраа нурааж, шинээр барьсан гээд баримтаа шатаасан байна гээд компьютер дээрээсээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 75.300.000 төгрөг бүхий 5 удаагийн гүйлгээ хийсэн баримтыг гаргаж өгсөн. /хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байгаа боловч хэргийн дугаарыг санахгүй байна/ Л.о нь хэд хэдэн удаагийн үйлдлээр их, багаар бэлэн мөнгө авч байсан боловч үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Жич ганцхан жишээ дурдахад: н.Энхжаргал гэх хүнээс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 12 удаагийн гүйлгээгээр миний дансанд нийт 119.300.000 төгрөг орж ирснийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 13 удаагийн гүйлгээгээр 94.733.000 төгрөгийг мөн бэлнээр 7.500.000 төгрөг нийт 102.233.000 төгрөгийг Энхжаргалд эргүүлэн өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр н.Энхжаргалаас 25.000.000 төгрөгийг авч мөн өдөр Л.от өгсөн боловч Л.о нь буцаан өгөөгүй тул өөрийн малаа зарж н.Энхжаргалд нийт 127.233.000 төгрөгийг өгч хохиролгүй болгож байсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Эдгээр хүмүүс миний данс руу мөнгөө шилжүүлж би түүнийг нь Л.оийн данс руу шилжүүлдэг байсан. Мөн Л.о нь эдгээр хүмүүсийн мөнгийг зохих ашгийн хамт миний данс руу шилжүүлж түүнийг нь би С, Э болон ломбард, бусад хүмүүсийн данс руу үндсэн зээлж авсан мөнгө болон ашгийн хамт шилжүүлдэг байсан. Л.о нь надаас нэг бус олон удаа бэлэн мөнгө авч байсан боловч бэлэн авсан мөнгөө хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө бэлэн мөнгө надаас авчхаад эргүүлж надад өгөхдөө миний данс руу шилжүүлдэг байсан. Энэ мэт үйлдлээс үзэхэд Л.о нь надад илүү төлөлттэй харагдах нь тодорхой байна. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

  Хохирогч В.Б давж заалдах гомдолдоо ... Эрүүгийн хэргийн 1912008020011 дугаартай хэргийн хохирогч В.Б би А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. А аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хорих ялаар шийтгэн, шүүгдэгч Л.оээс хохирогч В.Б надад 267.787.500 төгрөг, хохирогч Р.Гад 24.400.000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн юм. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.оээс хохирогч В.Б надад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.  Шүүхээс шүүгдэгч Л.от Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу 4 жилийн хорих ялаас  дээш 8 жил хүртэл хорих ялыг оногдуулах боломжтой. Иймд А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Л.от 4 жилээс дээш хорих ял оногдуулж өгнө үү ... гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо ... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.С миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн холбогдогч Лувсанцэндийн Оийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолоор Л.оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Л_Сд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй, хохирогч Б.Д, Л.С нарт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан тухай хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д “..шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.”, мөн хуулийн 38.2 дахь хэсгийн 1-д “..Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана...” гэж тус тус заасны дагуу А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолоос Л.от холбогдох хэсгээс хорих ял оногдуулсан болон хохирлын тооцоолол дээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Шүүгдэгч Л.о нь хохирогч В.Б, хохирогч Р.Гыг залилсан гэм буруутай үйлдэл дээр маргаагүй, харин хохирол хор уршгийн хэмжээн дээр маргаж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.оээс хохирогч Р.Гад 24.400.000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун мянга/ В.Бд 267.787.500 /хоёр зуун жаран долоон сая долоон зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 103 дугаар дүгнэлтэд ...гүйлгээний утга дээр хүү, алданги гэсэн бичигдсэн зүйл байхгүй, мөн зээл олгох, хүү алданги тооцох, зээлийн эргэн төлөлт зэргийг тусгасан зээлийн гэрээ, баримт, материал шинжилгээнд ирээгүй тул бодит хохирлыг тооцох боломжгүй, Мөн тус дүгнэлтэд А аудит ХХК-иас Л.о нь Л_С, В.Б нарт тус бүр хэдэн төгрөгийн бодит хохирол хор уршиг учруулсан бэ гэж асуусан байна. Л.о нь Л_С, В.Б нарт тус бүр хэдэн төгрөгийн хохирол учруулсан эсэхийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй гэж тус тус дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтүүдэд хохирогч нарт учруулсан бодит хохирол хор уршгийг тооцоолох боломжгүй гэж үзсэн. Хохирогч В.Болроо нь өдрийн хүүтэй мөнгө зээлж тухайн мөнгийг Л.о нь хүүтэй нь хамт буцаан шилжүүлж, тухайн хүү нь эргэж Л.от зээл хэлбэрээр буцаж шилжиж орж байгаа бөгөөд зээлийн хүү нь Л.оийн өөрийн мөнгө учир дансны хуулгаар тэдний хооронд шилжүүлсэн мөнгөний зөрүүг гаргаж ирж түүнийг бодит хохирол гэж үзэж шүүх шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар шинжээч нараас тодруулах зорилгоор шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. 2. Шүүхээс шүүгдэгч Л.от Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан "хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн хувьд бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эх бөгөөд түүнд оногдуулах ялыг торгох ял оногдуулах саналтай оролцсон. Тус зүйл ангид хорих ялын хэмжээг 2-8 жилээр заасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж түүнд оногдуулсан ялын хэмжээг багасгах, торгох ялаар солих боломжтой гэж үзэж байна, Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаар шийтгэх тогтоолын Л.от оногдуулсан ялыг өөрчилж, хохирогч нарт учирсан бодит хохирлыг зөв тооцож гаргуулахаар гомдол гаргаж байна. Жич. Шийтгэх тогтоолыг 2024 оны 12 сарын 05-ны өдөр шуудангаар гардаж авсан болно ... гэжээ.

 

  Шүүгдэгч Л.о давж заалдах гомдолдоо ... Л.о миний бие А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 221 тоот шийтгэх тогтоолыг 2024.11.25-ны өдөр гардан аваад хохирогч иргэн В.Бд 267.787.500 төгрөг хохиролд гаргуулна гэж үзэж түүнийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул гомдол гаргаж байна. В.Бтой аман гэрээгээр тохиролцон авсан зээлийн дүнд өдрийн 1%-ийн хүү төлөхөөр ярилцсан. Үүний дагуу авсан зээл бүрийг буцаан төлөхдөө өдрөөр нь хүү бодон нэмж төлж байсан. Энэхүү хүүнд төлсөн мөнгө буцаж надад зээлэгдэн мөн түүнд нь миний бие өдрийн 1%-ийн хүү төлж байсан асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт хүснэгтээр тайлбарлах боломж олдоогүй учраас хүснэгтээр тайлбарласан тайлбарыг гомдолдоо хавсаргаж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт бодитой гараагүй, удаа дараа гомдол гарган, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ тооцоолол алдаатай хийгдсэн талаар хэлсэн. Өөрөөр хэлбэл миний бие В.Бд 50.485.000 төгрөг хүү төлөхөд энэхүү хүүнд төлсөн мөнгө дахин надад зээлэгдсэнээр энэ мөнгөнд миний бие өдрөөр бодон хүү төлсний үндсэн дээр 182.595.000 төгрөг болсон байгаа юм. Тиймээс В.Бгийн данснаас шилжүүлсэн гэх 788.722.500 төгрөгөөс 182.595.000 хасвал 606.127.500 төгрөгийг надад шилжүүлжээ. Миний хувьд 520.935.000 төгрөг буцаан төлсөн байх тул үүний зөрүү 85.192.500 төгрөг болж байгаа юм. Ийм учраас 267.787.500 төгрөг хохирол биш 85.192.500 төгрөг төлөх ёстой гэж тооцоо гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар иргэн Л_Сд холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй, хохирогч Б.Даваадорж, Л.С нарт холбогдох үйлдлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй бөгөөд хохирогч Б.Дын 2024.12.03-ний өдрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар хохирогч В.Бд 267.787.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шийтгэл тогтоолын 3 дахь заалтаар Л.о надад 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан асуудлыг ч зөвшөөрөх үндэслэлгүй байгаа тул гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд 2022.08.27-ны өдрийн 26 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 0 дугаартай өмгөөлөгч Д.Дг оролцуулах хүсэлтэй байна. Гомдолд 2 хуудас тооцооны материал хавсаргав гэжээ ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоод дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт өөрийнхөө эсэргүүцлийг дэмжиж байгаа. Эсэргүүцлийн үндэслэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож өгөөч гэдэг үндэслэлийг гаргаж байна. Урьд нь энэ талаар тайлбарласан. Энэ нь ижил төрлийн аргаар үйлдэгдсэн гэмт хэргүүдийг нэгийг нь гэмт хэрэг гэж дүгнээд нөгөөг нь иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнээд байгаа нь буруу гэж үзсэн. Мөн түүнчлэн дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдсэн гэдэгтэй прокурорын зүгээс маргаагүй. Хэрэгт баримт нь авагдчихсан. Энэ шийтгэх тогтоолыг нотлох баримтын хэмжээнд судлуулъя гэдэг байдлаар яллах дүгнэлтдээ тусгаж оруулж ирсэн. Иргэний хэргийн шүүхээр шийдсэн дээд шүүхийн тогтоол нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу санаа зорилгыг тогтоосон тогтоол биш. Тийм учраас дээд шүүхийн тогтоолоор энэ үйл явдлыг шийдсэн байсан ч гэсэн өнөөдөр эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэхэд саад болохгүй гэсэн үндэслэлийг гаргаж байна. Тэгэхлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлье гэсэн санал дүгнэлттэй байна. Өмгөөлөгч болон хэргийн оролцогч нарын гаргасан гомдолтой холбоотой  дараах тайлбарыг гаргаж байна. Сонинбайгаль өмгөөлөгчийн хувьд хохирол хор, уршгийг бол бүрэн тогтоож чадаагүй ээ гэдэг агуулгыг илэрхийлдэг. Энэ хэрэг 5 жилийн хугацаанд шалгагдсан. Урьд өмнө нь шүүхээс буцаж байсан ч удаа байгаа. Ямар ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан бэ гэхээр хохирол хор уршгийг бүрэн бодитой тогтоож өгнө үү гээд А гэдэг компаниар бид нар дүгнэлт гаргуулсан. Тэр дүгнэлтээр тодорхой зүйл тусгагдаагүй учраас шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр энэ хохирлыг тогтооход хүү, алданги гэдэг нэрийдлээр эдгээр хүмүүс хоорондоо ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлээгүй байна. Ийм учраас хүү, алдангид хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэдгийг тогтоох боломжгүй байна гэдэг дүгнэлтийг илэрхийлдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар ч гэсэн энэ тогтоогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хооронд нэг тэрбум 900 сая төгрөгийг шилжүүлж, өгөлцөж авалцсан асуудал байгаад байгаа. Тэгэхлээр өнөөдөр хэдэн хувь нь хүү юм, хэдэн хувь нь үндсэн мөнгө юм бэ гэдгийг нарийн тооцож, мөнгө нэг бүрийн шинжээр тодорхойлогддог. Гэтэл дансаар шилжсэн мөнгөнүүд өнөөдөр өөрөө яаж нэг бүрийн шинжээр бид нар тодорхойлж гаргаж ирэх боломжтой юм бэ. Тэгэхлээр өнөөдөр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол, хор уршгийг бид бүхэн үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн тухайд гэдэг асуудал яригдаж байна. Шүүгдэгч Л.оийн хувьд прокурорын зүгээс таван үйлдэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Шүүхээс гурван үйлдлийн нэгийг нь гэмт хэргийн шинжгүй хоёр үйлдлийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Уг гэм буруутайд тооцож шүүхээс дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг тэр чигээр нь үндэслэлгүй гэдэг улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичээгүй. Зөвхөн гуравхан зүйл дээр бичиж оруулж ирсэн. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийнхээ хүрээнд энэ хүнд дөрвөн жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлье гэж байгаа нь өөрөө түүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байгаа. Дараагийн дугаарт Л_Сн өмгөөлөгчөөс гомдол гаргаж ирүүлсэн. Энэ нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг асуудал байгаа. Л_Сгийн үйлдлийг бид нар эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татан шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос энэ хэргийг нэг удаа хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл энэ нотлогдохгүй байна гэж мөн гомдлоор ингэж удаа дараа шалгагдаж улсын ерөнхий прокурорын газраас энэ үйлдэл гэмт хэрэг мөн биш эсэх талаар дахин шалга, шинжээчийн дүгнэлт зөв үү буруу гэдэг тал дээр дүгнэлт хийсэн. Бид нар Л_С болон Л_Сгийн нөхөр А нараас дахин мэдүүлэг авдаг. 169.000.000 төгрөг бэлнээр өгөөд хохирсон гэдэг агуулгыг илэрхийлдэг. Л_С болон Л.о нарын хоорондын дансыг шүүгээд үзэхээр ийм нөхцөл байдал тогтоогддог. Л.о нь Л_Сгийн дансанд нэг тэрбум зуун арван есөн сая долоон зуун дөрвөн мянга таван зуун төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Л_С Д.О рүү 937.771.500 төгрөг шилжүүлсэн. Үүний зөрүү 181.933.000 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр энэ нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг бид нар гэм бурууг нь шүүхээр дэнслүүлэхээр ирүүлсэн. Шүүхэд нотлох баримтыг шинжлэн судалж энэ хэргийг бүтэн өдөр хянан хэлэлцсэн. Хянан хэлэлцэх явцад хуульчид хуулийг хэрэглэдэг. Хуулийг хэрэглэхийн тулд нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс асуугаад хохирогчоос асуугаад шинжлэн судалж байгаа үйл баримтаар энэ 169.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.о нь залилж авсан гэхэд эргэлзээ төрж байна. Шүүх ашигтай байдлаар шийдэж байгааг прокурорын зүгээс буруу гэж үзээгүй учраас энэ тал дээр заавал эсэргүүцэл бичих, эсэргүүцэх шүүгчийн дотоод итгэл рүү үндэслэлгүй илт нэг талыг барьж шийдсэн гэдэг үндэслэлийг гаргаж тавиагүй ээ.  Үндэслэлтэй гэж үзсэн учраас гомдол гаргаагүй. Мөн одоо ч гэсэн энэ байр суурь дээрээ хэвээр байна. Дараагийн дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүх ноцтой зөрчсөн гэж Г өмгөөлөгч гомдол гаргаад байна. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаан тав дахь өдөр тавих нь яагаад хууль зөрчсөн болчхож байгаа юм. Шүүх хуралдааныг товлох үүрэгтэй тэр нь хэдийд байх гэдэг нь хэргийн оролцогч нараас мэдээж асууж тодруулж байгаад энэ шүүх хуралдаан олон удаа хойшилсон. 2 сард яллах дүгнэлт үйлдээд 4 сард ирсэн хэрэг. 4 сараас хойш нийтдээ 8, 9 сар хүртэл хойшилсон. Хойшилсон шалтгаанууд нь дандаа хүндэтгэн үзэх тодорхой шалтгаанууд байсан, сүүлдээ хойшлох шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй болоод бид нар шүүгдэгчийг хорьж байж энэ хурлыг хийлгэсэн байдаг. Тав дахь өдөр шүүх хуралдааныг хийж байгаа нь яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд байгаа юм. Шүүх өөрийнхөө ажил хэргийн хүрээнд тэр хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааныг зарлаж байна. Олон оролцогчдоо эсвэл өөр газраас ирэх учраас тав дахь өдөр тавьж тавьж болохгүй  гэсэн заалт хаана байгаа юм, үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол тооцооны хувьд нотлох баримтыг шинжлэн судалж итгэл үнэмшлээр үнэлэх үүрэгтэй ч гэсэн хар дээр цагаанаар буусан зүйлийг л бид нар нотолно. Бэлнээр 169.000.000 төгрөг өгсөн тэр нь энэ баримт байгаа юм гээд нэг баримт гаргаад өгсөн. Тэгтэл тэр баримтын эх сурвалж хэрэгтэй. Өнөөдөр эх сурвалж нь байхгүй байгаа баримтыг бид нар шүүхээр хэлэлцүүлээд ашигтай байдлаар шийдэж байгаа тохиолдолд яаж шийдэх ёстой юм. Тэгэхээр хохирол төлбөрийн тооцооллын талаар үндэслэлгүй дүгнэлт гаргаж ирсэн гэж үзэж байна. Нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, хэргийг гүйцэт бус шалгасан тухайд гэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс л Г өмгөөлөгч оролцсон. Л_С хохирогчоор нэлээд олон удаа ч оролцсон. Шүүх хуралдаанд ч өөрсдөө мэдүүлэг өгдөг. Өөрсдөө шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөд асууж байгаа асуултад төөрүү будилуу хариулж байгаа нь өөрөө бид энэ хүнээс гаргаж байгаа гомдол хүсэлтийг шалгахад эргэлзээ төрж байна гэдэг үндэслэлийг бий болгож оруулж ирж байгаа. Тэгэхлээр өмгөөлөгч Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Дараа нь Л_Сгийн гомдлын агуулга нь өмгөөлөгчөөс гаргасан гомдолтой нэгэн адил байсан учраас үндэслэлгүй байна гэж үзнэ. В.Бгийн хувьд гомдол гаргаж оруулж ирсэн. Шүүхээс оногдуулсан ял нь тохирохгүй байна. Миний хохирлыг төлөөгүй учраас энэ хүнд, хүнд ял оногдуулж өгөөч ээ гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. Шүүх хуралдааны үед шүүгдэгч В.Бг залилсан үйлдлээ хүлээж байна. Гэхдээ хохирлын хэмжээнд маргаж байна гэдэг. Мөн Гыг залилсан үйлдлээ хүлээж байна, гэм буруугийн үйлдэлд маргахгүй. Харин хохирлын хувьд маргаж байна гэдэг. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь өөрөө ямар зорилготой юм гэхээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх цээрлүүлэх түүнээс гадна ял шийтгэл оногдуулахад хамгийн анхаарах нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг байдаг. Өнөөдрийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс 4 жилийн хорих ял оногдуулаад байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын оногдуулсан ялын хэмжээгээр шүүх заавал ял оногдуулах ёстой гэсэн хуулийн заалт хаана байгаа юм. Прокурор 6 жил гэвэл шүүх 4 эсвэл прокурор 3 гэсэн бол прокурорын оногдуулсан саналаас доогуур ял оногдуулж болохгүй гэсэн хуулийн заалт хаана байгаа юм. Прокурорын гаргаж ирсэн ялын санал дээр үндэслээд шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж гомдоод байгаа. Тэгэхээр ялыг хөнгөрүүлье, хүндрүүлье гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Дараагийн дугаарт Л.о өөрөө гомдол гаргаж оруулж ирсэн байна. Мөнгөн дүнтэй холбоотой, хохирол хор уршгийг буруу тогтоосон байна гэдэг агуулгыг илэрхийлсэн. Нэгдүгээрт хохирол, хор уршигтай холбоотой дүгнэлт хийсэн. Хөндлөнгийн байгууллага буюу Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний дүгнэлтээр гаргуулсан. Тэгэхэд хүү, алданги гэдэг нэрийдлээр эдгээр хүмүүс хоорондоо мөнгө, төгрөг авалцаагүй, тогтоох боломжгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар ч тогтоогдох боломжгүй ажиллагаа юм. Хар дээр цагаанаар буусан нь 268.000.000 төгрөг авсан байна, буцааж өгөөгүй байна. Тэгэхээр хохирлыг бодитой бид бүхэн тогтоож чадсан гэж үзэж байна. Мөн надад оногдуулсан ял шийтгэл нь хүнд байна, үүнийг би зөвшөөрөхгүй гэж байна. Түрүүн ял шийтгэл үндэслэлтэй талаар хэлсэн. Шүүгдэгчийн үйлдсэн яг гэм буруутайд тооцсон хэргийн хүрээнд  4 жилийн ялыг хоёр үйлдэл дээр нь оногдуулсан нь  үндэстэй гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцэл гаргасан үндэслэлийн хүрээнд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү ... гэв.

 

Хохирогч В.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй. Манай өмгөөлөгч хэлнэ ... гэв

 

Хохирогч Р.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв

 

Хохирогч Л_С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв

 

Хохирогч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв

 

Хохирогч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв

 

Хохирогч В.Бгийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү. Б.Э өмгөөлөгч тайлбарлаж тодорхой хэллээ. Үүнд нэмж  Улсын дээд шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 661 дүгээр тогтоолоор залилах гэмт хэргийн шинжийг тайлбарласан байдаг. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ эд хөрөнгийг буцаан төлөх хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгаатай гэж тодорхойлсон байдаг. Дараагийн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар тогтоолоор энэ ялгааг нь тайлбарласан байдаг. Ингэхдээ гэрээний харилцаа иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэл бий болох юм бол иргэний эрх зүйн харилцаа гэж тодорхойлсон байдаг. Прокурор эсэргүүцэлдээ Б.Д, Б.Аыг хохирогч гээд үзээд байгаа. Б.Д, Б.А хоёрын залилсан үйлдлийн гэмт хэргийн халдлагын зүйл эд хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө орон сууц байсан. Залилах гэмт хэрэг нь Л.о, Б.Дын эрхийг шилжүүлж авснаар залилах гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болохоор төгсчихнө. Анхан шатны шүүгч Л.о Б.Дын эрхийг шилжүүлж аваагүй, залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн. Б.Д, А, О зээлийн гэрээ хийсэн байна. О Д нарын нэг нь зээлдүүлэгч байсан байна. Үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй тохиолдолд яах ёстой юм бэ гэвэл барьцааны гэрээ байгуулсан. Энэ үед эрсдэл үүссэн. Эрсдэл үүсэхээр зээлдсэн мөнгөө авахын тулд энэ хэрэгт хохирогчоор явж байгаа Б.А Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн байна. Б дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тухайн нэхэмжлэлд шүүгдэгч Л.о хариуцагчаар орсон байна. Хохирогч Б.Д иргэний хариуцагчаар орсон байна. Улмаар өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд хохирогч Б.Д нь сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Энэ барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон юм. Улмаар сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээж аваад эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосон. Б.Дын эд хөрөнгийг хэнд ч шилжүүлээгүй, Б.Д гэдэг өмчлөх эрхийн нэг л гэрчилгээтэй. Тэр нь хавтаст хэрэгт байна. Тийм болохоор анхан шатны шүүх энэ гэмт хэрэг иргэний эрх зүйн хэм хэмжээний харилцаа учраас иргэний хэргийн 3 шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзсэн. Уг хэргийг ингэж шийдвэрлэсэн учраас хэрэгсэхгүй болгож байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хангахгүй орхих саналыг гаргаж байна. Дараагийн асуудал Б.Д болон Ц.М өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч бодит хохирлыг тогтоогоогүй, хоёр хүүхдэдээ өрх толгойлсон ганц бие эх учраас ялыг нь багасгаж өгнө үү гэсэн байдлаар гомдол  гаргасан. Л.о хохирогч В.Бг хохироосон уучлаарай гэдэг байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэрнээ Л_Сгаас авсан мөнгөө В.Бд өгөөд В.Бгоос авсан мөнгөө Л_Сд өгсөн гэдэг. Бодит байдалд Л_С, хохирогч В.Б, Ганбат нараас цуглуулсан эд хөрөнгүүдийг форекс тоглохын тулд компани руу шилжүүлдэг. Компаниас нийтдээ 75.571 ам доллар алдчихаад байгаа юм. Шүүгдэгч Л.о Л_Сгаас авсан мөнгөө хүү болгож өгөөд В.Бгоос авсан мөнгөө буцаж өгөөд өөрөө хохирчихсон гэж худлаа яриад байдаг. Гэтэл бодит байдал бүх мөнгө нь хаана байна вэ гэвэл тэр компанид байна, компанид алдчихаад байна. Саяын хэлснээр 215.378.000 төгрөгийг өөрийнхөө шуналаас болж компанид алдсан. Тийм байж би энэ хүмүүст хүү төлж байсан. 372.178.785 төгрөг төлөх ёсгүй, 98.000.000 төгрөг л төлнө гэдэг. Өөрөө  банканд ажиллаж байсан эдийн засагч учраас хүү, алданги яаж тооцдогийг өөрийн мэргэжлийн давуу байдлаа ашиглаж мэдүүлэг өгөөд байна. Бодит байдалд мөнгө тэр компанид алдчихаад байна. Үүнийхээ араас яв л даа, хохирлоо төлөхийн тулд энэ компанид хууль бусаар арилжаа хийсэн бол энэ мөнгөө олж ав л даа. Дараагийн асуудал мөнгө нь хаана байна гэвэл Л_С Л.от нийтдээ 995.011.000 төгрөгийг шилжүүлчихсэн байдаг. Л.о буцаагаад 1 тэрбум 127.104.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хууль ёсны зарчмыг заасан. Гэм буруу, хор уршиг эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, тэрийг анхан анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа баримталсан гэж миний хувьд дүгнэлт хийж байна. Гэм буруу алга байна, нэг нэгэндээ мөнгө өгсөн байна. Та эд хөрөнгө шилжүүлж байгаа эд хөрөнгийн эрхийг шилжүүлж байгаа хэлбэр төдий байж болох юм. Эд хөрөнгийг шилжүүлж байгаа бол ямар нэгэн хохирол байх ёстой. Л_С хохироогүй, илүү 137.000.000 төгрөг авчхаад байгаа юм байна. Тэрийг нь мэдээд шүүгдэгч Т аймгийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Тэр нэхэмжлэлийг энэ хэргийг шийдвэрлэтэл шийдэх боломжгүй гэж түдгэлзүүлчихсэн байна. Прокурор 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахад шүүх заавал энэ хэмжээг өгөх ёстой гэж ойлгож болохгүй. Ямар ял оногдуулахыг шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийднэ. Бидний зүгээс гаргасан ял хөнгөдсөн гэдэг саналыг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх байх ... гэв.

 

Хохирогч В.Бгийн өмгөөлөгч Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хохирогч В.Бгийн өмгөөлөгч Б.Атэй санал нэг байна ... гэв.

 

Хохирогч Л_Сгийн өмгөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/1007 дугаартай тогтоол байгаа. Мөн ажилтны өгсөн мэдүүлэг 10 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан. Эдгээр баримтуудыг прокурор яллах дүгнэлтдээ тусгаагүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа учраас анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. Мөн хохирогчийн өмгөөлөгч Б.А юу яриад байгааг ойлгосонгүй. Би үхэхээс чи үх гэдэг шиг адилхан хохирчхоод хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар хэлээд байх шиг байна. Энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл В.Бгийн гомдол хангагдана гэж үзээд эвгүй зүйлийг ярив уу яав би буруу ойлгосон байж ч магадгүй. Энэ хэргийн хувьд ахиж шалгахгүй бол болохгүй. Бэлэн бусаар шилжүүлсэн мөнгө байна, мөн бусад хүн амьтнаас зээлээр мөнгө авч өгөөд хохирсон гэдгээ хохирогч хэлсэн. Хэрэгт нарийн зүйлийг тогтоож шалгаж тогтоогоогүй байна. Зөвхөн дансны гүйлгээний хуулга, үндэсний аудитын дүгнэлт зэрэг ерөнхий дүнгээр тогтоогоод байгааг эрхэм шүүгчид анхаарч өгнө үү. Мөн 85.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг төлөгдөөгүй гэдгийг шүүхээс харж үзнэ үү. Залилан мэхэлсэн үйлдлийг гэм буруутайд тооцчихоод хохирогчийн хохирлын асуудлыг шийдэхгүй орхиж байгаад гомдолтой байна ... гэв.

 

Хохирогч Б.Аын өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурор хууль зүйн үндэслэлтэй нотолгоотой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 85.000.000 төгрөгийг барьцаанд тавиулж залилсан гэж байна. Энэ үг өгүүлбэр маш үндэслэлтэй байх ёстой. Мөн нийт их хэмжээний төгрөгийг нь хасчихлаа, энэ ор үндэслэлгүй зүйл юм. Хавтаст хэрэгт нотлогдсон болон энэ талаараа ч олигтой юм ярихгүй байгаа. Нөгөө талаар Аын энэ асуудлыг 3 шатны шүүх шийдвэрлэчихсэн байхад 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай, эргэлзээтэй. Үүнийгээ хамгаалж зөвхөн үүнд эсэргүүцэл бичсэн байгаа нь үндэслэл муутай. Гэтэл Л.о нь Л_Сг хохироосон. Яг мөн чанартаа олон хүнийг залилсан байдаг. Гэхдээ энэ нь тогтоогдохгүй үлдэж байх шиг байна. Тэгэхээр Б.А өмгөөлөгч зөвхөн өөрийнхөө гаргасан гомдлын хүрээнд ярих ёстой байтал Б.А, Б.Д, Л_С гээд хамаагүй халиад яриад байх шиг байна. Тэгэхээр прокурор хууль зүйн үндэслэлтэй нотолгоотой баримттай ийм зүйл огт ярихгүй байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бидний хувьд анхан шатны шүүх үндэстэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Хохирогч Б.Дын өмгөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа .... Б.Э өмгөөлөгчийн ярьсан тайлбар өрөөсгөл юм. Өөрт ашигтайгаар 80.000.000 төгрөгөөс 95.000.000 төгрөг болгож шийдвэр гаргуулчихсан учраас ийм байдлаар хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А, Л.о нар нь нэг ангийн найзууд байдаг. Б.А 80.000.000 төгрөг өгснийхөө дараа ямар нэгэн хүний хөрөнгийг хоёулаа тавья гэдэг байдлаар Б.Дыг оролцуулж хохироосон харагдаж байгаа юм. Б.Д хохирсон гэдгээр улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаа нь зөв. Шүүхээс иргэний нэхэмжлэлийг тэр журмаараа шийдүүл гэж үзсэн. Харин энэ эрүүгийн гэмт хэрэгт прокурорын эсэргүүцлийг буруутгах ямар нэгэн үндэслэл байхгүй. Яагаад гэхээр энэ байр 200.000.000 төгрөгөөр үнэлэгдээд дуудлага худалдаанд ороод тавин хувиар буурвал 98.000.000 төгрөг болно. Тэгэхээр хохирол гараагүй биш гарсан, бодитой үүсчихсэн байгаа. Гомдлын хувьд хууль тогтоогч яагаад иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар  хэргийг хянах боломжтой гэж үзсэн гэхээр иргэний маргааныг шийдээд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа дахиж хянах эрхийг баталгаажуулж өгсөн. Энэ эрхийнхээ хүрээнд гомдол гаргачихсан байгаа. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах эрх нээлттэй байх учраас улсын яллагчийн хэлснээр дээд шүүхийн тогтоол хэргийг шийдэхэд саад болохгүй. Б.Д энэ хэргээс болж Солонгос явж нүдээ ч эмчлүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Л.оийн үйлдлээс болж энэ хүн амьдралын золиос болж байна. Иймээс улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Таван хүнийг яг ижил аргаар, ижил хэлбэрээр залилан мэхэлсэн байхад Б.Аын хувьд энэ хэргийн нөхцөл байдлыг харахаар тодруулах шаардлагатай харагдаж байна. Энэ хүн хамт залилан мэхэлсэн харагдаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа юм. Яагаад нийцээгүй вэ гэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний шинжтэй байна гэж бичсэн хэрнээ шийдвэр гаргахдаа хууль ёсны шийдвэр байна гэсэн нь юу гэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тэгэхээр залилангийн үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдчихсон байхад шүүх иргэний хэрэг гэж үзсэнд гомдолтой байна. Мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим зөрчигдөж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж  илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болсон гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар огт дурдахгүйгээр үндэслэлээ заахгүйгээр гаргасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохоор хуулиар зохицуулагдсан нөхцөл байдлыг анзаарч үзнэ үү. Улсын яллагч өөрийнхөө итгэл үнэмшлээр дүгнэлтээ гаргаж байгаад миний үйлчлүүлэгчийг ингэлээ гэж хардаад байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Ялангуяа Б.Э өмгөөлөгч өөрөө гэрээ хийсэн бол ингэж ярихгүй байх. Тэгэхээр бусдын зовлон бусдын хохирсон байдлыг нэг хүний эрх ашгийг хамгаалахгүйгээр бусдыг ч бас хармаар байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь шинээр илэрсэн нөхцөл болно. Энэ хүрээнд уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах гэж байгаа юм. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад иргэний хэрэг шалгагдахгүй. Тэгэхээр эрүүгийн хэргийн шүүхээр шийдсэн дараа иргэний хэргийн нэхэмжлэлийг хүлээн авч шалгах зарчимтай л гэж ойлгож байгаа ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хэдэн зүйлийг нэмж хэлье гэж бодож байна. Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, ялын бодлогыг хөнгөрүүлэхийг хүсэж байна. Ялын бодлого урт байх тусам хохирол барагдуулах хугацаа удааширна гэдэг нь ойлгомжтой. Шүүх хуралдаанд оролцож байгаа оролцогч нар болон улсын яллагчийн зүгээс тайлбарлаж байгаа зүйлүүдийг харахаар үйлдсэн үйлдэлд нь буюу хор уршгийн хэмжээнд нь ялын бодлого тохирсон гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгч оролцсон. Оролцсон хоёр өмгөөлөгч Л.оийг бага насны хоёр охинтой гэдгийг тайлбарлаж хэлсэн байсан.  Тийм ч учраас хоёр охины асрамжийн асуудлыг хэрвээ маргавал Засаг даргын Тамгын газар шийдвэрлэх ёстой гэсэн ийм заалтыг шийтгэх тогтоолд оруулж өгсөн байсан. Шүүгдэгч Л.о, Б.Аын нэхэмжлэлээр шат шатны шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан 98.878.800 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар цалингаасаа хэсэгчлэн төлж байсан. Оийг цагдан хоригдох хүртэл 12.521.861 төгрөг төлөгдсөн, шүүхийн тогтоолд дурдагдчихсан байгаа. Харин цагдан хоригдсоноос нь хойш Б.Аод ар гэрийнхэн нь энэ хэсэгчлэн төлж байсан хэмжээгээр нь хохирлыг төлж барагдуулж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Прокурорын эсэргүүцлийн талаар түрүүн тодорхой заалтууд дээр нь үндэслээд тайлбарлаж хэлсэн. Эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа. Ижил аргаар бусдыг залилдаг гэсэн байдлыг шүүх хуралдаанд оролцогч нар тайлбарлаад байна. Тэгэхдээ ер нь Б.А, Б.Д нарын хувьд иргэний журмаар асуудалд хандаад шийдвэрлэчихсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд заавал эрүүгийн журмаар шийдвэрлэж шийтгэх тогтоол, магадлал гарах ёстой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ийм учраас түрүүчийн хэлсэн тайлбарууд одоогийн гаргаж байгаа саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваач ээ гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгч Л.о шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой өмгөөлөгч ярьсан учраас тайлбаргүй ... гэв.

 

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, хохирогч нарын өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

 А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.оийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч Б.Дын эзэмшлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 байрны 0 тоот 0 өрөө орон сууцыг “...зээл аваад маргааш буцаагаад барьцаанаас аваад өгнө гэж...” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 80.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж залилан, түүнд нийт их хэмжээний буюу 277.239.484 төгрөгийн хохирол учруулсан,

 

Т аймгийн З сумын Төрийн банканд урьд нь хамт ажиллаж байсан, 10 жилийн ангийн хүүхэд болох иргэн Л.Соос “шүдний эмнэлэг байгуулан ажиллуулж байгаа, эмнэлгээ өөрийн болгох гэж байгаа 1 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан,

 

Т аймгийн З сумын Төрийн банканд урьд нь хамт ажиллаж байсан Р.Гаас “жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авч шүдний эмнэлэг байгуулан. ажиллуулах гэж байгаа хэмээн хуурч” бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 85.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан,

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Т аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн иргэн Л_Сгаас нийт 169.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан,

 

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж А аймгийн Ө сумын Х багийн иргэн В.Бгоос нийт 268.787.500 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, шүүгдэгч Л.от холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  Шүүгдэгч Л.от холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Л_Сд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй”, хохирогч Б.Д, Л.С нарт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.оийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

           Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.о  зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний мөнгийг хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр авсан үйлдэл тус бүрт үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

           Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ Л.оийг хохирогч Л_Сд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй”, хохирогч Б.Д, Л.С нарт холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж дүгнэн, дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

    Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Л_С иргэний хариуцагч болох эсэхийг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

              Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6, 39.8 дахь хэсэгт тус тус заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

               Иймд  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.от холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

              Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид оногдуулсан ял тохироогүй гэх агуулга бүхий гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

              Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.от цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

                Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

                                                                                                                               

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Л.от цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Т.ГАНЧИМЭГ