| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0063/З |
| Дугаар | 110/ШШ2026/0079 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 110/ШШ2026/0079
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би, А.Е, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан, “Иргэн А.Е өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Е 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтдээ:
“Нэхэмжлэгч А.Е итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би урьд тус шүүхэд гаргасан иргэн А.Е өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Е 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Учир нь нэхэмжлэгч А.Е нь одоо “Т” хувийн компанид цэнэглэгч автомашины жолоочоор ажиллаж байгаа ба хараахан албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байна ” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч А. нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлд төлөөлөгч нь “нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх”-ийг эдлэхээр заажээ.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Иргэн А.Е өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Е 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Е нь “Иргэн А.Е өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Е 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Е нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ