2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/08877

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        10         20

              191/ШШ2025/08877

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг алданги 360,000,000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхрын дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, орон сууцны үнэд илүү төлөгдсөн 3,551,400 төгрөг, илүү төлөгдсөн 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг алданги 360,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.*******тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сүхбаатар 3 дугаар хороо, циркийн баруун талд байрлах байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, В1 давхрын Е- тоот дулаан автозогсоолын хамт төлбөр тооцоо бүрэн хийгдсэн байрыг хүлээлгэн өгч  орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Э.*******ын нэр дээр гаргуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.1.3-д гэрээний нийт үнэ 727,000,000 төгрөгийг 20 оны 08 дугаар сарын 01-ний дотор буюу 6 сарын дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний 3.2.4-д Худалдан авагч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө гэсэн заалтын дагуу алдангийг 3 жилийн дотор тооцсон. Э.******* төлбөрт 100,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлсөн. 20 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн хоногоор алданги тооцож, 20 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 28 хоног, 20 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 30 хоног, 20 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 31 хоног, 20 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөг, 31 хоног, 20 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 35 хоног, 20 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 35 хоног, 20 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 8,000,000 төгрөг, 37 хоног нийт алданги 360,000,000 төгрөг гаргуулна гэв.

 2.Хариуцагч Э.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Г.*******ээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай байрны тоотод орших 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, В1 давхарт байрлалтай Е- дугаартай автомашины зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах зорилгоор байгуулсан. Талуудын дунд 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээр 118 м.кв орон сууцны үнийг 662,000,000 төгрөг, автомашины зогсоолын үнийг 65,000,000 төгрөг нийт 727,000,000 төгрөг байна гэж заасан. Э.******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн зүйл байхгүй бөгөөд эдийн засгийн хямрал зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж төлбөр төлөх хугацааг тухай бүр нь тайлбарлан мэдэгдэж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Г.*******т төлбөрийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн алдангид 390,000,000 төгрөг төлөх нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.*******тэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ  байгуулсан 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 730,551,400 төгрөгийг Г.*******ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн төлсөн. Нэхэмжлэгч Г.*******ийн 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу байрны төлбөрийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн алданги нийт 390,000,000 төгрөг болж байгаагаас Э.******* нь 3 жилийн дотор байрны мөнгөө байнга төлж байсан бидний хооронд тогтсон зөв хандлага харилцаа зэргийг бодолцон 100,000,000 төгрөгийг хасаж 290,000,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэж тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дээрхи 390,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэдэн хувь нь гэрээнд заасан үндсэн төлбөрийн үлдэгдэл, хэдэн хувь нь үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.  

3.Хариуцагч Э.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.******* нь гэрээнд заасан төлбөрийг 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахдаа Г.*******т нийт 730,551,400 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд гэрээнд заасан нийт үнийн дүн 727,000,000 төгрөгөөс 3,551,400 төгрөг илүү төлсөн тул 3,551,400 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт .. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон ...” нөхцөлд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс өөрийн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Г.*******тэй 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц болон авто зогсоолын төлбөр 727,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд дээрх төлбөр төлөх үүргээ 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд бүрэн төлж барагдуулсан. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхар Е- тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, талуудын дунд 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 1.1, 2.1.1 дэх хэсгүүдийг үндэслэн орон сууцны үнэд илүү төлөгдсөн 6.14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг болон талуудын дунд 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт заасан гэрээний нийт үнийн дүн 727,00,000 төгрөгөөс илүү төлөгдсөн 3,551,400 төгрөгийг Г.*******ээс гаргуулна гэв.

 

4.Нэхэмжлэгч Г.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г.******* энэ байрыг авъя гэсэн энэ байрыг авахдаа гэрээ хийж авна. Эгч нь энэ байрыг чамд зараад 2 хүүхдэдээ 2 байр болгож хувааж өгөх гэж байгаа юм, чи даруйхан мөнгө төгрөгөө хийж чадна биз дээ гэж хэлж гэрээ байгуулсан. Тэгээд жилийн дотор төлөх ёстой байсан мөнгө 2-3 жил болохоор миний авах гэж байгаа байрын үнэ өсөөд 2 хүүхдэд биш нэг хүүхдэд л байр авч өгч чадсан. Эднийх хэрвээ цаг хугацаандаа өгчихсөн байсан бол 2 байр авчих байсан юм. Би байнга Г.*******тай утсаар ярьж мөнгөө нэхдэг байсан. Зээл бүтэхгүй байна эгч, зээл хаагдсан байна гээд байдаг байсан. Тэр болгонд би хүлээцтэй хандаж байсан. Би мөнгөө нэхдэг байсан. Надтай зогсоолын талаар огт ярьж байгаагүй. Бид нар өөрсдөө тэр хооронд өвчин зовлонтой гадагшаа эмчлүүлээд явж байсан. Г.******* надад ингэе тэгье гэхэд би за гээд л болгодог байсан. Тэгэхлээр миний хувьд хүнд зээл авч өгчихөөд хугацаанд нь өгөхгүй байхаар алдангийг нь өгөхгүй ээ гэж маргаж байгааг гайхаж байна. Би өөрөө бизнес эрхэлдэг эдийн засагч хүн. Тиймээс ийм зүйл хэзээ ч амьдралд байдаггүй юм. Өөрөө ирж хуралдаа орохгүй, нүүр нүүрээ хараад ярих юм бол шал өөр байх байсан. Би боломж олгож байсан  гэв.

  5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Зарлагын баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд,

 

 Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-03046103 дугаар гэрчилгээ, 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Зарлагын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зургууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг алданги 290,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг алданги 360,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /хавтаст хэргийн 99 тал/

 

6.1.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Г.******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 727,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг заасан хугацаанд төлсөн. Үлдэх 627,000,000 төгрөгийг 20 оны 08 дугаар сарын 01-ний дотор буюу 6 сарын дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний 3.2.4-д “Худалдан авагч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө” гэсэн заалтын дагуу алдангийг 3 жилийн дотор тооцож 390,000,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

 7.Хариуцагч Э.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт заасан гэрээний нийт үнийн дүн 727,00,000 төгрөгийг 20 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүрэн төлж 3,551,400 төгрөг илүү төлөгдсөн гэж маргажээ.

 8.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхрын дугаар авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, орон сууцны үнэд илүү төлөгдсөн 3,551,400 төгрөг, илүү төлөгдсөн 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хавтас хэргийн 127-128 тал/

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-03046103 дугаар гэрчилгээ, Зарлагын баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

10.Нэхэмжлэгч Г.******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.*******тай байгуулж, Сүхбаатар 3 дугаар хороо, циркийн баруун талд, хотын төвд байрлах байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ 662,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. /хавтас хэргийн 4-7 тал/

11.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заажээ.

12.Улмаар 20 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр Э.******* нь маргаж буй Сүхбаатар 3 дугаар хороо, циркийн баруун талд, хотын төвд байрлах Time байрны тоот, 118 м.кв талбайтай 4 өрөө сууцны зориулалттай Ү-03046103 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /хавтас хэргийн 17 тал/

 

13.Талууд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.1.3-д “гэрээний нийт үнэ 727,000,000 төгрөг, 2.2 Гэрээний үнийн төлбөр төлөх хуваарь дараахь үе шаттай байна. 1-р сард 80,000,000 төгрөг, 2-р сард 20,000,000 төгрөг, 20 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 20 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд 200,000,000 төгрөг, үлдэгдэл 427,000,000 төгрөгийг 20 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна”, Мөн гэрээний 3.2.4-д Худалдан авагч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө” гэж харилцан тохиролцсон тухайд хариуцагч маргаагүй.

 

14.Нэхэмжлэгч Г.******* нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 727,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг заасан хугацаанд төлсөн. Үлдэх 627,000,000 төгрөгийг 20 оны 08 дугаар сарын 01-ний дотор буюу 6 сарын дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний 3.2.4-д “Худалдан авагч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө” гэсэн заалтын дагуу алданги 3 жилийн дотор тооцож 390,000,000 төгрөгийн алданги шаардсан байна.

 

15.Хариуцагч Э.******* нь 100,000,000 төгрөгийг заасан хугацаанд төлсөн байх ба үлдэх 562,000,000 төгрөгийг 20 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх удаагийн гүйлгээгээр төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

16.Талууд дээрх гэрээний 3.2.4-д “Худалдан авагч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг заасан зохицуулалттай нийцжээ.

 

17.Иймд хариуцагч Э.*******аас дээрх төлбөрт 100,000,000 төгрөгийг заасан хугацаанд төлсөн тул үлдэх орон сууцны үнэ болох 562,000,000 төгрөгт 20 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн хоногоор алданги тооцож, 20 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 28 хоногийн алдангид 2,100,000 төгрөг, 20 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 30 хоногийн алдангид 3,000,000 төгрөг, 20 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 31 хоногийн алдангид 3,100,000 төгрөг, 20 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөг, 31 хоногийн алдангид 3,100,000 төгрөг, 20 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 35 хоногийн алдангид 2,250,000 төгрөг, 20 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөг, 35 хоногийн алдангид 2,250,000 төгрөг, 20 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 8,000,000 төгрөг, 37 хоногийн алдангид 1,480,000 төгрөг, 20 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 90 хоногийн алдангид 3,700,000 төгрөг, 20 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 18,000,000 төгрөг, 91 хоногийн алдангид 10,800,000 төгрөг, 20 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 14,000,000 төгрөг, 67 хоногийн алдангид 9,520,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 20,000,000 төгрөг, 78 хоногийн алдангид 16,600,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  төлсөн 10,000,000 төгрөг, 90 хоногийн алдангид 8,450,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  төлсөн 10,000,000 төгрөг, 112 хоногийн алдангид 8,850,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  төлсөн 10,000,000 төгрөг, 177 хоногийн алдангид 8,850,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 350,000,000 төгрөг, 243 хоногийн алдангид 85,050,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 11,000,000 төгрөг, 243 хоногийн алдангид 19,965,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 40,000,000 төгрөг, 120 хоногийн алдангид 25,200,000 төгрөг нийт алданги 205,389,636 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 154,610,364 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

          18.Харин нэхэмжлэгч Г.******* хариуцагч Э.*******тай Сүхбаатар 3 дугаар хороо, байрны тоот, 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ 662,000,000 төгрөг, В1 давхрын Е- тоот дулаан автозогсоолын 65,000,000 төгрөгөөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч В1 давхарын Е- тоот дулаан автозогсоол хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь В1 давхрын Е- тоот дулаан автозогсоолыг өөрөө худалдан авсан талаарх ямар нэгэн баримтгүй байх тул автозогсоолын 65,000,000 төгрөгт тооцож алданги шаардсан нь үндэслэлгүй.

 

19.Түүнчлэн талууд  дээрх гэрээний 3.2.4-д “Худалдан авагч нь гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө” гэж тохиролцсон байх боловч харин В1 давхрын Е- тоот дулаан автозогсоолын тухайд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагчид төлнө гэж тохиролцоогүй тул автозогсоолын үнэ 65,000,000 төгрөгт тооцож алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

20.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхрын Е- дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг нэхэмжлэгч Г.*******т даалгах, орон сууцны үнэд илүү төлөгдсөн 3,551,400 төгрөг, илүү төлөгдсөн 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

21.Талууд 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар 3 дугаар хороо, циркийн баруун  хотын төвд байрлах байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ 662,000,000 төгрөг,  В1 давхрын Е- дугаар автозогсоол гражын худалдах үнэ 65,000,000 төгрөг төлөхөөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан  гаргасан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхрын Е- дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг нэхэмжлэгч Г.*******т даалгах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй.

23.Тодруулбал, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ 662,000,000 төгрөг, В1 давхрын Е- тоот дулаан автозогсоолын 65,000,000 төгрөгөөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ  байгуулсан боловч В1 давхрын Е- тоот дулаан автозогсоол хэний өмчлөлийн эд хөрөнгө болох, нэхэмжлэгч Г.******* нь В1 давхрын Е- тоот дулаан автозогсоолыг худалдан авсан, уг дулаан автозогсоолыг бусдад худалдан борлуулах эрхтэй талаарх ямар нэгэн баримтгүй байна.

24.Хариуцагч Э.******* нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхрын Е- дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

25.Мөн хариуцагч Э.******* нь орон сууцны үнэд илүү төлөгдсөн 3,551,400 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд худалдан авагч нь орон сууцны үнэ 100,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлсөн бөгөөд үлдэх 662,000,000 төгрөгийг  20 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх удаагийн гүйлгээгээр төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба уг гүйлгээний баримтаар нийт 730,551,400 төгрөг төлж, 3,551,400 төгрөг илүү төлөгдсөн байх тул нэхэмжлэгч Г.*******ээс 3,551,400 төгрөг гаргуулж, хариуцагч Э.*******т олгох үндэстэй.

26.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, циркийн баруун талд хотын төвд байрлах байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ 662,000,000 төгрөг худалдан авсан боловч дутуу 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулахаар шаардсан.

27.Талуудын хооронд 20 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээний 1.1-т “Гэрээний нөхцөлийн дагуу худалдагч нь Сүхбаатар  дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, байрны В1 давхрын Е- тоот дулаан авто зогсоолын хамт энэ гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгнө.” Гэрээний 2.1.1-т “Орон сууц худалдах нийт үнэ нь 662,000,000 төгрөг байна.”, Гэрээний 2.1.2-т “Гражын худалдах үнэ нь 65,000,000 төгрөг байх бөгөөд гражийн үнийг ажлын бартерт оруулахгүйгээр зөвхөн бэлэн мөнгөөр төлнө” гэж тохиролцсон байна.

28.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талаас “4 өрөө орон сууцыг 662,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. 118 м.кв талбайг үнэлээгүй” гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь дээрх тайлбарыг няцааж  маргаагүй.

29.Талуудын Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон тохиролцоо, зохигчдын тайлбар зэргээр байрны тоот 118 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны 6,14 м.кв талбайг дутуу олгосон гэж түүний үнэ 34,446,443 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

30.Нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,214,900 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,184,897 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956,156 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Г.*******ээс 71,772 төгрөг гаргуулж хариуцагч Э.*******т олгох нь хуульд нийцнэ.

31.Нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр илүү төлсөн 3,657,950 төгрөгийг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/21026 дугаар шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна. /хавтас хэргийн 135 тал/  

32.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.******* В1 давхрын Е- дугаар авто зогсоолын үнэ 65,000,000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй боловч хариуцагч Э.******* нь В1 давхрын Е- дугаар авто зогсоолын үнэ 65,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******аас 205,389,636 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 154,610,364 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.*******ээс 3,551,400 төгрөг гаргуулж хариуцагч Э.*******т олгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /*******/ Сөүлийн гудамж, байрны В1 давхрын Е- дугаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг нэхэмжлэгч Г.*******т даалгах, илүү төлөгдсөн 6,14 м.кв талбайн үнэ 34,446,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******т холбогдох хариуцагч Э.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,214,900 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,184,897 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956,156 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Г.*******ээс 71,772 төгрөг гаргуулж хариуцагч Э.*******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ