Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 305/ШШ2025/00733

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** тоотод оршин суух, Т овгийн Т-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** оршин суух, Б-ийн Ө-т холбогдох,

85,000,000 (наян таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б надаас Б.Ө нь 2024 оны 11 сард 7-8 удаагийн гүйлгээгээр 70,000,00 (далан сая) төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Надаас зээлсэн мөнгөө 7 хоногийн дараа 85,000,000 (наян таван сая) төгрөг болгож өгнө гээд гарын үсэг зурж авсан. Өнөөдрийг хүртэл хоног хугацаа хойшлуулж худал хэлж явсаар өдий хүрсэн. Энэ хүн хэлсэн хугацаанаасаа хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй тул Б овогтой Ө-аас миний 85,000,0000 (наян таван сая) төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Бөөс нэхэмжилсэн 85,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэн даруй хугацаанд өгч хохиролгүй болгохоо мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь Б.Ө-т холбогдуулан 85,000,000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Б.Ө нь ...“Т.Б-өөс нэхэмжилсэн 85,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэн даруй хугацаанд өгч хохиролгүй болгохоо мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 85,000,000төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийн 291,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 291,475 төгрөгийг, хариуцагч Б.Ө-аас 291,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б-өд олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т-ийн Б нь Б-ийн Ө-т холбогдуулан 85,000,000төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийн 291,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 291,475 төгрөгийг, хариуцагч Б.Ө-аас 291,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б-өд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                                  Ч.МӨНХТУЯА