2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/08999

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        10          22

                  191/ШШ2025/08999

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж гудамж, тоот хаягт оршин суугч, Хиад боржигин овогт Чогдогвандангийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, 22 дугаар хороо, Согоотын 63 гудамж, 843а хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хиад боржигин овогт Чогдогвандангийн *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э., 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Э., 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Э. нарыг эх Ч.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Э.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э., 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э. нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Волксвагены Тоурег Wolksvagen Toureg загварын автомашиныг хариуцагч Б.*******д үлдээж, хариуцагч Б.*******эс 32,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 320,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2 дахь заалтад зааснаар гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан тул тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/32381 дугаар “Урьдчилсан арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ