| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04997/И |
| Дугаар | 191/ШШ2025/09132 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09132
| 2025 10 27 | 191/ШШ2025/09132 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 31,714,431.06 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэлийг оролцуулан нэхэмжлэгч хариуцагч нар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул зохигчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч А.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 31,714,431.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.******* 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр L22601473 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч А.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7900854592 зээлийн дансны дугаартай, 895,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, /хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн 3.5 хувийн хүүтэй байхаар/ эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй зээлдэгчийн дансанд, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7818720612 зээлийн дансны дугаартай, 4,164,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7100648691 зээлийн дансны дугаартай, 23,230,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.15 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2024 оны 09 дүгээр сарын 15-ны зээлийн үндсэн зээл 596,599.40 төгрөг, үндсэн хүү 74,141.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,184.04 төгрөг, нийт 720,925.22 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны зээлийн үндсэн зээл 3,331,199.49 төгрөг, шимтгэл 66,630 төгрөг, үндсэн хүү 498,310.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,234.36 төгрөг, нийт 3,979,374.78 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн үндсэн зээл 22,391,048.71 төгрөг, үндсэн хүү 4,498,576.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,005.96 төгрөг, нийт 27,006,631.06 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг байна. Иймд хариуцагч А.*******гээс нийт 31,714,431.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч А.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн 31,714,431.06 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч А.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 31,714,431.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр L22601473 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7900854592 зээлийн дансны дугаартай 895,000 төгрөгийн зээл, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7818720612 зээлийн дансны дугаартай 4,164,000 төгрөгийн зээл, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7100648691 зээлийн дансны дугаартай 23,230,000 төгрөгийн зээлийг авсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
5.Зохигч шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 31,714,431.06 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тай харилцан тохиролцжээ.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,523 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 316,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,714,431.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 31,714,431.06 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5,285,738.54 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,523 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 316,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ