| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04006/И |
| Дугаар | 191/ШШ2025/04297 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04297
2025 05 14 191/ШШ2025/04297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: давхарт байрлах, А ХХК /РД:/,
Х.Нг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэн Х.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай компанитай "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Northbenz маркийн УНУ улсын дугаартай өөрөө буулгагч автомашинаар ажил гүйцэтгэхээр болсон бөгөөд урьдчилгаа төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг гүйцэтгэгч тал Х.Нгийн дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу Х.Н нь гэрээт ажил гүйцэтгэх газар очсоноос хойш 2 сарын хугацаатай ажил гүйцэтгэх байсан боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээт ажлыг гүйцэтгэхгүй орхин явсан. Улмаар ажлын гүйцэтгэлийг шалгахад гэрээний урьдчилгаа төлбөрт таарахуйц ажил гүйцэтгээгүй байсан ба манай компанид нийт 345,498 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иргэн Х.Нгээс гэрээний үүргээ биелүүлэх, эсвэл урьдчилгаа төлбөрт авсан төлбөрийн зөрүүг буцаан төлөх талаар удаа дараа шаардсан боловч ажил гүйцэтгэж төлбөрөө төлнө гэх шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Гэрээ байгуулагдах үед Х.Н нь тоот хаягт оршин суудаг байсан ч одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Х.Нг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь Х.Нг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК нь Х.Нтэй 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд 345.498 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Х.Н нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Х.Н нь тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/06775 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2511990001014606 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2511990001014605 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Х.Н нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт Хын Нг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х.Нг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гт мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН