| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/10863/И |
| Дугаар | 191/ШШ2025/10311 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/10311
| 2025 11 24 | 191/ШШ2025/10311
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин байрлах, ******* овогт *******ын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт *******ын ******* /РД:ТЯ89061315/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* нь 2020 оны 05-р сарын 13-ны өдөр 5,000,000/ манан сая төгрөг/-ийг 4 /дөрөв/ сарын хугацаатай, сарын 10 /арав/ хувийн хүүтэй барьцаагүй зээлсэн. Энэ гэрээг 2020 оны 09-р сарын 13-ны өдөр сунгах хүсэлт гаргаж үндсэн гэрээний нөхцөлөөр 2020 оны 09-р сарын 13-ны өдрөөс 2021 оны 05-р сарын 13-ны өдөр хүртэл 8 /найм/ сараар сунгуулсан. Энэ хугацаанд хүү 1,000,000 төгрөг төлсөн. Удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд С.*******ээс үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүү алданги тооцож, нийт 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар Дархан уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01-р сарын 09-ны өдрийн 135/ШЗ2024/00286 тоот захирамж гарч тухайн хариуцагч өөрийн хагт оршин суудаггүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Одоо С.*******ийг оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. С.******* нь 1989 оны 06-р сарын 13-ны өдөр төрсөн. ТЯ:89061315 регистрийн дугаартай, Багш мэргэжилтэй дархан хотод ерөнхий боловсролын сургуульд багшилдаг. Да7 тоот гэсэн хаягт оршин сууж байсан гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/00286 дугаартай захирамж, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0460 дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт, шилжүүлгийн баримт, оршин суугаа газрын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
******* нь С.*******тэй 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 0460 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд С.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь С.******* нь Д гудамж, 07 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/00286 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогт *******ын ******* /РД:ТЯ89061315/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******ын ******* /РД:ТЯ89061315/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******ын ******* /РД:ТЯ89061315/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* овогт *******ын ******* /РД:ТЯ89061315/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч ******* /Утас:/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС