| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03818/И |
| Дугаар | 191/ШШ2025/04296 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04296
2025 05 14 191/ШШ2025/04296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: төвд байрлах, Ч /РД:/,
М.Быг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэн М.Б нь эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 51 тоот гэрээгээр 4.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан. Эргэн төлөгдөх сүүлийн хугацаа 2023 оны 07 сард дуусахаар бөгөөд 4.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь санхүүгийн дэмжлэг авах үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 10 гудамж, 310 тоот хаягт оршин суудаг байсан ба тус хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 тоот албан бичгээр "бүртгэлтэй боловч, хаягтаа оршин суудаггүй гэх тодорхойлолт ирүүлсэн Иймд М.Быг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч нь М.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ч нь М.Бтай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлд М.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
М.Бнь Ч тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай Тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2511990001014607 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2511990001014608 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр М.Б нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт Мийн Быг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бт мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН