| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 182/2023/02917/И |
| Дугаар | 191/ШШ2025/09893 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/09893
2025 11 13 191/ШШ2025/09893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:.... оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байр. ******* ******* ******* *******/РД:*******/-т холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн өмгөөлөгч Н.онтуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* ...ийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 19-нд томилогдсон. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Эмч, сувилагчид, ажилчдынхаа нийгмийн асуудлыг нь нэн түрүүнд шийдэж, энэхүү богино хугацаанд амжилттай сайн ажилласан. Миний бие 2023 оны 04 сарын 17-нд доошоо гэнэт цус алдаж УНТЭ-т хэвтэж 04 дүгээр сарын 18-нд шулуун бүдүүн гэдэсний хагалгаанд орсон. 2023 оны 04 сарын 17-ноос 05 сарын 12-ныг дуустал миний бие хагалгааны дараах байдалтай, акттай байсан. Харин Ж.******* намайг өвчтэй байхад ******* ******* Мэндийн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.- нь 2023 оны 05 сарын 01-нд Б/51 тоот тушаал гаргаж Ж.******* миний биеийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Иймээс миний бие маш их гомдолтой байна. Ж.******* намайг өвчтэй, зовлонтой байхад буюу албан ёсны улсын эмнэлгийн акттай байхад ажлаас чөлөөлсөн. ******* ******* ******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.-Аюуш нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актуудыг мөрдөж ажиллаагүйд гомдолтой байна. Түүнчлэн ******* ******* ******* ******* нь Ж.******* намайг Ковидын хуулиар томилогдсон учраас ажлаас чөлөөлөх шалтгаан болсон гэж тайлбарлаж байгаа боловч ажил томилсон тушаал нь Ковидын хуулиар томилогдоогүй болно. 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/51 тоот тушаал нь үндэслэлгүйн зэрэгцээ Ж.******* миний хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчсөн, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй, 5 Ш ажиллагаа буюу шүүрдэх ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөрлөх эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан учир 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар: -2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ******* Засаг даргад хандан гомдол гаргасан бөгөөд 2023 оны 5 сарын 18-ны өдрийн 03/3098 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлж болно гэсэн хариу өгсөн. 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн захирамж 2023оны 06 сарын 12-ны дугаар 128/Ш32023/4966 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба иргэний шүүхийн харьяалах маргаан байна гэж шүүх дүгнэсэн. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамж 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дугаар182/Ш3202308312 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжид заасны дагуу дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хариу авсан болно. Иймд Ж.******* намайг ...ийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүхээр сэргээлгэх ёстой байхад хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Э. нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилдаа эгүүлэн томилогдсон тул Ж.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50.5-д заасан заасан зайлшгүй бий болох үйл явдлаар дуусгавар болсон. Иймд ажил олгогч дахин томилох хууль зүйн боломжгүй. Ж.******* нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан түр орлон гүйцэтгэгч байсан тул ажилд эгүүлэн томилогдох эрх үүсэхгүй. Э.гийн эрх нь *******гаас өмнө үүссэн, шүүхийн шийдвэрээр баталгаажсан хууль ёсны эрх тул *******гийн эрх нь анхдагч эрхийг нөхсөн түр хугацааны эрх бөгөөд хууль ёсны үндсэн ажилтан эрхээ сэргээсэн даруйд дуусгавар болно. Иймд тухайн орон тоо өмнө эрх нь үүссэн, хууль ёсны ажилтнаар нөхөгдсөн тул Ж.*******г дахин томилох хууль зүйн үндэсгүй. Ж.******* нь 2023 оны 11 дугээр сарын 03-наас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дуургийн ******* ******* төвийн даргын албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэсэн. Уг хугацаанд ажил эрхэлж байсан үндэслэл нь эвлэрлийн гэрээ байсан. Ж.******* энэ хугацаанд бодитоор ажил үүрэг гүйцэтгэсэн байсан нь үнэн боловч түүнийг ажилд томилсон эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Иймд уг хугацааг эрх сэргээгдсэн хугацаа гэж үзэх боломжгүй, хууль бус эвлэрлийн гэрээний үр дагавартай түр хугацааны ажил эрхлэлт. Иймээс ******* 2023.11.03-2024.02.16-нд ажилласан нь хууль ёсны хөдөлмөрийн эрхийн үргэлжлэл биш бөгөөд энэ хугацаанд ажилласан гэдэг нь бие даасан ажиллах эрх" үүсгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анх 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар томилогдсон. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар ******* ******* ******* газраас ажлаас чөлөөлөгдсөн. н.гийн оронд Ж.*******г томилсон. н. тухайн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон. н. ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасны дагуу Ж.*******г ажлаас чөлөөлөгдсөн. Ж.******* 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалд гомдол гаргасан. н. тухайн үед мэдээгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаар шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ хэрэг маргаан түдгэлзсэн байгаа. Яагаад гэвэл Ж.*******гийн асуудал шийдвэрлэгдэх хуртал н.гийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж түдгэлзүүлсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсон. Үүний үндсэн дээр н.г ажлаас чөлөөлсөн нь н.гийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаанд н.гийн оронд 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд эргүүлэн томилогдсон. Ажил үүргээ гүйцэтгээд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн. Ж.******* 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 9,587,320 төгрөгийг авсан. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авсан. Энэ хэрэг маргаан анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин хянагдаж байгаа. Өмнөх шүүх хуралдаан мөн хэлж байсан. Маргана таслах гурван талт хороонд 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Энэ хуулийн хугацаанд гомдол гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг. Иймд Ж.*******гийн эрх зөрчигдөөгүй бөгөөд нэхэмжлэлийг хангуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.05.01-ний өдрийн Б/51 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 2023.07.14-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.01.19-ний өдрийн Б/08 тоот даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт, ******* Засаг даргын тамгын газрын 2023.05.18-ны өдрийн 03/3098 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* газрын 2023.07.04-ний өдрийн 1374 тоот албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.12-ны өдрийн 4966 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.07.07-ны өдрийн 57 тоот шийдвэр, Иргэний эрүүл ******* дэвтэр, 2023.04.24, 2023.05.01-ний өдрийн Ж.*******гийн хүсэлт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн 8312 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Эмнэлгийн магдалагаа гэсэн баримтуудыг, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.24-ний өдрийн 7650 дугаар захирамж гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.06.26-ны өдрийн Б/80 тушаал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 15685 дугаар захирамж, 2023.11.08-ны өдрийн Б/157 тушаал, 2023.01.19-ний өдрийн Б/07 тушаал, 2022.07.05-ны өдрийн Б/92 тушаал, 2024.05.08-ны өдрийн Б/74 тушаал, 2023.01.19-ний өдрийн Б/07 тушаал, 2024.02.16-ны өдрийн Б/41 тушаал, 2022.03.10-ны өдрийн А/46 тушаал, ******* эрүүл ******* газрын хөдөлмөрийн дотоод журам гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотлох баримтаар: 2023.06.26-ны өдрийн Б/80 тоот шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр, 2023.11.08-ны өдрийн Б/157 тоот Э.г ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот Э.г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, 2022.07.05-ны өдрийн Б/92 тоот даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: ******* ******* ******* газрын 2022.03.10-ны өдрийн Б/46 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, 2024.02.16-ны өдрийн Б/41 тоот Ж.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал гэсэн баримтуудыг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2024.08.23-ны өдрийн 2/1300 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт болох Ж.*******гийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, 2025.07.01-ний өдрийн ******* засаг даргын захирамж, 2025.04.30-ны өдрийн №А/97 тушаал, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн дүрэм, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн бүтцийн ерөнхий схем, 2025.07.04-ний өдрийн А/248 захирамж, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, 2025.07.30-ны өдрийн №05 тогтоол, 2025.08.01-ний өдрийн №01 албан бичиг, 2025.08.01-ний өдрийн №01 албан бичиг, 2025.08.01-ний өдрийн №03 албан бичиг, 2025.08.01-ний өдрийн №04 албан бичиг, 2025.08.05-ны өдрийн №05 албан бичиг, 2025.08.05-ны өдрийн №06 албан бичиг, Чингэлтэйн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь ******* ******* ******* газрын даргын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн №Б/51 тоот тушаалаар, Ж.*******г Чингэлтэй дүүргийн ******* ******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн гэсэн үндэслэлээр маргасан бөгөөд хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ж.******* нь 2023 оны 04 сарын 17-ны өдөр эрүүл ******* хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэгт хэвтэж, улмаар 04 дүгээр сарын 18-нд хагалгаанд орсон, 2023 оны 04 сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хагалгааны дараах байдалтай, акттай байсан. Гэтэл ийнхүү өвчтэй байх хугацаанд, эмнэлгийн магадалгаатай байхад ******* ******* ******* газрын даргын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн №Б/51 тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй. Мөн ******* ******* ******* ******* нь Ж.*******г Ковидын хуулиар томилсон нь ажлаас чөлөөлөх шалтгаан болсон гэж тайлбарлаж байгаа боловч ажилд томилсон тушаал нь Ковидын хуультай хамаагүй, иймд хариуцагч нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад чөлөөлсөн нь Засгийн газраас хэрэгжүүлж буй, 5 Ш ажиллагаа буюу шүүрдэх ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй гэж маргажээ.
3.1. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүхээр сэргээлгэх ёстой байхад хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Э. нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилдаа эгүүлэн томилогдсон тул Ж.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50.5-д заасан заасан зайлшгүй бий болох үйл явдлаар дуусгавар болсон. Иймд ажил олгогчоос дахин томилох хууль зүйн боломжгүй. Ж.******* нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан түр орлон гүйцэтгэгч байсан тул ажилд эгүүлэн томилогдох эрх үүсэхгүй. Э.гийн эрх нь Ж.*******гаас өмнө үүссэн, шүүхийн шийдвэрээр баталгаажсан хууль ёсны эрх тул *******гийн эрх нь анхдагч эрхийг нөхсөн түр хугацааны эрх бөгөөд хууль ёсны үндсэн ажилтан эрхээ сэргээсэн даруйд дуусгавар болно. Иймд тухайн орон тоо өмнө эрх нь үүссэн, хууль ёсны ажилтнаар нөхөгдсөн тул Ж.*******г дахин томилох хууль зүйн үндэсгүй. Ж.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-наас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ...ийн даргын албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэсэн. Уг хугацаанд ажил эрхэлж байсан үндэслэл нь эвлэрлийн гэрээ байсан. Ж.******* энэ хугацаанд бодитоор ажил үүрэг гүйцэтгэсэн байсан нь үнэн боловч түүнийг ажилд томилсон эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Иймд уг хугацааг эрх сэргээгдсэн хугацаа гэж үзэх боломжгүй, хууль бус эвлэрлийн гэрээний үр дагавартай түр хугацааны ажил эрхлэлт. Иймээс ******* 2023.11.03-2024.02.16-нд ажилласан нь хууль ёсны хөдөлмөрийн эрхийн үргэлжлэл биш бөгөөд энэ хугацаанд ажилласан гэдэг нь бие даасан ажиллах эрх" үүсгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.гийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 10478 дугаар шийдвэрээр Э.г ажилд нь эгүүлэн томилсон, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон тул ******* ******* ******* ******* нь 2023.06.26-ны өдрийн Д/80 тоот тушаалаар Э.г ажилд нь эгүүлэн томилсон. Гуравдагч этгээд Э. нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон байхад хариуцагч нь Ж.*******г давхар томилсон нь буруу, Э.гийн эрх, ашгийг хохироосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Э.г ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд түүний оронд ажиллаж байсан Ж.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаар дуусгавар болсон гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. ******* ******* ******* газрын даргын 2023.01.19-ний өдрийн №Б/08 тушаалаар Нэхэмжлэгч Ж.*******г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. /хх-8/
6. ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалаар, Ж.*******г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалаас чөлөөлжээ. /хх-5/
7. Ж.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, маргасан бөгөөд ******* ******* ******* *******т холбогдуулан, ...ийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.07.17-ны өдөр гаргажээ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчид тухайн маргаантай холбоотой асуудлаар эвлэрснийг Зохигчдын эвлэрлийг баталж, хэрийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн №182/ШШ2023/02990 захирамжаар эвлэрлийг баталжээ. /хх-53/
8.1. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжаар, хариуцагч ******* эрүүл ******* ******* нь нэхэмжлэгч Ж.*******г урьд эрхэлж байсан ...ийн даргын албан тушаалд 2023.11.03-ны өдөр эгүүлэн томилж, түүний 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5 cap, 19 өдрийн олговорт 9,587,326 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д олгож, энэ хугацааны түүний нийгмийн болон эрүүл ******* дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
9.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн №182/ШШ2023/02990 захирамжийн дагуу Ж.*******г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023.11.03-ны өдөр эгүүлэн томилсонтой холбоотойгоор дахин ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, тодруулбал, 2024.02.16-нийг өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ж.******* нь ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан талаар зохигч маргаагүй байна.
9.2. Түүнчлэн, эвлэрлийн гэрээний дагуу 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5 cap, 19 өдрийн нөхөн олговорт 9,587,326 төгрөгийг нэхэмжлэгч Ж.******* хариуцагчаас хүлээн авсан талаар маргаагүй, цалин хөлсийг хүлээн авсан тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
10. Нэгэнт ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалаар, Ж.*******г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалаас чөлөөлсөн асуудлаар талууд маргах явцад маргаантай асуудлаар харилцан тохирч шүүхийн журмаар эвлэрсэн,
Улмаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн №182/ШШ2023/02990 захирамжийн дагуу Ж.*******г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023.11.03-ны өдөр эгүүлэн томилсны дагуу ажил, үүргээ дахин гүйцэтгэж эхэлсэн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь бүрэн сэргэсэн гэх үндэслэл болох тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалын эрх зүйн үр дагавар нь ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсноор дуусгавар болжээ.
11.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э. нь хариуцагч ******* ******* ******* газрын даргын 2022.07.05-ны өдрийн №Б/92 тоот тушаалаар 2022.07.07-ны өдрөөс ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ. Түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагч ******* ******* ******* газрын даргын 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд маргажээ. /хх-139/
11.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн №182/ШШ2023/01478 дугаар шийдвэрээр, Э.г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,850,527 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.гийн нийгмийн болон эрүүл ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалган шийдвэрлэснийг үндэслэл болгон Э.г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд 2023.06.26-ны өдрөөс сонгон шалгаруулалт болох хүртэл хугацаагаар №Б80 тушаалаар эгүүлэн томилжээ. /хх-77, 59/
11.3. Гэвч хариуцагч ******* ******* ******* газрын даргын 2023.11.08-ны өдрийн №Б/157 тоот тушаалаар Э.г төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нь дахин чөлөөлжээ. Ийнхүү Э.г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар шүүгчийн захирамжаар Ж.*******г ажилд эгүүлэн тогтоосон, мөн Э. нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй гэсэн үндэслэлийг тушаалд заажээ. /хх-81/
11.4. Улмаар, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, Э. маргасан бөгөөд Ж.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* *******т холбогдох, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дүгээр шүүгчийн захирамжийг шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг 2023.12.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
11.5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26-ны өдрийн №182/ШТ2024/00037 тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.12-ны өдрийн 1478 дугаар шийдвэр, ******* ******* ******* газрын даргын 2023.06.28-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг шинэ илэрсэн нөхцөл байдалд тооцож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 2990 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэжээ. /хх-100/
11.6. Шүүхээс, Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн №182/ШШ2023/02990 захирамжийг шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж хүчингүй болгосонтой холбоотойгоор уг шүүхийн шийдвэрт үндэслэж буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26-ны өдрийн №182/ШТ2024/00037 тогтоолд үндэслэн хариуцагч ******* ******* ******* газраас аливаа, тушаал шийдвэр гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
12. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн №182/ШШ2023/02990 захирамжийн дагуу Ж.*******г ******* ******* ******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Ж.*******г үүрэгт ажилд нь эгүүлэн томилох үндэслэл болсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор ажилд эгүүлэн томилсон тушаалыг уг захирамжид үндэслэн хүчингүй болгосон тушаал гаргаагүй, харин Ж.******* нь эвлэрлийн гэрээг баталсан захирамжийн дагуу ажилд томилогдсон 2023.11.03-ны өдрөөс хойшхи хугацаанд ажил үүргээ хэвээр гүйцэтгэж байжээ.
13. Тодруулбал, ******* ******* ******* газрын даргын 2024.02.16-ны өдрийн №Б/41 тушаалаар Ж.*******г ...ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө аливаа шүүхийн шийдвэр, тогтоолд үндэслээгүй, харин ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.******* нь байгууллагын үйл ажиллагааг хариуцаж, удирдан зохион байгуулж удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, албан бичгийн хариуг заасан хугацаанд удаа дараа ирүүлээгүй, хувийн хэргийн материалыг бүрдүүлж өгч хөдөлмөрийн гэрээ хийх тухай удаа дараа хэлсэн боловч одоо болтол хийгээгүй, өргөдөл гомдлын зөрчил тоо их гаргаж хууль тогтоомж, журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр 2024.02.16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалаар Ж.*******г үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын эрх зүйн үр дагавар ач холбогдолгүй болсон, энэ тушаалын хууль зүйн үндэслэлээр талууд маргах шаардлага, үндэслэл тогтоогдоогүй байна. /хх-5, 166/
14.1. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалаар Ж.*******г ...ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн боловч талууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу Ж.*******г үүрэгт ажилд нь эгүүлэн томилсноор ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалын эрх зүйн үр дагаврыг дахин хэлэлцэх ач холбогдолгүй болсон буюу зохигчид эвлэрлийн гэрээний үүргийг биелүүлснээр Ж.*******гийн хөдөлмөрлөх эрх нь бодитоор сэргэсэн байна.
14.2 Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.******* нь ажилгүй байсан хугацаанд хамаарах 2023.05.01-ний өдрөөс 2023.10.26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5 cap, 19 өдрийн олговорт 9,587,326 төгрөгийг хүлээн авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул ажилгүй байх хугацааны цалин, хөлсний асуудлаар маргаангүй, ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой зөрчигдсөн эрх, ашиг, сонирхол бүрэн сэргэсэн гэж үзэх үндэслэл болно.
14.3. Хэдийгээр гуравдагч этгээд Э.гийн гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэн зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянаад, хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэгч Ж.*******г шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол зэрэгт үндэслэн дахин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, харин 2023.11.03-ны өдрөөс 2024.02.16-ний өдрийг хүртэлх хугацаанд Ж.*******г албан үүргээ гүйцэтгэх явцдаа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх өөр үндэслэлээр ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул өөр үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь маргааны үндсэн зүйл болох юм.
15. Тодорхойлбол, Ж.******* нь ******* ******* ******* газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд 2023.11.03-ны өдрөөс 2024.02.16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан, энэ хугацаанд түүний хөдөлмөрлөх эрх бүрэн сэргэсэн байх тул ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалын хууль зүйн үндэслэлийг дахин дүгнэх нь ач холбогдолгүй буюу маргах шалтгаан, үндэслэл нотлогдоогүй байна.
16. Хариуцагч талаас нэхэмжлэгч Ж.*******г анх шүүхэд хандахдаа хөдөлмөрийн хуулиар тогтоосон шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрлийн гэрээний дагуу үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон, мөн Ж.******* нь үүрэгт ажлаа хэсэг хугацаанд гүйцэтгэсэн/2023.11.03-2024.02.16/ үйл баримт тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй, нөгөөтэйгүүр ажилд томилогдсон хугацаанаас өмнөх хөөн хэлэлцэх хугацаа үүнд хамааралгүй байна.
17. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоох асуудлыг шүүх хэлэлцэх боловч дээр дурдсан үйл баримтаар энэ байдал тогтоогдоогүй, харин Ж.*******г хөдөлмөрлөх явцад нь ажил олгогчоос 2024.02.16-ны өдрийн №Б/41 тушаал гаргаж дахин түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, уг асуудал нь маргааны гол зүйл бөгөөд үүнээс өмнө нь ажлаас чөлөөлсөн ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаал нь шалтгаант холбоогүй байхад уг тушаалд холбогдуулан маргасан нь эрх зүйн ач холбогдолгүй юм.
18. Иймд ******* ******* ******* газрын даргын 2023.05.01-ний өдрийн №Б/51 тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэх, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор олгох асуудал хэлэлцэгдэх эрх зүйн үндэслэл нотлогдоогүй тул ******* ******* ******* *******т холбогдуулан, ...ийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ...ийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД