| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/11008/И |
| Дугаар | 191/ШШ2025/09886 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/09886
2025 11 13 191/ШШ2025/09886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Д.******* /РД: *******/ нь тус банктай 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Цахим цалингийн зээлийн гэрээ" байгуулан 50,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Иргэн Г.Дэлгэржаргал нь "Цахим цалингийн зээлийн гэрээ"-гээр хүлээсэн мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул тус банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144/ШЗ2025/00952 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдлын улмаас тус банк нь шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Боржигон ургийн овогтой ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйцэтгэх захирлын тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, цахим цалингийн зээлийн гэрээ, зээлийн нөхцөл, харилцагчийн анкет хүсэлт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144/ШЗ2025/00952 дугаартай захирамж, иргэний хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Д.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Д.******* нь ******* ******* ХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Д.******* нь ..... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144/ШЗ2025/00952 дугаартай захирамжаар тогтоогдсон гэжээ.
Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.
6. Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь ..... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144/ШЗ2025/00952 дугаартай захирамжаар нотлогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-г, ..... хаягаар эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Г.*******, Б.******* /утасны дугаар:, /-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД