| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/06077/И |
| Дугаар | 191/ШШ2025/09869 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/09869
| 2025 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 191/ШШ2025/09869 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, *** дүгээр хороо, ******* *******, Наад*******чдын з******* *******-*** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт Янжинлх******* /РД:/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дугаар хороо, хотхон, **** байр, *** тоот хаягт оршин суух, овогт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, *** дүгээр хороо, *** хороолол, хотхон, байр, **** тоот хаягт оршин суух, овогт /РД:/-т холбогдох,
2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох ХХК-ийн 20 хувийн хувьцааг Б. Янжинлх*******, Б. нарт, ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Б.д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б. Янжинлх*******, Б. , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , гэрч Б. , Ц. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т*******жид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анх компаниа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ХХК нэрийг авч байгуулсан байгаа. Анх байгуулахдаа ганцаараа байгуулсан, 1 сарын дараа буюу Б. Янжинлх******* найзтайгаа нийлээд 50 хувийн, 50 хувийн хувьцаа эзэмшилтэйгээр анх компаниа байгуулсан. Анх бид 2 оюутан байхдаа танилцсан, логистик менежер буюу олон улсын тээвэр чиглэлээр суралцаж төгссөн болохоор Монгол улсдаа тод гэрэлтдэг компанийг байгуулъя гэсэн. Тодорхой үнэ цэнтэй зорилготойгоор компанийг анх байгуулаад, 4 харилцагчтайгаас бид 200-300 харилцагчтай болох хүртэл 4 жийн турш бид 2 өөрсдийн гэр бүл болон бусад бусад бүхий л цаг хугацаагаа зоослон ажиллаж компанийг анх бий болгож байсан. Тэгээд 4 жил ажиллаад 2020 онд 4 дэх жилдээ ажиллаж байх хугацаанд Г. тай өөр төсөвт ажил дээр х*******тран ажиллахаар манай нөгөө компани болох транс компанийн найз Н. д*******жуулаад танилцсан. Өөр ажлыг х*******тарч хийхээр санаа бодол нийлсэн нэг үеийн найзууд болж танилцсан.
Г. нь манай үйл ажиллагаатай ижил төстэй гэх байгууллагад ажилдаг байсан. Батлан х*******гаалах я*******ны тээврийн ажил дээр х*******тарч ажилласан. Танилцсанаас хойш нэг жийн хугацаанд ажлыг х*******тдаа хийж гүйцэтгэсэн. Найзууд болох цаг хугацааг зарцуулж байсан. 1 жийн дараа буюу 2021 онд болохоороо дараагийн жил нь өмнөх хийсэн ажлаа ярилцаж байх үед Г. ыг захиралтайгаа таарахгүй байсан тул ажлаасаа гарах шийдвэр гаргаж байгаа талаар ярилцсан. Тухайн уулзалтын дараа Б. Янжинлх*******тай ярилцаж, Г. дажгүй залуу байсан, х*******тарч ажиллах боломжтой байх гэж ярилцаж байсан. 4 жийн хугацаанд цаг наргүй ажилласан тул 3-лаа болж, бид 2 гэр бүлдээ цаг гаргаж, х*******тдаа ажиллах боломжтой гэж ярилцаад Г. т саналыг тавьж байсан. Хэлцэл *******жилттай болсон. 2, 3 удаагийн уулзалтаар Г. тай уулзаж, манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийн 20 хувийн хувьцааг найздаа бэлэглэж байсан. 2021 оноос эхэлж нэг компанид харьяалагдаж х*******тарч ажиллаж эхэлсэн. 2021 оноос 2024 оны хагас жил хүртэл ажилласан. Байгууллагын борлуулалтын 50-60 хувийг өөрсдийн бий болгосон компаниараа авч явдаг. 2023 оны хагас жилээс эхэлж бид 2 руу х*******тарч ажилладаг байгууллагаас манай компанитай х*******тарч ажиллахгүй, өөрөө ажлаа гүйцэтгэж болохгүй юу гэх санал маш их ирж байсан. 2023 оны хагас жил ажиллах хүчин болохгүй байгаа юм байна гээд 3-лаа дахин уулзаж, 2023 оны хагас жилээс эхэлж би өөрөө компанийн ажлаа гардаж авсан.
Г. ын ажилд туслалцаа үзүүлэх гэж үүсгэн байгуулагч захирал байсан ч гэсэн үүнээс санаа зовохгүйгээр өөр ажил эрхэлж байсан. Компанийн алдаа байсан.
Байгуулснаас хойш бид 2-ын ярьж байсан үнэ цэнтэй зүйлүүд алдагдаж байгаа, х*******т олны уур *******ьсгал өөр байгаа гэх зүйлүүд байсан. Анх компаниа байгуулахдаа ярьж байсан зүйлээс өөр, ялгаатай байсан. Санхүүгийн үзүүлэлт дээр асуудал үүссэн. Эргэлтийн хөрөнгө манай компанид байхгүй байсан. Гаднаас харахад 40 хүнтэй байгууллага мэт боловч 100,000,000 төгрөг 7 хоногийн хугацаанд байдаггүй байсан. Урдах хойтохоо нөхөж ажиллаж байсан, маш их доголдолтой байсан. Хичээж ажиллаад засах боломжгүй зүйлүүд ажиглагдаж байсан. Тэгээд 2024 оны жийн эцэст хэлж, гарсан асуудлаа хэлсэн. Бодит байдлын талаар хэлэхэд Б. Янжинлх*******, Г. нар хүлээн зөвшөөрсөн. Нээлттэй ярилцаж чадсан, 2024 оноос санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж эхэлсэн. Г. гүйцэтгэх захирлаар ажилласан. Мөн гадаад харилцах ажлуудыг хийж эхэлсэн. Б. Янжинлх******* нь борлуулалтаа хариуцаж ажиллаж эхэлсэн. Он гаргаад албан ёсоор буцаад компанидаа оролцож эхэлсэн. 4 дүгээр сард санхүүтэй холбоотой зүййг хүлээлцсэн байдаг. Эргэлтийн хөрөнгө байхгүй байсан. Өмнөх жилүүдтэй холбоотой өр төлбөр их байсан тул шуг*******ан зээл авах асуудлын талаар хоорондоо 2024 оны эхний уралд ярилцаж байсан. 2024 онд нэлээн орой зурвас бичсэн, компанийн борлуулалт өмнөхөөсөө хурц байдалд хүрсэн байсан. Ярилцаж байгаад би гүйцэтгэх захирлаар ажиллана. Г. нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллана. Гадаад талаа хариуцаж хувьцаа эзэмшигчээр явъя, Б. Янжинлх******* нь борлуулалтаа хариуцахаар тохирсон байгаа. 3,5 жил гүйцэтгэх захирлаар Г. ажиллаж байсан тул хагас жийн тайлангийн дараа нийтэд хэлэхээр тохиролцож байсан. Цаашид энэ нөхцөл байдлыг шийдэх боломжтой талаар хэлээд бид хэд наадмын өмнө салсан байгаа. Наадмын *******ралтаар салаад хөдөө явсан. Наадмын *******ралтаар орж ирээд санхүүгийн тайлан дээр Г. өөрөө танилцуулсан. Б. гүйцэтгэх захирлаар ажиллаж, Б. Янжинлх******* нь борлуулалтын ажлыг хийх талаар хэлж байсан. Албан ёсоор компанийн т*******га, тэмдгийн авахаар уулзалт зохион байгуулсан. Тушаалыг бичиж, хурлын тэмдэглэл гэх зүййг бичсэн. 7 дугаар сарын 31-ний өдөр буюу уулзалт болон өдөр Г. тэр чигтээ явсан. залгаж асуухад ...чи н*******айг хүссэн цагтаа явж, ир гэдэг, цаашид надтай ингэж харилцахгүй гэсэн. Анхны маргаан үүссэн. 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажлын өдрүүдэд Г. нь дахин ажил дээр ирээгүй. 7 дугаар сарын 31-ний өдөр надтай утсаар ярьсны дараа Г. нь 8 дугаар сарын 03-ны өдөр буюу хагас сайн өдөр ирж өрөөнөөсөө х*******аг зүйлээ авч явсан байсан, Б. Янжинлх******* руу 1 дэх өдөр уулзах талаар зурвас бичсэн байсан. Анхнаасаа бид 2-той х*******тран ажиллах бодолгүй юм байна гэж бодсон. Компаниас өөрийн эд зүйлээ зөөж гарсан. Б. тэй утсаар ярьж т*******гаа асуусан байсан. Нэг дэх өдөр Г. , Б. Янжинлх******* бид 3 уулзсан. ...н*******айг яагаад байгаа юм бэ гэж хэлсэн, Г. цаашид ажиллах боломжгүй талаараа хэлсэн. д 2 мөн х*******тран ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн.
Г. нь хувьцаагаа 500,000,000 төгрөгөөр зарах тухайгаа хэлсэн. Яагаад зүгээр авсан хувьцаагаа зарах гэж байна вэ? Мөн худалдаж авах мөнгө нь хаана байгаа юм бэ? Компанийнхаа асуудлыг мэдэж байгаа биз дээ гээд бид 3-ын уулзалт дууссан. Тэрнээс хойш нэг ч уулзаагүй. д 2-той уулзсаны маргааш нь Б. г т*******ганы асуудлаар цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Т*******гыг бид 2-т байгаа Г. өөрөө мэдэж байгаа. Уг үйл явдал нь сэтгэл санаанд маш хүчтэй цочрол өгсөн. д хоёр 5 кг хассан. Үнэхээр их гомдсон. Хүн төлөвлөгөөгүй байвал 6 хоногийн дотор энэ бүх үйл явдлыг хийх боломжгүй. Өнөөдрийг хүртэл яагаад ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Төлөвлөсөн хүн нь л хийх ёстой гэж үзэж байна. Т*******га надад байгааг мэдэж байгаа мөртлөө цагдаад өгсөн. Энэ нь урьдчилан бэлдсэн байсан. Ц. буюу одоо ажиллаж байгаа ажилтанд ...ажлаас х*******т гарах уу? шинэ компани байгуулж байгаа гэж хэлсэн. д 2-той тохиролцож, ажлаа өгөх гэж байгаа талаараа хэлж байсан. Ажлаас гарна гэдгээ урьдчилаад хэлэх ёстой байсан. Төлөвлөсөн байсан тул 6 хоногийн дотор цагдаад өгч байгаа, к*******ерын бичлэг авч явсан. 8 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгчөө явуулсан, өмгөөлөгч нь гарын үсгээ зурна гэсэн боловч зураагүй явсан.
Надад гомдох маш олон үйлдэл байгаа. Энэ жийн 8, 9 сард манай компанийн анхны захиалагчтай уулзсан байсан. Г. нь манай компанийн үүсгэн байгуулагч биш, хувьцаа эзэмшигч байсан. Яагаад манай үйл ажиллагаатай адилхан компани байгуулж, өөрийнхөө компанид ашигтай үйлдэл хийж байгааг ойлгохгүй байна. Уг үйлдэлд нь гомдож байна. Авсан хувьцаагаа яагаад буцаагаад өгөхгүй байгаа юм бэ? Ямар ч үнэ төлбөргүй ажиллаагүй. Иймд нэхэмжлэйн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч Б. Янжинлх******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-ийн үүсгэн байгуулагч.
Нэхэмжлэгч Б. нь бүх үйл явдлыг ярьчихлаа. Нөгөө талын өмгөөлөгч яагаад нэг жийн хугацаанд гомдоогүй байж өнөөдөр гомдож байна вэ? гэх асуудлыг ярьж байна. Миний хувьд найз нөхөд гэж бодож, ирж уулзах байх гэж хүлээсэн.
Манай байгууллагад энэ жил татварын шалгалт орж ирсэн. Уг шалгалтаар манай байгууллагыг мөнгөн хөрөнгийн захиран зарцуулалт муу байна, ажилчдын хэрэглээнд зарцуулагдах мөнгө 500,000,000 төгрөгөөс 1,000,000,000 төгрөгийн зарлагатай байна, татварын байцаагч манай байгууллагыг хэтэрхий үрэлгэн байна гэсэн.
Г. нь захирал байх хугацаандаа маш их алдаануудыг гаргаж, 43,000,000 төгрөгийн татварын акт тогтоолгосон. Манай байгууллагын гол харилцагчтай 7 дугаар сар, 8 дугаар сард Г. нь уулзаж, манай үндсэн үйл ажиллагааг доголдуулах зүйл хийсэн учраас буцаад х*******тран ажиллах боломжгүй гэж үзсэн.
Хувь хүний зүгээс хувьцаагаа найздаа үнэгүй бэлэглэсэн байхад яагаад худалдаж авах гэж байгааг ойлгохгүй байна. Найздаа бид 2 хувьцаагаа үнэгүй өгсөн, гадуур явахад хүртэл мэндэлдэггүй байсан, онгоцонд явж байхад эхнэртэйгээ танилцуулдаггүй байсан, эргээд харахад найзаа гэж боддоггүй байсан байна, анхнаасаа төлөвлөгөөтэй орж ирсэн гэх дүгнэлтийг хийсэн.
Зохион байгуулалттайгаар манай компанитай адилхан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Уг компанийг 2019 онд байгуулсан. Г. нь компаниас гараад эхнэрийнхээ компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан. ХХК дээр тусгай зөвшөөрөл гарсан байсан. Г. нь манай компанийн ажилчдын 50 хувь шахуу хүнийг урвуулан авсан байдаг. Манай компанийн 9 хүнийг Г. ын байгуулсан компанид ажиллаж байгаа. Манай компанийн эд зүййг Г. нь Н*******ед ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байсан. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой. Анхнаасаа төлөвлөөгөөтэй байж байгаад үргэлжилсэн байх гэж хардаж байна. Маш их гомдоосон тул бэлэглэсэн хувьцаагаа буцааж авах хүсэлтэй байна.
Г. т 1 сард 7,000,000 төгрөгийг цан өгдөг байсан. Олсон орлогоо тэнцүү хувааж байсан, гурван жил зарцуулсан хүч хөдөлмөрийг үнэлж байсан, би 8 сартай хүүхэдтэй байж байгаад 2024 оны 3 дугаар сард ажилдаа орж ирсэн. Гэтэл 2023 оны өр төлбөр нь 1,000,000,000 гаруй төгрөгийн төлбөртэй болсон байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Хятадын компанид 360,000 долларын өр төлбөртэй, ачаагаа бариулсан байсан. Нийлээд 2,000,000,000 төгрөгийг өр төлбөртэй болсон. Энэ зүййг засах талаар ярилцаж байсан. Г. ыг анхнаасаа төлөвлөгөөтэй байсан гэж харж байна. Иймд нэхэмжлэйн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нартай Г. нь 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж маргаан үүсгэсэн. Үүнээс хойш ХХК-ийн бүртгэлтэй юнитейн дугаарыг өөрийнхөө нэр лүү шилжүүлж авах үйлдэл гаргасан. 8 дугаар сарын 04-ний өдөр компанийн т*******га тэмдэг алга болсон, Б. хулгайлчихлаа гэх агуулгатай цагдаад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн байсан. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчийн талаар сөрөг мэдээлэл тараах үйлдэл гаргасан. 2024 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан. Уг хурлаар гүйцэтгэх захирлыг өөрчлөх асуудал яригдсан. Өмнө нь яригдаад ажлаа хүлээгээд авсан. Харин гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой асуудал яригдсан. Өөр үйл баримтыг талаарх зүйл яригдаагүй. Хавтаст хэрэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг гаргаж өгсөн байгаа.
Г. нь мэдэхгүй, өөрөө ирээгүй гэх тайлбарыг төлөөлөгч нь ярьж байна.
Гэхдээ Г. нь өмгөөлөгч сонгоод уг ажиллагаанд оролцсон байдаг.
Асуудал үүсэж, хэн аль нь цагдаагийн байгууллагад хандаж байхад 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэйн байгууллагаас хувийн хэргийг татаж авахад хавтаст хэргийн 140 дэх талаас 141 дэх талд авагдсан баримт, мөн хавтаст хэргийн 144 дэх талд *******зүрх дүүргийн улсын бүртгэйн хэлтсээс хувьцаа эзэмшигчдийнх нь талаар сөрөг агуулга бүхий зүйл гаргасан байсан. Үүнийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн. гэх компанийн үүсгэн байгуулагч нь Б. байдаг. Уг компани дээр Г. өөрөө очсон талаар маргаагүй. Хариу тайлбартаа дурдсан байсан. Уг компани дээр очин бэлэглэгч нарыг гомдоох үйлдйг хийсэн байдаг. 2025 оны 7 дугаар сар, 8 дугаар сард уг үйлдйг бэлэглэгч нар мэдсэн.
Нэхэмжлэгч нарын компанийн харилцдаг компанийг ажлыг Г. авсан байсан. Г. нь 2024 оны 7 дугаар сард наадмын үеэр ...өөр компани байгуулж байгаа, надтай х*******т гарах уу гэх зүййг нэхэмжлэгч нарын байгуулсан компанийн ажилчдад санал тавих байдлаар гарсан. Уг үйлдйг хийхдээ болоогүй зүййг болсон мэтээр тайлбарладаг байсан. Компанийн т*******га тэмдэг хулгайд алдагдаагүй байхад хулгайд алдсан. Миний зүййг булааж авсан гэх үйлдэл гаргасан.
Нэхэмжлэгч нарыг гомдоох үйлдйг хариуцагч нь өнөөдрийг хүртэл хийж байгаа. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Бэлэг хүлээн авагч нь Г. бэлэглэгч нь Б. , Б. Янжинлх******* нар байгаа. Бэлэглэгч нар нь өөрсдийн хувьцаанаасаа бэлэглэсэн байгаа.
ХХК-ийг Б. нь мөн үүсгэн байгуулсан. Өөрийнхөө х*******гийн ойр дотны хүндээ 33 хувийг бэлэглэсэн. Эдгээр үйл явдлын дараа Б. нь сэтгэл зүйн зөвлөгөө авах зэрэг хохиролтой байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт нэг ч найз гэх үг байдаггүй. Харин хувьцааг бэлэгт авсан үндэслэл нь найз нөхдийн харилцаа байсан. Нэгэнт найз нөхдийн харилцаа дууссан, бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон байх тул бэлэглэйн гэрээг Иргэний хууйн 280 дугаар зүййн 280.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, хувьцааг буцаан бэлэглэгч нарт буцаан шилжүүлж өгөх нэхэмжлэйн шаардлага гаргасан гэв.
4.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нар нэхэмжлэйн шаардлагаа өөрсдөө ярьлаа, нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлүүдээ тухайлан ярьсангүй.
Нэхэмжлэлдээ тодорхой үндэслэлүүдийг дурдсан байна. Хариуцагч нэхэмжлэйн шаардлагад хариу тайлбараа дэлгэрэнгүй гаргасан байгаа. Ноцтой гомдоосон гэсэн байна. Эхний үндэслэл нь компанийн хөрөнгийг өөртөө хууль бусаар дур мэдэн шилжүүлэн авч эд хөрөнгийн хохирол учруулсан учраас гомдож байна гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор *******гол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа.
Нэгдүгээрт, эд хөрөнгийг хууль бусаар дур мэдэн шилжүүлэн авсан гэдэг үйл баримт байхгүй, хоёрдугаарт, санхүүгийн балансаас бүртгээгүй, эсвэл өөрийн нэр дээр бүртгэгдээгүй, авлага өглөгийн хувь мэдэхгүй зүйл байхгүй. Тухайн өр төлбөрийн асуудал байгаа байх. Хариу тайлбар дээр зарим асуудал дурдагдсан. Уг асуудал дээр мөнгөн төлбөрийн шаардлага гаргасан, асуудлаа хэрхэн яаж, шийдвэрлэх талаар ярихаар баримтгүй ярьж байна гэх байх.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын маргаан болсны дараа нэхэмжлэгч нарын төлөөлж байсан хуульч нарын хувьд тодорхой саналуудыг тавиад асуудлуудыг тавьж байсан. Г. ын зүгээс компаниудын нягтланг суулгаж, санал тооцоо нийлье, дутуу төлбөр тооцоо байгаа эсэх асуудлыг бүгдийг нь нээлттэй яръя гэсэн, хэрхэн яаж ажиллах талаар ярилцах талаар хэлж байсан. Аль компанийн хувьцааг Г. т үлдээх талаарх асуудлыг нээлттэй байдлаар саналаа тавьж байсан. Иймд уг асуудлыг мэдэхгүй одоо харж байна гэх мэдүүлэг үндэслэлгүй байна.
Компанид бүртгэлтэй эд хөрөнгийн авсан гэж байна. Хөшөөний асуудал байгаа, саналаа тавьсан. Бүртгэлтэй хөрөнгүүдийг авсан гэдэг дээр гомдож байх шиг байна. Гэхдээ тийм асуудал байхгүй. Мөн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол нь нэхэмжлэйн шаардлагыг зарим хэсэг гэж тайлбарлаж байна. Завшсан үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байвал завшсан эсэхийг тогтоогоогүй байхад иргэний шүүх шийдвэрлэх боломжтой эсэх зүйл яригдана.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч зарим хэсэг нь х*******аарна гэж байна. Гэтэл нэхэмжлэйн шаардлагын үндэслэлд дурдсан байна. Ажилчдад хүсэлт гаргаж буруугаар ойлгуулсан гэж байна. Хэрэгт гаргасан баримт тодорхойгүй байна.
Хувьцаа болон үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ярилцаад хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2024 оны 8 дугаар сарын 09-ний зохион байгуулсан. Хурал болохоос өмнө гүйцэтгэх захирлын нэр дээр байсан т*******га байхгүй болсон, Компанийн тухай хууар хувьцаа эзэмшигч биш гүйцэтгэх захирал төлөөлдөг, өөрт хадгалагдаж байсан т*******га байхгүй болсон учраас хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүй компанийн т*******гыг авсан гэх асуудлаар гаргах үр дагавраас урьдчилан сэргийлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Өөрийн эрх ашгаа х*******гаалахын тулд хууль зүйн туслалцаа авах, ойлгомжгүй нөхцөл байдлыг тодруулахын тулд цагдаагийн байгууллагад хандсан.
Нэхэмжлэгч нар авсан гэж хэлчихээд аваагүй гэх асуудал гарч ирж магадгүй гэх болгоомжлолын асуудал. Хэн нэгэн нь би давуу эрхтэй гэж т*******гыг авах эрх байхгүй. Компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй байсан. Бусдад хувьцаагаа шилжүүлсэн. Бэлэглэйн гэрээгээр хувьцааг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарын тайлбарлаж буйгаар найзаа гэж бодсон учраас бэлэглэсэн гэж болзол тавьж хийсэн хэлцэл биш байсан. Хурлын шийдвэрийн тэмдэглэлд тодорхой байсан. Компанийн гүйцэтгэх удирдлагаар оролцуулахын тулд тодорхой хэмжээний хувьцааг шилжүүлж х*******тран ажиллах зарчмын хүрээнд бэлэглэсэн. Бэлэглэйн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл биш. Найзаа гэж бодож байхад гомдоосон тул хувьцаагаа авах гэж байна уу? Найз биш байсан гээд хувьцаагаа авах гэж байна уу? гэх ойлгомжгүй асуудал байна.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөгч нь оролцсон. Улсын бүртгэлд Г. нь санал тавьсан байсан. Уг компанийн т*******га тэмдэгтэй холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгагдаж байгаа тул миний эрх ашгийг хөндөж болзошгүй тул сонсох ажиллагаа явуулж өгнө үү гэсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэх дээр сонсох ажиллагаа явуулж, т*******га тэмдэгтэй холбоотой асуудлыг тавьсан. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нар луу чиглэсэн асуудал биш. дугаар нь Г. ын барьж байсан х*******тран эзэмшиж байсан дугаар. Зөвхөн албаны биш, гэр бүйн хэрэгцээнд ашиглаж байсан. Уг дугаарыг хаалгасан. Хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудал нь шийдэгдэхээр дугаарыг нь хаачихсан. Гүйцэтгэх удирдлага согдоогүй байхад албан бичиг явуулсан байсан. Компанийн тухай хуульд ерөнхий захирал гэх хууль зүйн ойлголт байхгүй. Хүний ярьж байсан дугаарыг хаасан. Х*******тран эзэмшйн асуудалтай маргаан байвал шийдэх хэрэгтэй. Миний дугаарыг хүртэл хааж байна гэх бодит асуудлаа ярьсан. Хэн нь эзэмшигч гэдгийг шийдээгүй байж гомдож байна гэдэг нь үндэслэлгүй байна. *******зах талаар саналаа хэлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа Г. ыг төлөөлсөн хүнтэй ярилцаж, хөрөнгийн асуудал, өр төлбөртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьж байна.
*******гол дүүргийн шүүх дээр байгаа хэргийг мэдэхгүй гэх ойлголт байхгүй.
Б. нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд. Н. гэх хүнд итгэмжлэл олгосон байсан. Мөнгөтэй холбоотой тооцоо нийлэх, санхүүгийн асуудал байвал компанийн нягтлангуудыг оролцуулах талаар саналаа гаргасан, гэтэл хариу өгөөгүй. Нэхэмжлэгч нарт олгосон гэрээний ажлын төлбөр хэзээ авагдсан талаар тооцоо нийлнэ гэж ярьж байсан. Гэтэл жийн дараа мэдээгүй байсан гэж байна. Төлбөрийг өөр лүүгээ шилжүүлж авсан гэж байна. Энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан уу? Татварын шалгалт орсон гэж байна. Энэ нь бүртгэлтэй холбоотой. Бүртгэлтэй холбоотой асуудал нь өөрсдөө баталгаажуулдаг. Хохирол учруулсан гэдэг нь Компанийн тухай хууар асуудлыг шийдвэрлэх эрх зүйн арга з******* нь нээлттэй байгаа. Уг маргаан нь Г. болон Б. , Б. Янжинлх******* нарын ХХК-ийн хувьцаатай холбоотой асуудал. Компанийн үйл ажиллагаатай холбоотой биш. Компанийн үйл ажиллагаа нь тусгай журмаар зохицуулагддаг тусдаа харилцаа. Г. ыг гүйцэтгэх удирдлага байхад нь асуудал үүсэн тул одоо хувьцаагаа авъя гэх асуудал ярьж байна. Ажилтнуудад цахим шуудан явуулсан гэж байна. Г. ыг ажлын байранд очиход өрөөг нь түгжсэн, кодыг сольсон байдалтай байсан. Эдгээр маргаанууд үүссэн. Эрх бүхий байгууллагад шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэхэд нь мэййг нь хаадаг, т*******гыг нь зөвшөөрөлгүй авсан, өрөөг нь түгжсэн гэх асуудлууд үүссэн.
Нэхэмжлэгч нар нь Г. ыг анхнаасаа төлөвлөгөөтэй орж ирсэн гэж бодож байна гэсэн. Гэтэл Г. гэх хүнд адилхан асуудал үүссэн байж болно. Компанийн т*******га тэмдгийг зөвшөөрөлгүй авсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Цагдаагийн байгууллагад худал гомдол гаргаж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээдэг. Асуудлыг шалгаж, Б. гэх хүн авсан байна.
Т*******га тэмдгийг хууль бусаар ашигласан зүйл байхгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах талаар хэлсэн байдаг. Сөрөг мэдээлэл гаргасан гэж үндэслэлдээ бичсэн байна. Шүүхэд хандаж байгаа асуудал нь бодитой байх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гарч бүх нөхцөл байдал болсны дараа Г. нь ХХК-нд холбогдуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахаасаа өмнө нь мэдэгдйг 30 хоногийн өмнө явуулсан. Нэгдмэл сонирхолтой этгээдүүд эсрэг санал гаргасан байх тул хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн, 8 дугаар сард шаардлагаа хүргүүлсэн байдаг.
Компанийн тухай хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд компанийн хувьцаа эзэмшигч биш, бэлэглэйн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж энэ шүүхэд бэлэглэйн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэл гаргасан тул *******гол дүүргийн иргэний хэргийг шүүхэд гаргасан ХХК-ийн 20 хувийн хувьцааг буцаан худалдан авахыг даалгах тухай хэргийг түдгэлзүүлсэн. Энэ шүүхэд нэхэмжлэгч нар анх нэхэмжлэл гаргахад нэхэмжлэйг буцаасан. Дахин нэхэмжлэл гаргахдаа хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар өмгөөлөгчөө сольсон.
Бэлэглэйн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл мөн эсэх гэх асуудал яригдана. Ноцтой гомдоосон гэх үндэслэл нь субьектив эрхийн асуудал. Г. ыг компанийн тухай хуульд эрхээ хэрэгжүүлсний төлөө бэлэглэсэн хувьцаагаа авъя гэх асуудлыг гаргасан нь хэр зохимжтой вэ?. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэйн шаардлага нь үндэслэлгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Энэ шаардлагатай холбоотой маргаан шийдэгдээгүй байхад гомдлоор энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хүчин төгөлдөр бус хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу үгүйсгэгдэх хэлцэл, хувьцаа эзэмшигчийн эрх анхнаасаа байхгүй байсан гэж нэхэмжлэйн шаардлага. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэйн шаардлагаа өөрчилж, бэлэглэйн гэрээ нь хүчин төгөлдөр, хувьцааг өгчих, үнэгүй авсан зүййг яагаад зарах гээд байгаа юм бэ гэж тайлбарлаж байна. Үнэтэй авсан байж болно, үнэгүй авсан байж болно. Компанийн хувьцаа эзэмшигч болсон. Тухайн компанийн хувь хэмжээ өснө, компанийн хөрөнгийн ханш нэмэгдэнэ гэх асуудал шийдэгдсэний дараа ажиллаж чадахгүй байвал хувьцаагаа халаасны хувьцаа болгож, компани буцаагаад авах шаардлага бүрдсэн байхад бэлэглэгч нарыг гомдоосон гэх маргааныг шийдэхэд дарааллын хувьд алдаатай болно. Гомдоосон цаг хугацаанаас нь шүүх хувьцаа эзэмшигч биш болсон гэж шийдвэр гаргахгүй, үнэхээр гомдсон гэх шүүхийн шийдвэр гарвал хувьцааг буцаах асуудал яригдана, *******гол дүүргийн иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэйн шаардлагыг шийдвэрлэхгүйгээр энэ шүүхэд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэйн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ, итгэмжлэл, *******зүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчий 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай нэхэмжлэйг буцаах тухай шүүгчийн захир*******ж, ХХК-ийн дүрэм, хурлын тэмдэглэл, 2023 оны 4 сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2023 оны 4 сарын 21-ний өдрийн дугаартай хувьцаа бэлэглэйн гэрээ, № дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, хууйн этгээдийн улсын бүртгэйн лавлагаа, ХХК-ийн улсын бүртгэйн гэрчилгээ, дүрэм, ХХК-ийн 2025 оны 1 сарын 31-ний өдрийн №3 дугаар албан бичиг, дүгнэлт, ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой холбогдох баримтууд, цахим захидал, үзлэг хийсэн тэмдэглэл, Татварын улсын байцаагчийн 2025 оны 7 сарын 04-ний өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт, Монголын татварын албаны 2025 оны 7 сарын 03-ны өдрийн № тоот зөвлөмж, албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо, санхүүгийн тайлан, Номад ХХК-ийн улсын бүртгэйн лавлагаа, улсын бүртгэйн гэрчилгээ, компанийн дүрэм, *******гол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн албан тоот, ХХК-ийн 2024 оны 8 сарын 04-ний өдрийн *** дугаартай өргөдөл, 2024 оны 8 сарын 23-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн тогтоол, Нийслэйн *******гол дүүргийн прокурорын 2024 оны 9 сарын 03-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай *** дугаар тогтоол, 2024 оны 9 сарын 24-ний прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тэмдэглэл, ажил хүлээлцэх акт,
Хариуцагчаас, *******гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захир*******ж, *******гол, *******-*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захир*******ж,
Хариуцагчийн гаргасан хүсэлтээр Хууйн этгээдийн улсын бүртгэйн газраас хууйн этгээдийн лавлагаа, бүртгэлтэй холбоотой бусад баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б. Янжинлх*******, Б. нар нь хариуцагч Г. т холбогдуулан, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох ХХК-ийн 20 хувийн хувьцааг Б. Янжинлх*******, Б. нарт, ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Б. д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэйн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэйн шаардлагын үндэслэйг, компанийн хөрөнгийг өөртөө хууль бусаар дур мэдэн шилжүүлэн авч, эд хөрөнгийн хохирол учруулсан, бэлэглэгч нарын талаар сөрөг мэдээлйг нийт ажилтнууд болон улсын бүртгэйн байгууллагад тараасан зэрэг бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон үйлдлүүдийг удаа дараа үргэлжилсэн байдлаар гаргасан тул бэлэглэйн гэрээг хүчингүйд тооцуулуулна гэж тодорхойлж байна.
3.Нэхэмжлэгч Б. Янжинлх*******, Б. , хариуцагч Г. нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон дугаартай Хувьцаа бэлэглэйн гэрээ, Б. , Г. нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ болон № дугаартай Эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.
Иргэний хууйн 276 дугаар зүййн 276.1-т бэлэглэйн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.
Зохигч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хууйн 276 дугаар зүййн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэйн гэрээ байгуулагдсан байна.
4.Нэхэмжлэгчийн ноцтой гомдоосон гэх үндэслэлүүдийг компанийн хөрөнгийг өөртөө хууль бусаар дур мэдэн шилжүүлэн авч, эд хөрөнгийн хохирол учруулсан, бэлэглэгч нарын талаар сөрөг мэдээлйг нийт ажилтнууд болон улсын бүртгэйн байгууллагад гаргасан гэж тодорхойлж, үйл баримтуудыг нэг бүрчлэн дурдсан байна.
Иргэний хууйн 280 дугаар зүййн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн; 280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, *******ь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэх хоёр үндэслэлээр бэлэглэйн гэрээг хүчингүй болгохоор хуульчлсан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэйн үндэслэл шаардлагаас үзэхэд, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлээр бэлэглэйн гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Иргэний хууйн 280 дугаар зүййн 280.1.1-д заасан ноцтой гомдоосон гэх үндэслэл нь мөн хууйн 280.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр баримжаалагдах буюу субьектив шинжийн хувьд харьцангуй эрүүгийн хэргийн шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр тодорхойлогдох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар бэлэг хүлээн авагч Г. ыг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл гаргасан, түүнийг нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон, хариуцлага хүлээлгэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
5.Мөн талуудын хооронд үүссэн маргаан нь компанийн эрх шилжүүлсэн үйл баримт дээр үндэслэн үүссэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нарын ноцтой гомдоосон гэж нэрлэн заасан компанийн эдийн засгийн байдал доройтсон, татварын тайлан шалгалтаар өр төлбөртэй гарсан, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан, нэр хүндийг гутаасан гэх зэрэг үндэслэлүүд нь компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан фактууд байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдийг ноцтой гомдоосон гэж үзэхээргүй байна.
6.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр нэхэмжлэлдээ дурдсан тодорхой үндэслэлүүдээс татгалзсан агуулгатай тайлбар гаргасан хэдий ч шүүх нэхэмжлэйн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмаар хууль зүйн дүгнэлтийг хийсэн болно.
7.Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хариуцагч Г. т холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан. Гэхдээ энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэх тайлбарын хувьд хэрэгт авагдсан *******зүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг баримтаас үзэхэд, гүйцэтгэх удирдлагын хувьд мөнгө завшсан гэх гомдол мэдээлйн хүрээнд шалгаж байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууйн 65 дугаар зүййн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлд х*******аарахгүй байна.
8.Хариуцагч талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууйн 65 дугаар зүййн 65.1.7. дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг нэхэмжлэгч талаас үндэслэлгүй гэж маргасан.
*******гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай захир*******жаар Г. нь ХХК-д холбогдуулан, 408,923,200 төгрөгөөр хувьцаа худалдан авахыг даалгах тухай нэхэмжлэйн шаардлага гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууйн 65 дугаар зүййн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэйн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасан бөгөөд энэ үндэслэлд х*******аарахгүй байх тул хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9.Дурдсан үндэслэлээр Иргэний хууйн 276 дугаар зүййн 276.1., 280 дугаар зүййн 280.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б. Янжинлх*******, Б. нарын Г. т холбогдуулан гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох ХХК-ийн 20 хувийн хувьцааг Б. Янжинлх*******, Б. нарт, ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Б. д буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэйг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууйн 115 дугаар зүййн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хууйн 276 дугаар зүййн 276.1., 280 дугаар зүййн 280.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б. Янжинлх*******, Б. нарын хариуцагч Г. т холбогдуулан гаргасан, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № дугаартай Компанийн хувьцаа бэлэглэйн гэрээ-г тус тус хүчингүйд тооцож, бэлэг болох ХХК-ийн 20 хувийн хувьцааг Б. Янжинлх*******, Б. нарт, ХХК-ийн 33 хувийн хувьцааг бэлэглэгч Б. д буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэйг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууйн 60 дугаар зүййн 60.1., 56 дугаар зүййн 56.1., Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хууйн 7 дугаар зүййн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууйн 120 дугаар зүййн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэйн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА