Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2025/00801

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овгийн Б-ийн С, Д овгийн Т-йн Г нарын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Г-ийн Б, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г-ийн Б нарыг эцэг Д овгийн Т-ийн Г-гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан **** оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Г-ийн Б, **** оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г-ийн Б нарыг  11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Б.С-аар  тэжээн тэтгүүлсүгэй.

4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.С нар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эцэг эхийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь бие биедээ саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С нь С хороолол ******* байрыг Б.С болон миний 2 хүүгийн нэр дээр шилжүүлж өгөх, ********-1 өрөө байр, ****** байрны байр, Prius 20 машин *****Ү, 6 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгчний үнэ 2,300,000 төгрөг, буйдангийн үнэ 1,700,000 төгрөг, автомат угаалгын машины үнэ 1,700,000 төгрөг, зурагтны үнэ 1,200,000 төгрөг, 6 ширхэг мөнгөн аяганы үнэ 1,200,000 төгрөг, өвөг дээдсээс дамжин ирсэн 1 ширхэг аяга үнэ 1,000,000 төгрөг, сарнайн хэлбэртэй алтан ээмэг 2,800,000 төгрөг, хэт хутга 6,000,000 төгрөг, дуков плитка 1,200,000 төгрөг, ус буцалгагч 7 ширхгийн үнэ 595,000 төгрөг, iphone-12 загварын гар утасны үнэ 1,700,000 төгрөг, А-70 загварын гар утасны үнэ 1,000,000 төгрөг, DELL брэндийн зөөврийн компьютерын үнэ 700,000 төгрөг, Acer брэндийн зөөврийн компьютерын үнэ 1,500,000 төгрөг тус тус нэхэмжилж бөгөөд нэхэмжлэгч Б.С нь шүүх хуралдаанд бусад эд хөрөнгө гаргуулах шаардлагаас татгалзаж, хуучны үе дамжиж ирсэн 1 ширхэг мөнгөн аягыг нэхэмжилж хариуцагч Т.Г нь өгөхөөр хүлээн зөвшөөрснийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.МӨНХТУЯА