Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

                                 Ж.*******д холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Р.Мягмардорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ /цахим/

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /цахим/

Шүүгдэгч Ж.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ж.*******д холбогдох эрүүгийн дугаартай, 175/2024/0165/Э/208/2024/0093 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ургийн овогт гийн *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозамын инженер  мэргэжилтэй, Монгол ***** ******* ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан ажилтай, ам бүл **********хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ***** баг, ********* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. (РД:*********)

Шүүгдэгч Ж.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын чиглэлд зам барилгын ажил явуулж байгаа “Монгол ******* зам ” ХХК-ны ХАБЭА-н инженерээр ажиллаж байх үедээ Монгол улсын Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто зам замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн  баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ гэсэн заалтыг, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлагын -Гүйцэтгэгч ажлын талбайн ойр орчмын барилга байгууламжид хүрэх түр замыг гэрээний хэрэгжилтийн турш байлгаж ашиглана, -Гүйцэтгэгч ажилдаа тоосжилт үүсэх, агаараар тархдаг юм уу хорт хийг багасгахад чиглэгдсэн арга барилуудыг ашиглана. Тоосжилт үүсэж болзошгүй тохиолдолд ус шүрших арга хэмжээг авна. Нөөц материал юм уу хаягдал материалын овоолгыг өөр тийш нь ачиж зөөхөөс өмнө норгож чийглэх тухай зааврыг инженер өгч болно. Инженерийн зүгээс тоосжилт үүсгэж болзошгүй гэж үзсэн бүх материалыг бүх талдаа өндөр хашлагатай, тэвш бүхий машинаар тээвэрлэн зөөнө. Иймэрхүү материалыг машины тэвшний хашлаганаас илүү гаргалгүй ачиж цэвэрхэн брезентээр тэвшний талууд болон арын хаалтаас дор хаяж 300 мм илүү гарган унжуулж сайтар хучна!” гэж заасныг буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг хангуулан ажиллаагүйн улмаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 07 дугаар 19-ний өдөр талууд байгуулсан концесс гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй “Монгол ******* зам ” ХХК нь “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар- Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам” замын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх авто замын байгууламжийн ажлын талбайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллагаагүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хус” нэртэй газарт ******* УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл ******* СЭН улсын дугаартай Норд бенд загварын том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч улмаар ******* УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.*******ийн амь нас хохирсон хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ж.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ургийн овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ы хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д мэдэгдэж,

Шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3. 508.4.1-д тус тус зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан бага насны хүүхдийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амь хохирогчийн сарын үндсэн цалин болох 3.500.000 төгрөгөөс өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаж /1.750.000 төгрөг/, төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 1.383.276 төгрөгийг хассан зөрүү болох 366.724 төгрөгийг иргэний хариуцагч Монгол ******* зам ХХК /******* шин/-аас сар бүр гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгох, замын зардал 905.108 төгрөгийг Монгол ******* зам ХХК /******* шин/-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгож, Ипотекийн зээлийн үлдэгдэл 42.585.291 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 122.500.000 төгрөгийг тус тус холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Сэтгэл санааны хохирол 100.237.500 төгрөг, Өмгөөллийн хөлс 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Иргэний нэхэмжлэгч ******* ХХК-нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Өмгөөлөгч П.Амгаланбаатар миний бие иргэний хариуцагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний зүгээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.28-ны өдрийн №2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолын зарим ийг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь:

1 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт гарсан эсэх талаар: *******жээч С.Оюундэлгэрийн дүгнэлтээр амь хохирогч нь

-******* УНР улсын дугаартай Тоёота Ланд Крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл ******* СЭН улсын дугаартай Норд Бэнз маркийн том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

-******* СЭН улсын дугаартай Норд Бэнз маркийн том оврын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Батсайханыг МУ-ын ЗХД-ийн зүйл заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

-******* УНР улсын дугаартай Тоёота Ланд Крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн нийтлэг үндэслэл 1.2.41. “Үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл /цас бороо, манан, шуурга гэх мэт болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг/ 13.1, 13.2-р зүйл заалтаар хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

-******* УНР улсын дугаартай Тоёота Ланд Крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

-Тухайн үед зам дээр үүссэн байсан шороо ихээр боссон нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна гэсэн.

Мөн *******жээч Т.Биндэрьяагийн дүгнэлтэд ...тухайн ажлын байранд тоосжилт их, усалгаа бага байсан нь МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах заалтыг зөрчиж байгаач Э.*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчин нас барах үйл явдалд нөлөөлөөгүй, тоосжилтын байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна гэж дүгнэсэн.

Энэхүү шинжээч нарын дүгнээд буй зүйлийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Батсайханы мөрдөн шалгах шатанд өгсөн: ...тухайн 3-н тээврийн хэрэгсэл зөрөөд хамгийн сүүлийн тээврийн хэрэгсэл зөрж байтал шороон дундаас гэнэт цагаан өнгийн жижиг машин урсгал сөрөөд л гарч ирээд миний тээврийн хэрэгслийн урдаас орж ирээд зам тээврийн осол гарсан.тэж мэдүүлдэг.

Осол болсон гэх газар нь амь хохирогч Э.*******ийн “ажлын талбай” гэж үзвэл амь хохирогч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа МУ-ын ЗХД-ийг дагаж мөрдөж, баримтлах ёстой. Харамсалтай нь анхан шатны шүүгч өөрөөр ойлгон тайлбарлаж дүгнэлт хийсэн.

Дээрх шинжээч нарын дүгнэлтийн талаар прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нарын зүгээс зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг зааж гомдол гаргаж байсан удаа байхгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ.

Шүүх тоосжилтоос болж осол гарсан гэж дүгнэсэн. Тоосжилттой байсан ч гэсэн амь хохирогч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн заалтыг барьсан бол осол гарахгүй байсан талаар шинжээч нар удаа дараа дүгнэсэн байгааг бид бүгд анхаарах ёстой. Энэ тохиолдолд иргэний хариуцагч “Монгол ******* зам ”ХХК /******* шин/-аас хохирол гаргаж шийдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.Хохирол, хор уршгийн талаар: /гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн ч иргэний хариуцагчийн зүгээс хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй/

Ипотекийн зээлийн үлдэгдэл 42,585,291 төгрөг.

Энэ бол 2016.07.22-ны өдрийн орон сууц зээлийн гэрээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээг нэг талаас Худалдаа хөгжлийн банк, нөгөө талаас Э.*******, Д.******* нар байгуулсан иргэний эрх зүйн харилцаа. Иргэний хуулиар үндсэн зээлдэгч зээлийг төлөх боломжгүй болсон нөхцөлд хамтран зээлдэгч гэрээний үүргийг үргэлжлүүлэн биелүүлэх байдлаар зохицуулсан. Мөн гэрээний 6.2.9-д гэрээгээр хүлээсэн үүргээ банкны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхаар тусгасан. Энэ нь шүүх дур мэдэн хэн нэгэнд гэрээний үүргийг шилжүүлж болохгүйг харуулна. Учир нь банкны эрх ашиг хөндөгдөнө. Тус гэрээний 6.2.12-д ... амь насны даатгалд жил бүр даатгуулж ... гэж эрсдэлийг зохицуулсан зохицуулалттай. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн.

Хүүхдийн сургалтын төлбөр 122,500,000 төгрөг.

Хүүхэд МУ-ын ҮХ-д зааснаар сурах эрхтэй боловч заавал төлбөртэй сургуульд сурах эрх, үүрэг байхгүй. Ер нь өнөөдрийн байдлаар төлбөртэй сургуульд сурч байгаа хэдий ч ирэх хичээлийн жилээс энэхүү сургуульдаа буюу төлбөртэй сургуульд үргэлжлүүлэн сурна гэсэн нь тодорхойгүй. Анхан шатны шүүх мөн л зөв дүгнэсэн.

Сэтгэл санааны хохирол 100,237,500 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг Сэтгэл санааны хохирлын хувьд бол сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах талаарх зохицуулалт нь 2023.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6-д тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 40.1-ийг анхаарч ойлгох ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 508.5-д зааснаар шаардах эрх хэдий байгаач шүүх Иргэний хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасан заалтыг дагаж мөрдөх ёстой. Бид хэрэг гэж үзвэл осол 2023.05.30-д болсон.

Өмгөөллийн хөлсний хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон Р.Булган өмгөөлөгч нарын хувьд ЭХХШТХуулийн 5.3-р зүйлийн 1 дэх хэсэгт хамаараагүй буюу талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

Тэтгэмж болон цалингийн зөрүү 227,441,425 төгрөг, замын зардал 905,108 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Учир нь:

Замын зардлын хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэн. Тэтгэмж болон цалингийн зөрүү 227,441,425 төгрөгийн хувьд амь хохирогч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргийг гүйцэтгэж нийгмийн даатгал төлдөг байсан бөгөөд үүний дагуу тэжээгчээ алдсны тэтгэмжийг түүний хүүхэд хуульд заасны дагуу авч байгаа болно.

Иймд иргэний хариуцагч нь анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн дээрх хоёр төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна ЭХХШТХуулийн 8.6-р зүйлийн 1 дэх хэсэгт ... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт иргэний хариуцагч, түүний төлөөлөгч нь энэ бүлэгт заасан үүргийг хүлээнэ гэж заасан.

Иргэний хариуцагч болон өмгөөлөгч миний бие анхнаасаа иргэний хариуцагчаар татагдах субъект биш, субъект биш учир хуульд заасан үүргийг хүлээх ёсгүй гэсэн буюу амь хохирогч Д.******* нь МУ-ын ЗХД-ийн холбогдох заалтуудыг зөрчсний улмаас нас барсан гэх байр сууртай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.28-ны өдрийн №2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/ЗЭ5 дугаар захирамжаар “...Эдгээр нь Автозамын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам”-д хамаарах эсэх, уг журам хэрхэн зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол хэн, хэрхэн зөрчсөн талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэргэжилтэн шинжээч, Авто замын хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх заалт зөрчигдсөн байна.

2.Мөн уг хэрэгт иргэний хариуцагчаар иргэн ******* *******ийг татсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн байна. Учир нь иргэний хариуцагчаар “Монгол ******* зам ” ХХК байх атал иргэн ******* *******ийг иргэний хариуцагчаар татаж хууль ноцтой зөрчсөн байна.

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь Тэтгэмж болон цалингийн зөрүү 227,441,425 төгрөг, зээлийн үлдэгдэл 42,585,291 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 129,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100,237,500 төгрөг, Сэлэнгэ аймаг руу ирж очих зардал 1,190,366 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг, нийт 507,954,582 нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлээс 366,724 төгрөгийг сар бүр, 905,108 төгрөгийг “Монгол ******* зам ” ХХК-иас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн хууль бус байна. Иймд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны зарчимд гарсан шийдвэр гэж хуульчийн хувьд хүлээн зөвшөөрдөггүй. Хүн нас барсан байна. Миний үйлчлүүлэгч бид хоёрын зүгээс яагаад нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр талийгаач Ж.*******тай хамт ажиллаж байсан хуурай дүү нь. Уг асуудлаас болж амь нас нь хохирсонтой холбоотойгоор энийг хүлээн зөвшөөрч шийтгэх тогтоолын агуулгад, давж заалдах гомдол гаргахгүй байж байгаад тодорхой хэмжээний Монгол ******* зам ХХК-ийн гаргасан гомдолтой холбогдуулж гомдол гаргасан. ...Мөрдөх байгууллага хуулийн дагуу ажлаа хийгээгүй. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Үүнийг анхан шатны шүүх зөвтгөөд шийдчихсэн. Давж заалдах шатны шүүхээс юу хүсэж байна гэхээр уг хэргийн оролцогч нарыг хэн нь хэн бэ гэдгийг магадлалаараа хуульд зааснаар шийдэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нэхэмжилж байгаа хохирол нь ямар нэгэн газраас зохиогоод гаргаад ирчихсэн, цуглуулж авчраад тавьчихсан энгийн нэг цаас биш. Бүх хэрэгтэй, шаардлагатай, баримт материалын шаардлага хангаж болохуйц гэж үзсэн бүх баримтыг холбогдох албан ёсны байгууллагуудаас олж авч хавсаргаж өгөөд энэхүү 7 төрлийн үнийн дүнгээр илэрхийлэгдэж байгаа зүйлийг нэхэмжилчихээд байгаа юм. Түүнээс биш санаанаасаа зохиогоогүй. Нэгэнт миний нөхөр осолд ороод нас барчихсан. Тэр хүнийг дахиж босгож чадахгүй. Ядаж хүүхдээ 18 нас хүртэл хэрвээ энэ хүн байсан бол мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж ядаж ийм хэмжээний мөнгөн дүн бүхий нөлөөг үзүүлж болох байсан гэж бичээд илэрхийлчихээд биччихээд байгаа юм.

Анхан шатны шүүхээс сар болгон 366,000 төгрөгийг олгоно гэдэгт үнэхээр санал нийцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар хэрэг болсноос хойш 2 дахь жилдээ байж байхад иргэний хариуцагчаар татагдаад байгаа ******* ******* гэх этгээд эсхүл Монгол ******* зам ХХК-ийг төлөөлж байгаа өмгөөлөгчөөс гадна хэн нэгэн этгээд нэг ч хүн хуралд ирж суугаагүй. ... Миний гэр бүлийн асуудал, миний үр хүүхдээ хаана сургах, сургахгүй байдал дээр гуравдагч этгээд байж надад зөвлөгөө өгөх эрх байхгүй. Чи хүүхдээ хувийн сургуульдаа сургахаа боль улсын сургуульдаа сурга, чамайг дараа жил хүүхдээ энэ сургуульд сургана гэсэн баталгаа байхгүй учраас над руу, миний хувийн амьдрал, миний хүүхдийн хувийн амьдрал, эрх чөлөө, сурах эрхэнд ингэж хандаж болохгүй. Би гэнэт хохиролтой холбоотойгоор хүүхдээ төлбөртэй сургуульд сургасан зүйл биш. Уг сургуульд манай хүүхэд 5 жилдээ сурч байна. Надад ингэж харьцаж миний хүүхдийн эрхэд дайрч, давшилж, халдаж байгаад маш их гомдолтой байна. Миний эргэн тойронд ийм хүмүүс байхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр миний нэхэмжилж байгаа үнийн дүн нийтдээ 507,000,000 төгрөг байсан. 18,000,000 төгрөгийн оршуулгын зардлыг Монгол ******* зам ХХК-иас өнгөрсөн зун олгосон. *******тэл анхан шатны шүүхийн шийдвэрээс гаргуулахаар болсон мөнгөн дүн нь миний нэхэмжилж байгаа үнийн дүнгийн ердөө 4% нь л байгаа юм. Хэтэрхий нэг талыг барьж шийдсэн шийдвэр байна.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоолд хангалттай нотлогдон тогтоогдсон. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс сонин зүйл ярьж байна. *******жээчийн дүгнэлтээр гэмт хэрэг тогтоогдоогүй гэж. *******жээч гэмт хэрэг гарсан эсэхийг тогтоодог байгууллага биш. Прокурор, шүүхийн байгууллага хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж байж хэргийн жинхэнэ байдлыг тогтоож шийдвэр гаргаж байгаа. Иргэний хариуцагчаар тогтоогдсон нь үндэслэлгүй гэж иргэний хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан байна. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Монгол ******* зам ХХК-ийн ******* ******* нь иргэний хариуцагчаар тогтоогдсон. Шүүхээс хохирол, гэм хортой холбоотой асуудлыг иргэний хариуцагчаар хариуцуулан гарсан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Учир нь Ж.******* нь Монгол ******* зам ХХК-д ажиллаж байсан. Мөн тухайн осол үйлдвэрийн талбайд болсон асуудал. Тийм учраас иргэний хариуцагчаар татсан нь үндэслэл бүхий байна. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ж.*******д холбогдох эрүүгийн 2331001740255 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч овогт гийн *******ыг “Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

*******вч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахаар шийдвэрлэсэн боловч хуулийн этгээдийг бус тус компаний замын 2 дугаар ангийн дарга ******* *******ийг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн гэж үзнэ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Монгол ******* зам ХХК нь тухайн авто замын ажлыг хийж гүйцэтгэж байсан ба уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүйн улмаас уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНХАУ-ын иргэн ******* ******* болох нь нотлогдоогүй, ******* ******* уг хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэдэг нь хэрхэн нотлогдсон нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх Монгол ******* зам ХХК буюу ******* *******ээс хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, түүнийг хэрхэн биелүүлэх нь эргэлзээ бүхий болсон байна.

Иймд тус хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг олж тогтоон, тухайн компаний эрх бүхий этгээдүүдийн хэрэгт оролцсон оролцоог шалгаж, эрх зүйн байдлыг тодорхойлсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.   

4. Анхан шатны шүүх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын бусад агуулга болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хохирогч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                            

         ДГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВАЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Б.МАНЛАЙБААТ

                                                      

                                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ