| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 1881001880174 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Яллагдагч П.*******
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/436 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр П.*******д холбогдох эрүүгийн *******0174 дугаартай, 208/2024/0088 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт ийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *********** мэргэжилтэй, ************ ажилтай, ам бүл ****** хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ****** дугаар хэсэг **** дугаар байрны ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, (РД:************) урьд
Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №524 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 08 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ийн *******д холбогдох *******0174 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугааратй эсэргүүцэлдээ:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/436 дугаартай шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл гаргаж байна.
1.Яллагдагч П.******* гаргасан хүсэлтийг мөрдөгч 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мөрдөгчийн тогтоол гарсан байна. Үүнээс 4 хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар бүлэг “Мөрдөн байцаалтыг дуусгах”, 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч,... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 2-т “Мөрдөн шалгах ажиллагаа дууссныг мэдэгдсний дараа яллагдагч, ... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус зааснаар мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссныг мэдэгдэж, яллагдагч, түүний өмгөөлөгчид хэргийн материалыг бүхэлд нь танилцуулсан болох нь яллагдагчийн хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурж, өмгөөлөгч гараар тэмдэглэл бичсэн зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс мөрдөгч гаргасан шийдвэрээ “мэдэгдээгүй” гэж үзсэн нь хавтаст хэргийн 185-186 дугаар хуудсанд авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.
Түүнчлэн хэрэв яллагдагчийн өмгөөлөгчөөс яллагдагчийн дээрх хүсэлтэд бичигдсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар шүүхэд уг хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байхад урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлтдээ зөвхөн “******* биед учирсан гэмтэлд дахин шинжээч томилуулах” тухай хүсэлтээс өөрөөр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүйг дурьдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4-т Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь энэ хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хэрэг бүртгэлтийн ******* дугаартай мөрдөгчийн тогтоолоор бүртгэлийн 231 дугаартай Д.*******аас гаргасан “манай нөхөр П.******* нь хамт ажилладаг хүмүүстэй зодолдоод Э.*******, Э.******* нарыг хутгалчихлаа” гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Тус ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар П.******* болон Э.******* нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч П.******* нь гадаад улс руу хил гарч явснаас шалтгаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш нэг жил өнгөрсөн бол гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж, П.******* болон Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж болохгүй хуулийн үндэслэл бий болсон. Энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг П.*******-д. холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолд тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйл “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” зохицуулалт байхад ******* дугаартай хэрэг бүртгэлтийн нэг л хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байхад үүнийг хаах шийдвэр гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Тус хэрэг бүртгэлтийн хэрэгт хэн нэгний үйлдлийг салгаж, тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эсхүл хэргийг тусгаарласан асуудал байхгүй юм.
Түүнчлэн яллагдагч П.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбогдуулан тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн.1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаар хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн.
Хэдийгээр П.******* иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас П.*******д эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учраагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүхээс дүгнэсэн хохирогч, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлүүлэх буюу хэргийг хаасан шийдвэр гаргуулах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт болсон.
3.Хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэргийг 2018 оноос 2024 оныг хүртлэх хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хугацааг сунгасан байна.
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хэрэгт бүртгэлтийн хэргийн хугацаа сунгасан тогтоолд П.******* гэх нэрийг П.******* гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх боловч үүнээс үүдээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн нэгэн хэргийн оролцогчийн хуульд заасан эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй, хууль бус нотлох баримт цуглуулсан мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байна.
Түүнчлэн Мөрдөгчийн тогтоолын “Олсон нь” хэсэгт хугацаа сунгах үндэслэл тайлбар бичигдсэн ба үүнд П.******* гэх нэрийг П.*******-ийг олж тогтоох зорилгоор” гэж бичсэн хэдий ч “Тогтоох нь” хэсэгт “1. Хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг” бүртгэлт явуулах хугацааг сунгах саналыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасугай” гэж заасан байх тул үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.
4.Албаны даргын мөрдөгч томилсон тогтоолын дагуу мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба тус тогтоолд тамга тэмдэг дарагдаагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан үйл баримт тогтоогдоогүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 6 үндэслэлээр хүсэлт гаргасан. Шүүх 4 хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. П.*******д холбогдох хэрэг гэж шүүх үзээд байна гээд прокурор талаас хөндөж тавиад байна. Гэтэл шүүхэд шилжүүлж байгаа хэрэг нь өөрөө П.*******д холбогдох хэрэг. ...П.******* уг хэрэгт хохирогчоор тогтоосон. Гэтэл 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс хойш энэ хүн эрүүл мэндээрээ хохирчихсон байхад яагаад хохирогчоор тогтоож асуухгүй байна вэ?. Арьсгүй сорвитой үлдчихсэн гэх агуулгаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьсан. 38 удаа хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан байгаа юм. Тэгвэл сунгах ямар шаардлагатай вэ?. Дандаа П.*******т холбогдох хэрэг гэж явсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ямар асуудал гарч ирж байна гэхээр хэрвээ уг хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг байж байгаад хугацаа нь дуусчихсан байвал заавал хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан шийдвэр гарна гэж байгаа. Уг шийдвэр огт гараагүй.
Э.*******, Э.******* нарын үйлдлийг хэрхэн яаж шийдвэрлэж байгаа талаар ямар ч шийдвэр гараагүй. Яллах дүгнэлтийн доод хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх байдлаар хааж байгаа юу? татгалзаж байгаа юу? яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй яллах дүгнэлтэд 4 мөрт өгүүлбэр оруулж ирээд дуусгачихсан. Зайлшгүй шийдвэр гарна. ...Тиймээс анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх хэргийг буцаахдаа үндэслэлийг дутуу бичиж буцаачихсан гэж харж байна. ...Нотлох баримт шаардаад байх зүйлгүйгээр П.******* нүүрийг засаршгүй болгочихсон байна. Хоолойг нь хэрччихсэн байна. Яах гэж хэрчсэн юм бол?. Энэ асуултанд мөрдөгч, прокурор хариулах ёстой. Алах гээд байна уу?. Дүгнэлтэд байгаа маш олон тооны шарх гэмтлүүдийг учруулсан. Ямар ч байсан энэ хүн хохирсон. Хохирогчийн хувьд энэ хүн хүсэлтээ гаргаад хэнийг татуулах вэ? хэн энэ үйлдлийг хийсэн, хэн нүдийг нь цохисон, хэн хацар амыг нь хэрчсэн, хоолойг нь хэн хэрчив гэдгийг хэрэг бүртгэлтийн шатанд тогтооно. Түүнээс биш гэмтлийн зэргийг хараад хийчихнэ гэх зүйл байхгүй. Прокурор үүнийг хийгээгүй. Энэ хүн хэрвээ хохирогч юм бол хэн уг гэмт хэргийг үйлдээд, ямар хүнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах юм уу, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол гаргана. ...Тухайн үед хохирогчоор тогтоосон тогтоол байгаа бол хохирогчийн хувьд уг гэмт хэргийг үйлдэгдсэн хүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Миний үйлчлүүлэгчийг алахыг завдсан үйлдэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн завдалт байж болзошгүй байх тул хохирогчийн хувьд уг ажиллагааг нэмж хийлгэх агуулгатай гэв.
Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр П.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч П.******* нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны оройн 22 цагийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсгийн 28 дугаар байрны орцонд Э.Алтансэлэнгийн зүүн дал, баруун зүүн бугалга, хэвлий тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүхээс яллагдагч П.******* гаргасан хүсэлтийг биелүүлээгүй гэж дүгнэсэн байх ба хэрэгт мөрдөгч 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мөрдөгчийн тогтоол гарсан байгаа нь хавтаст хэргийн 185-186 дугаар хуудсанд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон
- 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хэрэг бүртгэлтийн ******* дугаартай мөрдөгчийн тогтоолоор бүртгэлийн 231 дугаартай Д.*******аас гаргасан “манай нөхөр П.******* нь хамт ажилладаг хүмүүстэй зодолдоод Э.*******, Э.******* нарыг хутгалчихлаа” гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх ба П.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд гадаад улс руу явснаар шалтгаалан тус хэргийн хугацаа өнгөрсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр П.******* болон Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж болохгүй гэсэн хугацаа өнгөрсөн гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн түүнийг хохирогчоор татсан эсэх талаар ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
-мөн яллагдагч П.******* нь удаан хугацаагаар гадаад улсад байсантай холбоотойгоор түүнд холбогдох хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хугацааг 2018 оноос 2024 оныг хүртлэх хугацаанд сунгасан байх ба ийнхүү сунгахдаа хэргийн хугацаа сунгасан тогтоолд П.******* гэх нэрийг П.******* гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасан, мөрдөн шалгах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай албаны даргын тогтоолд тамга дарж баталгаажуулаагүй байгаа зэрэг нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрх ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэл болохгүй гэж үзлээ.
4.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан захирамж нь хуулийн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцэлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/436 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэлийг хүлээн авч хангасугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Г.ДАВААРЕНЧИН