Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/01308

 

 

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, ........ хороо, ......, .... давхар, ..... тоотод байрлах, .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ....... баг, ......... гэх газар оршин суух, Д-н  Н  (............. )-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 742,991.53 төгрөг, зээлийн хүү 189,845.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,736.90 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 959,574.21 (есөн зуун тавин есөн мянга таван зуун далан дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 320/2025/01522/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д-н  Н  нь зээлийн гэрээний үүргийг 237 хоног хэтрүүлсэн тул шүүхийн журмаар 7110767915 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 944,574.21 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 959,574.21 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Н  нь .............  ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус ББСБ-аас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 959,574.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 742,991.53 төгрөг, зээлийн хүү 189,845.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,736.90 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 959,574.21 (есөн зуун тавин есөн мянга таван зуун далан дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н  нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 959,574.21 (есөн зуун тавин есөн мянга таван зуун далан дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,580 (долоон мянга дөрвөн зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н гээс 13,790 (арван гурван мянга долоон зуун ер) төгрөгийг, улсын орлогоос 13,790 (арван гурван мянга долоон зуун ер) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 742,991.53 төгрөг, зээлийн хүү 189,845.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,736.90 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 959,574.21 (есөн зуун тавин есөн мянга таван зуун далан дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 959,574.21 (есөн зуун тавин есөн мянга таван зуун далан дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,580 (хорин долоон мянга таван зуун ная) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н гээс 13,790 (арван гурван мянга долоон зуун ер) төгрөгийг, улсын орлогоос 13,790 (арван гурван мянга долоон зуун ер) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН