| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01521/И |
| Дугаар | 320/ШШ2025/01309 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/01309
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, ....... хороо, .........., ......, .... давхарт байрлах, ............. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... баг, ...... гудамжны ...... тоотод оршин суух, М-н Е (.......... )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 498,005.34 төгрөг, зээлийн хүү 113,458.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,445,24 төгрөг, нийт 612,908.81 (зургаан зуун арван хоёр мянга есөн зуун найман төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 320/2025/01521/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............. хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М-н Е нь ............. ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024.11.30-ны өдөр 2262083 тоот .......... кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд .......... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгчдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүхийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 2262083 тоот .......... кредит гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөр 498,005.34 төгрөг, зээлийн хүү 113,458.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,445,24 төгрөг, нийт 612,908.81 төгрөгийг хариуцагч М-н Е эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Е нь ............. ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 612,908.81 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Е д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 498,005.34 төгрөг, зээлийн хүү 113,458.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,445,24 төгрөг, нийт 612,908.81 (зургаан зуун арван хоёр мянга есөн зуун найман төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Е нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 612,908.81 (зургаан зуун арван хоёр мянга есөн зуун найман төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,037.26 (арван есөн мянга гучин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Е эс 9,518.63 (есөн мянга таван зуун арван найман төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 9,518.63 (есөн мянга таван зуун арван найман төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............. хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ............. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Е д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 498,005.34 төгрөг, зээлийн хүү 113,458.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,445,24 төгрөг, нийт 612,908.81 (зургаан зуун арван хоёр мянга есөн зуун найман төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 612,908.81 (зургаан зуун арван хоёр мянга есөн зуун найман төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,037.26 (арван есөн мянга гучин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Е эс 9,518.63 (есөн мянга таван зуун арван найман төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 9,518.63 (есөн мянга таван зуун арван найман төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............. хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН