Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/01310

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, ...... хороо, ......, ....., ..... давхарт байрлах ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сумын ........ дугаар баг, ...... гудамжны ..... тоотод оршин суух, Э-н  Ц-д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 449,324.97 төгрөг, зээлийн хүү 178,214.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,922.87 төгрөг, шимтгэл 2,500 төгрөг, нийт 647,961.92 (зургаан зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 320/2025/001517/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э-н  Ц  нь ..........  ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2023-10-20-ны өдөр 2062008 тоот ..........  кредит үйлчилгээний гэрээг байгуулж 450,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ..........  аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2062008 тоот ..........  кредит гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 449,324.97 төгрөг, зээлийн хүү 178,214.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,922.87 төгрөг, шимтгэл 2,500 төгрөг, нийт 647,961.92 (зургаан зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Э-н  Ц оос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..........  ХХК-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Э-н  Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 647,961.92 төгрөгийг төлж төлбөрөө бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Ц-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 449,324.97 төгрөг, зээлийн хүү 178,214.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,922.87 төгрөг, шимтгэл 2,500 төгрөг, нийт 647,961.92 (зургаан зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг аргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ц  нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 647,961.92 (зургаан зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг төлж биеүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,088.86 (хорин мянга наян найман төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц оос 10,044 (арван мянга дөчин дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 10,044 (арван мянга дөчин дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц-д  холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 449,324.97 төгрөг, зээлийн хүү 178,214.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,922.87 төгрөг, шимтгэл 2,500 төгрөг, нийт 647,961.92 (зургаан зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,088.86 (хорин мянга наян найман төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц оос 10,044 (арван мянга дөчин дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 10,044 (арван мянга дөчин дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ..........  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН