| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01531/И |
| Дугаар | 320/ШШ2025/01311 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/01311
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .......... дүүрэг, ...... хороо, ........, ........... хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... баг, ......... гудамжны ....... тоотод оршин суух, Б-н Ц (........... )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 26,502,966.08 төгрөг, зээлийн хүү 1,794,649.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,844.48 төгрөг, кредит картны төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 1,994,718.51 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 223,263.47 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,731.13 төгрөг, нийт 30,599,173.38 (гучин сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун далан гурван төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 320/2025/01531/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Ц ээс ........... тай байгуулсан ЗГ-R000910857 тоот дижитал зээлийн гэрээ болон 1701425640333 дугаартай кредит картын гэрээнүүдийн нийт үүргийн гүйцэтгэлд 30,599,173.38 нь (гучин сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун далан гурван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг гаргуулж ........... инд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Ц нь ........... ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 30,599,173.38 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........... хувьцаат компани нь хариуцагч Б.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 26,502,966.08 төгрөг, зээлийн хүү 1,794,649.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,844.48 төгрөг, кредит картны төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 1,994,718.51 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 223,263.47 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,731.13 төгрөг, нийт 30,599,173.38 (гучин сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун далан гурван төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч ........... хувьцаат компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн төлбөр 30,599,173.38 (гучин сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун далан гурван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ........... хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,946 (гурван зуун арван мянга есөн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц ээс 155,473 (нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг, улсын орлогоос 155,473 (нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ........... хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ........... хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 26,502,966.08 төгрөг, зээлийн хүү 1,794,649.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,844.48 төгрөг, кредит картны төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 1,994,718.51 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 223,263.47 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,731.13 төгрөг, нийт 30,599,173.38 (гучин сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун далан гурван төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн нийт шаардлага 30,599,173.38 (гучин сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун далан гурван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,946 (гурван зуун арван мянга есөн зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц ээс 155,473 (нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг, улсын орлогоос 155,473 (нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........... хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН