Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/01312

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг,..... хороо, ....... байр, .... давхарт байрлах, ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ....... дугаар багт оршин суух, ...........  овогт М-н  Н  (.......... )-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,788,902.92 төгрөг, зээлийн хүү 2,989,333.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,511.61 төгрөг, нийт 6,961,748.15 (зургаан сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин найман мянга арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 320/2025/01530/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Н  нь манай ...........  ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 4,319,910 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч М.Н  нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч М.Н оос зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4.3, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч М.Н оос 6,961,748.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.Н  нь ...........  ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус ББСБ-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 6,961,748.15 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,788,902.92 төгрөг, зээлийн хүү 2,989,333.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,511.61 төгрөг, нийт 6,961,748.15 (зургаан сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин найман мянга арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н  нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 6,961,748.15 (зургаан сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин найман мянга арван таван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,338 (хоёр зуун хорин зургаан мянга гурван зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н оос 63,169 (жаран гурван мянга нэг зуун жаран ес) төгрөгийг, улсын орлогоос 63,169 (жаран гурван мянга нэг зуун жаран ес) төгрөгийг тус тус гаргуулан гаргуулан нэхэмжлэгч ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н т холбогдох үндсэн зээл 3,788,902.92 төгрөг, зээлийн хүү 2,989,333.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,511.61 төгрөг, нийт 6,961,748.15 (зургаан сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин найман мянга арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,961,748.15 (зургаан сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин найман мянга арван таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,338 (хоёр зуун хорин зургаан мянга гурван зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н оос 63,169 (жаран гурван мянга нэг зуун жаран ес) төгрөгийг, улсын орлогоос 63,169 (жаран гурван мянга нэг зуун жаран ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...........  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН