Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 235

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Нямхорол хөтлөн,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч  Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох эрүүгийн 1810010090307 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.М нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “САЦ” зочид буудлын 304 тоот өрөөнд Э.Атай маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Ч.Моос: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Аын: “...Би хашгиртал Ч.М миний амыг гараараа дарсанаа дараа нь баруун гараараа миний хоолой боогоод “чимээгүй бай гэж хэлсэнээ хоолой боохоо болихоор нь би дахиад орилтол тэрээр нэг гараараа миний амыг дараад, нөгөө гараараа дагзнаас татаад зүүн хацар шанаа орчмоор орны толгой мөргүүлсэн. ...Ч.М Дашлхагватай зөрж ариун цэврийн өрөөнд орж ирснээ “ямар шартай охин бэ, чи ямар зэвүүн охин бэ” гээд миний хоолойг гараараа боогоод ариун цэврийн өрөөний хана руу баруун хацар, шанаа орчмоор мөргүүлснээ ариун цэврийн өрөөний хаалга руу түлхэхэд би коридорт байсан бор өнгийн жижиг шүүгээг баруун хацар, шанаа орчмоороо мөргөөд уначихсан. ...Би хөлөө тэврээд өөрийгөө хамгаалтал Ч.М миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. ...Дахин өшиглөх гэж байхдаа миний баруун хөлний эрхий хурууны хумсыг хугалчихсан. Гадагшаа гараад гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй хүний гар утсыг гуйж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Дын: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг гэртээ байж байхад 18:00 цагийн үед манай найз А над руу залгаж яриад найз нь пабад найзтайгаа сууж байна. Хүрээд ир гэхээр нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад очсон. ...”САЦ” нэртэй буудалд өрөө авч орсон. ...А орилхоор нь гараад очиход Аын хацар хэсэг зүсэгдчихсэн цус гараад хувцас хунар нь цус болчихсон байсан. Ч.М нь найз Аын хоолойг гараараа боосон байдалтай хана руу шахсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №4954 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Т.Ч.М нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би түүнийг над руу орилоод дайраад байхаар нь энгэрээс нь заамдаад, зүүн гараараа хүзүү руу нь түлхсэн. Тэр үед А хоёр гараа савчуулаад намайг цохих гээд дайраад байсан ба би хүзүү рүү нь түлхсэн байсан болохоор тэр надад хүрч чадаагүй. ...А над руу орилж хашгираад байхаар нь би түүнийг заамдаадд, хүзүү рүү нь гараараа түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэр үед Аын хоолой улайсан байж магадгүй. Үүний дараа А өөрөө харанхуй байхад орон дээр суугаад босохдоо бүдрээд уначих шиг болсон Миний хувьд Аыг зодож цохисон зүйл байхгүй. Би Аын хүзүүг улайлгасанаас өөр гэмтэл түүний биед учруулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ч.Мид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.М нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “САЦ” зочид буудлын 304 тоот өрөөнд Э.Атай маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Аын мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №4954 дугаартай

  1. Э.Аын биед тархи доргилт, баруун хацар шарх, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун хөлийн эрхий хурууны хумсны хуулрал, уналт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ч.М нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 51 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Э.А нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохиролд нэг сая төгрөг хүлээж авсан үнэн тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 61 дугаар хуудас/ байх тул Ч.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.