Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/217

 

 

 

 

 

 

   2025            02             06                                        2025/ДШМ/217

 

 Ч.Б, И.А нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         прокурор Г.Билгүүн,

         шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч Н.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ,           

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч Н.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Б, И.А нарт холбогдох эрүүгийн 2209009840951 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .... овгийн ...-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., .... ажилгүй, ам бүл .., -ийн хамт ... тоотод оршин суух, /РД: ............/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

2. ... овгийн ...-ийн А, 20.. оны .. дүгээр сарын .-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., .. ажилгүй, ам бүл .., ... нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. тоотод оршин суух, /РД: ......../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн .. дугаар хороо, ... ...-... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг метамфетамин /methamphetamine/-ы агууламжгай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 0,0593 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

мөн И.А-тэй бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадна талд байрлуулан орхисон байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн ..-.. ... улсын дугаартай, “Тоёота кроун 204” /Тоуоtа сrown/ загварын 20.511.357 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж буюу ..-.. ... улсын дугаартай “Бонго 3” /Bongo/ загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Шүүгдэгч И.А нь Ч.Б-тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадна талд байрлуулан орхисон байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн ..-.. ... улсын дугаартай, “Тоёота кроун 204” /Тоуоtа сrown/ загварын 20.511.357 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж буюу ..-.. ...Т улсын дугаартай “Бонго 3" /Bongo/ загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

И.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгчид Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 4 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, И.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.М-аас 20.511.357 төгрөгийг гаргуулж хохирогч “Ш” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, И.А нараас тус бүр 21.544.504 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Ч.Б, И.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруу дээр огт маргаагүй, хийсэн хэрэгтээ болон дахин гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Миний бие хоригдоод 2 жил 7 сар болж байгаа бөгөөд хоригдож байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдох нь өөрт болон нийгэмд ямар хор уршигтайг ойлгож, эрх чөлөө гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл байдгийг ухаарч байна.

Миний бие өрх толгойлсон эцэг бөгөөд хүү С-ний хамт амьдардаг. Хүү маань хөгжлийн бэрхшээлтэй тархины хүнд хавдартай. 2 сартай байхдаа тархиндаа тал цус харваж 3 настайдаа тархины хүнд хагалгаанд орж тархинд нь гуурс тавиулж одоо байнгын татаж унадаг, баруун талдаа саажилттай байнгын хүний асаргаанд байх заалттай. Хүү маань одоо ээж болон эгч нарын минь асаргаанд үлдсэн. Ээж маань өндөр настай хүн байдаг. Ээж, хүү хоёроо маш хүнд байдалд орхисондоо маш их харамсаж гэмшиж байна. Одоо би зөв сайхан амьдарч, үнэнч шударгаар хөдөлмөрлөж эцэг хүний үүргээ хүлээж, ээж, хүү хоёроо асарч сайхан амьдрахыг хүсэж байна.

Иймд нэг өдрийн өмнө ч болов ээж, хүү хоёр дээрээ очиж дахин гэмт хэрэгт холбогдохгүй, нийгэмд зөв хүн байна гэдгээ илэрхийлж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч К.Манлай тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эс зөвшөөрч байна.

Тодруулбал, Ч.Б-д хорихоос өөр төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шййдвэрлэж болно.” гэж зааснаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрх хязгаарлах ялыг эдэлхээр зохицуулах боломжтой байсан. Ч.Б-ыг эрүүгийн 2209009840951 тоот хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татсан. Ингэж яллагдагчаар татахдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5773 дугаар дүгнэлтийг үндэслэн татсан. Шинжээчийн дүгнэлт гарсанаас хойш яллагдагчаар татах хүртэл 3 жилийн хугацаа өнгөрсөн байх ба энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг идэвхтэй явуулаагүй. Хэрэгт ямар ажиллагаа хийх гэж хугацаа сунгасан, ямар ажиллагаа хийгдсэн талаар тодорхойгүй баримт хэрэгт авагдаагүй. Хугацаа сунгасан тогтоол байх боловч тогтоолын дагуу ажиллагаа хийгдээгүй 2 жил орчим хугацаа өнгөрсөн.

Ч.Б-ыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял
оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1
жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тус тусад нь эдлүүлэхээр
шийдвэрлэсэн. Дээрх гэмт хэрэгт ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2020 оны 11 дүгээр сард яллагдагчаар татсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар
сарын 23-ны өдрийн 5773 дугаар дүгнэлтийг гарсаны дараа мөн ижил зүйлчлэлтэй хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Энэ 2 гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэн нэг ял оногдуулах боломжтой байхад шалтгаангүйгээр тус тусад нь ял оногдуулахаар эс үйлдэхүй хийж удаашруулсан нь эрүүдэн шүүсэн хэлбэртэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн.

Иймд Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч И.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.А миний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын” шинжид бүрэн хамаарч байна.

Мөн И.А миний буруутгагдаад буй хэрэг нь эрүүгийн хэрэгт үүссэн бодит хохиролгүй бөгөөд миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргаж оролцоогүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг И.А надад ашиглаж болохуйц нөхцөл байдал үүссэн байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулсан. ...” гэв.

Шүүгдэгч И.Амин-Эрдэнийн өмгөөлөгч Н.Ариунтуул гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б И.А нараас тус бүр 21.544.504 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. ...” гэж шийдвэрлсэн.

Өмгөөлөгч нарын зүгээс болон И.Амин-Эрдэнийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар огт маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ: “Тоёота кроун 204” загварын тээврийн хэрэгслийг хулгайлах үйлдэлдээ ..-.. ... улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэн, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 43.089.008 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл /Хөрөнгө, орлогыг хураах
албадлагын арга хэмжээ/ “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө,
түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ... гэж хуульчилсан байдаг.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдэхдэээ ашигласан гэх ..-.. ...Т улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл нь Э.Н гэх хүний өмчлөлд байсан, хулгайлж буй “Тоёота кроун 204” загварын тээврийн хэрэгслийн талаар лавлан асуухад эвдэрчихсэн түлхүүрийг нь орхисон гэж хэлсэн, хэргийн газраас Дамбадаржаа дахь гудамжинд хүргүүлсний хөлс төлбөрт 50.000 төгрөг төлсөн болохыг нь гэрч Э.Н мэдүүлсэн байдаг. /1 хх 44, 2 хх 133/,

Өөрөөр хэлбэл, ..-.. ...Т улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл нь
Э.Н-ийн өөрийнх нь өмчлөлийнх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар огт мэдээгүй, гэмт хэрэгт хамааарал бүхий этгээд биш буюу тухай тээврийн хэрэгсэл нь И.А, Ч.Б нарын өмчлөлд байгаагүй болох нь нотлогдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

И.А нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар огт маргадгүй, шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний 2-ний 1-тэй тэнцэх буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгөхийг хүсэж оролцсон болно.

Иймд гомдолд дурдагдаж буй нөхцлүүдийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийг хүчингүй болгон, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны журамлан И.А-д оногдуулсан хорих ялыг 1 жил хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.А-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргадаггүй. Гагцхүү тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнэлж, улсын орлого болгон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Энэ талаарх Улсын Дээд шүүхийн тайлбар байхгүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, болгохгүй гэсэн хоёр янзын шийдвэр гаргасан байсан тул үүнийг эцэслэх үүднээс гомдол гаргасан. И.А тухайн тээврийн хэрэгслийг Ч.Б-тай нийлж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шөнийн цагаар ачилтын компанид дуудлага өгч ачуулсан. Тухайн үед ачилтын компанийн жолооч ирээд үүргээ ухамсарлаж хулгайн тээврийн хэрэгслийг тээвэрлэхгүй гэдэг санаагаар “Энэ юун машин бэ” гэж лавлахад “Манай аавын машин байгаа юм, энд хонуулсан юм, Дамба руу хүргүүлэх гэсэн юм” гээд ачуулж, замдаа аавтайгаа ярьж байгаа мэт дүр эсгэж, худал ярьсан. Үүнийг ачилтын компанийн жолооч хэлж мэдүүлдэг ба үүгээр И.А-ийн гэм буруу нотлогддог. Энэ байдлаас үзэхэд, ачилтын жолооч тухайн тээврийн хэрэгслийг хулгайнх гэж огт мэдэх боломжгүй байсан. Гэтэл шүүх ачилтын компанийн тээврийн хэрэгслийг үнэлж, үнэлгээг нь шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байхыг шаарддаг. Гэтэл ачилтын машин И.А-ийн өмчлөлд биш, өмчлөгч эзэн нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй тухайн жолооч өөрөө байсан. Тиймээс хуульд дээрх байдлаар заасан учраас ачилтын машиныг үнэлж, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, И.А-ийн хувийн байдлын хувьд, тэрээр шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зөвшөөрч, гомдол гаргахгүй гэсэн боловч ээж нь Солонгос Улсад хууль бусаар ажиллаж, амьдардаг. Ээжийнхээ өвчний талаар бид нараар дамжуулж мэдсэн. Иймд үйлчлүүлэгчийн маань гомдолд дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ялын төрөл хэмжээний дотор хамгийн бага хугацаагаар буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж  шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх хэмжээ олгосон заалт учраас заавал биелүүлэх үүрэггүй. Ингэхдээ шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..-.. ...Т улсын дугаартай “Бонго 3” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл тухайн авто машин ачигч тээврийн хэрэгслийг ашигласнаар хохирогчийн тээврийн хэрэгслийг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн авах үйлдлээ хөнгөвчилж байгаа учраас шүүгдэгч нараас үнэлгээгээр гарсан үнийн дүнг хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Шүүгдэгч Ч.Бт нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн .. дугаар хороо, ... ...-... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг метамфетамин /methamphetamine/-ы агууламжгай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 0,0593 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

Ч.Б, И.А нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадна талд байрлуулан орхисон байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлийн ..-.. ... улсын дугаартай, “Тоёота кроун 204” /Тоуоtа сrown/ загварын 20.511.357 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж буюу ..-.. ...Т улсын дугаартай “Бонго 3” /Bongo/ загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх 6/,  

“Баясгалант” нэртэй хүнсний дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 26-27/,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дашчойлон хийдийн баруун талд байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 29-31/,

гэрч Ц.Я-ын “...1 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Захиргааны хэргийн шүүхийн гадна талын зогсоол дээр тавьсан. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийг алга болсныг мэдээд ачилтын компаниуд руу залгаж асуухад байхгүй гээд 7 хоног тээврийн хэрэгслээ хайгаад олоогүй, тиймээс өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...” /1 хх 38-39/,

гэрч Х.Б-ийн “...тухайн үед тэр залуу манай аавын машин байгаа юм, би аавынхаа машиныг засуулна гэж хэлээд мөнгө аваад гарсан гээд олон юм яриад байхаар нь би ачилцаж өгсөн. Тэгээд ачилтын машин тухайн цагаан өнгөтэй “Тоёота кроун”-ыг ачаад явсан ба тухайн хүүхэд буцаж миний машинд суусан. Тэгээд урд гараад явсан ба 7 буудал өнгөрөөд явж байсан чинь тухайн залуу нь ингээд буучихъя гэж хэлээд надад 25.000 төгрөг бэлнээр өгөөд миний машинаас буугаад тухайн ачилтын машинд суугаад явчихсан юм. ...Хар өнгийн саравчтай малгайтай, бор царайтай, 175-180 см өндөртэй, урт хар өнгийн куртиктэй байсан. ...” /1 хх 41/,

гэрч Э.Н-ийн “...2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд өөрийн гэртээ байж байсан ба миний ------ дугаар руу дуудлага ирсэн ба нэг эрэгтэй хүн яриад машин ачуулъя гэж хэлэхээр нь ямар машин юм яачихсан юм гэж хэлэхэд, кроун ачуулна, нэмэлт дугуйтай машин хэрэгтэй байна гэж хэлэхээр нь болно гэж хэлээд хаанаас хаашаа ачуулах гэсэн юм гэхэд 11 дүгээр хорооллоос 7 буудал руу ачуулна гэж хэлсэн. Тэгээд өөрийн ..-.. ...Т улсын дугаартай “Бонго 3” загварын тээврийн хэрэгслийг аваад Холливүд баарны үүдэнд ирсэн. Тэнд очиход цагаан өнгийн “Ниссан адван” загварын машин байсан, бас 2 эрэгтзй хүн байсан. Тэгээд энэ машиныг ачна гэж хэлсэн ба тэр нь тоос шороотой цагаан өнгийн “Тоёота кроун” машин байсан. Энэ яачихсан юм гэж асуухад эвдэрчихсэн юм, түлхүүрийг нь орхиод ирчихжээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг ачсан юм. Тэгээд дагаад яваарай гэж хэлэхээр нь би тухайн цагаан өнгийн “Адван” машиныг дагаад явсан. 7 буудал орчимд “Эко экспресс” колонкын тэнд тухайн залуу миний машинд суугаад такси нь колонкоос бензин аваад зогсоод үлдсэн. Би тухайн машиныг ачаад Дамба зүг рүү аваачаад гудамд үлдээсэн. Учир нь надад хэлэхдээ хашааныхаа үүдэнд буулгаж байна гэж хэлсэн. Тэгээд замдаа өөрийнхөө гар утсаар яриад аав хаана буулгах уу, машинаа ачаад явж байна гэх мэт зүйл яриад байсан. ...тухайн үед эсрэг талын буудал дээр саарал өнгийн “Тоёота приус 20” загварын машин зогсож байсан. Намайг бүтэн зам дээр эргэхэд тухайн приус урагшаа хөдлөөд гудам руу эргэхэд тухайн 2 залуу нь гудамжны үзүүр дээр тухайн машинд суусан. ...хар өнгийн саравчтай малгайтай, бор царайтай, 175-180 см өндөртэй, урт хар өнгийн куртиктэй туранхай залуу байсан. ...машиныг ачиж бэхэлсэн тэр үед өөр хүн ирж машины хажууд ирж зогссон зүйл байхгүй. ...Би тухайн машины эзэн нь л тэр машиныг ачуулж байна гэж ойлгосон. ...тухайн машин ачуулсан залуу миний машинд сууж Дамбад машин буулгасан залуу машинд явж байх үедээ надад 50.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь маргааш шилжүүлье гэхээр нь би үгүй авна гэж хэлээд хамтдаа 7 буудлын эцэс ороход нэг залуу гарч ирээд мөнгө төгрөг байхгүй байна маргааш өгчихье гэж хэлсэн. ...ямар дугаар руу холбогдож авах юм бэ гэхэд дуудлага өгсөн түрүүний дугаар руу холбогдоорой гэж хэлсэн ч харин тэр өдөр нь тэр дугаар руу залгахад машин ачуулахад хажууд зогсож байсан таксины жолоочийн утасны дугаар байж таарсан. Ингээд түүний дараа над руу нэг танихгүй дугаараас залгаад ачилтын үлдэгдэл мөнгийг өгье гээд миний дансны дугаарыг авсан ч мөнгөө хийлгүй алга болчихсон. Тэр залгасан дугаар нь дэлгүүрийн худалдагчийн дугаар нь болж таарсан. ...” /1 хх 44, 2 хх 133/,

гэрч У.Б-ы “...Этүгэн сургуулийн замын эсрэг талд саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн автомашины ард зогсоод Б буугаад очиж уулзаж байгаад ганцаараа эргэж ирээд хойшоо яваад уух юм авна гэсэн тэр үеэр ах нь гээд туранхай биетэй 30 гаран насны эрэгтэй орж ирээд хойно суугаад сайн байна уу гээд мэнд мэдсэн. Тэгээд хойшоо хөдөлж яваад Дашчойлин хийдийн зүүн талд байдаг GS25 дэлгүүрийн замын эсрэг талд хаалга хэсэгт автомашинаа зогсоогоод ард сууж байсан ахтайгаа буугаад дэлгүүр орсон. ...эргээд 2 дугаар сургуулийн урдуур гараад явж байгаад нөгөө эхэлж уулздаг газраа очоод нөгөө ахыгаа буулгаад, тэгээд бид хоёр чиглэл рүүгээ явсан. ...” /1 хх 49-50/,

гэрч М.Б-гийн “...шөнө 4 цагийн орчимд Б ах над руу залгаад Дашчойлингийн энд хүрээд ирээ хальт уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очсон бөгөөд Дашчойлонгийн хажууд зогсоод байж байтал “Приус 20” загварын машинтай над дээр ирсэн. Тэгээд ирэхээр нь ахаа тамхинаасаа өгөөч гэж хэлээд тамхи авсан. Тэгтэл дүүгээ тамхиндаа явуулсан бөгөөд бид хоёр Жи эс 25 худалдааны дэлгүүр рүү орж бие зассан. ...зөгийн балтай сүү аваад Жи эс 25-аас Бын хамт гарсан. ...тэгээд маргааш нь над руу залгаж дахиад ярьсан бөгөөд 204 кроуны бичиг баримтыг гаргаж өгөх хүн байна уу чи гаргаад өгөөч гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. ...өөрт байсан ..-.. ...улсын дугаартай бенз машиныг Б-д 7.500.000 төгрөгт бодож өгсөн. ...Б нь над дээр 4-5 хоногийн өмнө Хангай хотхонд байхад над дээр ирж уулзсан, ирж уулзахдаа цагаан өнгийн кроунтой ирсэн. ...” /1 хх 52-53/,

гэрч Б.А-ын “...2021 оны 12 дугаар сарын эхээр Б буюу манай ээжийн төрсөн дүүгийн нөхөр Б-ын дүүгээс ..-.. ... улсын дугаартай цагаан өнгийн бенз загварын машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...2022 оны 2 дугаар сарын эхзэр Бад машиныг нь буцааж өгсөн. ...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талд “Венус” гэсэн буудлын гаднаас очиж ..-.. ...улсын дугаартай цагаан өнгийн автомашинаа авсан. ...дугаарыг нь шүүгээд өгөөч гэж хэлээд тухайн үед нэг дугаар хэлж өгч байсан уг дугаарыг нь шүүж үзэхэд 204 кроун маркийн авто машин гарч ирж байсан. Тэгээд тухайн үедээ эзэмшигчийнх нь мэдээллийг хэлж өгч байсан. ...” /1 хх 55-57/ гэсэн мэдүүлгүүд,

 Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн СБ1-22-1536 дугаартай хулгайлагдсан гэх тээврийн хэрэгслийг 20.511.357 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 78-80/,

Авто тээврийн үндэсний төвийн “..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ш” ХХК” гэсэн лавлагаа /1 хх 128/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/9293 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /1 хх 166-244/,

хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Г Ч (S G С)-ийн “...”Ш” ХХК-ийн захирал S X нь миний төрсөн хүү байгаа юм. Хүү маань ковид цар тахлаас хойш Монгол Улсад ирээгүй одоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгаа. ...Манай компанид Т гэдэг орчуулагч ажиллаж байсан. Төмөрөө нь манай компанийн нэг менежерийн хамт Тагнуулын ерөнхий газарт мэдүүлэг өгөхөөр явсан. Ингэхдээ дээрх машиныг тэр хоёр унаж очсон байдаг. Тэгтэл Тагнуулын ерөнхий газраас Т болон манай менежер нарыг саатуулсан. Тэгээд Т-гийн эхнэр нь очоод унаж явсан машиныг нь аваад явсан юм. Тзр цагаас хойш машиныг буцааж өгөөгүй байгаа юм. Машиныг Т-д албан ёсоор шилжүүлж өгөөгүй, түүний эхнэр нь унаж яваад өгөөгүй асуудал байна. Тэрнээс дээрх машин манай компанийн эд хөрөнгө байгаа юм. ...” /2 хх 2/ гэсэн мэдүүлэг,

Хулгайд алдагдсан гэх ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилсан баримт /2 хх 97-102/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 24-51 дугаар “.....-.. ... улсын дугаартай “Kia Воngо З” маркийн тээврийн хэрэгслийг 43.089.008 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /2 хх 120-126/,

гэрч Б.Ж-гийн “...М нь миний төрсөн хүү байгаа юм. ...Миний дүү Б надтай холбогдож машины талаар хэлсэн. М-аас асуухад тухайн машиныг тэр ах өөрөө зарсан гэж хэлж байсан. Харин зарсан мөнгөө миний дансаар авсан гэж хэлсэн. ...” /2 хх  130-131/,

гэрч Б.Б-гийн “...М надтай утсаар яриад ажил дээр ирээд манай найзад түр 4.000.000 төгрөгийн хэрэг болоод 4 хоногийн хугацаанд зээлье, барьцаанд нь найзынхаа машиныг тавьчихъя гэж хэлээд дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн кроун машин манай ажлын гадаах зогсоолд М өөрөө унаж ирж тавиад 4.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ...., ... хоёр дансны аль нэгээс нь М-ын данс руу шилжүүлсэн. 4 хоногийн дараа М өөрөө мөнгийг нь өгөөд машины түлхүүрийг надаас аваад өөрөө машиныг унаад явсан. ...” /2 хх 142-143/,

гэрч Н.Ц-ын “...Б ах нь нэг цагдаагийн машинтай хүнтэй уулзаад байсан. Тэр үед бол А бид хоёр хүүхэдтэйгээ машиндаа л сууж байсан ба А тэр үед байгаагүй. Б ахтай хамт явж байгаад харагдахаа больчихсон. Ингээд нэлээд шөнө болсон байх үед буцаад лагер руу явж тэндээ хоноод өглөө нь гэртээ харьсан. ...машин дотор С-ийг харж А бид хоёр хүүхдийнхээ хамтаар байсан. Тэр үед Б ах нь байж бай түр хүлээж бай гэж хэлээд л бид нарыг байлгаж байсан ба тэр үедээ цагдаагийн алаг тэрэгтэй нэг цагдаатай уулзаж байсан, ингээд л удалгүй буцаад Чингэлтэй рүү түрээсэлж байсан лагер руу нь явсан, гэрт нь Ог гээд тухайн үед үерхэж байсан эмэгтэй ганцаараа байсан. ...” /2 хх 145-146/,

 сэжигтэн Б.А-ын “...Би тэр үйлдэлд хамт байгаагүй, тэр үед би эхнэртэйгээ хамт 2 дугаар сургуулийн ТҮЦ-ний урд машин дотроо байсан, тэндээс машин ачсан гэх газар нь харагдахгүй. ...Б ах лагер руу очоод эгчээсээ 70.000 төгрөг аваад 7 буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Би очоод О эгчид Б ах 70.000 төгрөг өгчих гэнэ ээ гэхэд ямар нэгэн зүйл асуулгүй өгсөн. Ингээд эхнэр хүүхэд хоёр тэнд үлдээд ганцаараа 7 буудал дээр буцаж ирж 70.000 төгрөг гаргахад А аваад ачилтын машины жолооч руу очиж өгч байгаа харагдсан. Тэр үед нь л тэр мөнгийг ачилтын машины жолоочид өгөх гэж байсан гэдгийг нь мэдсэн, түүнээс өмнө нь бол мэдээгүй. ...Би Б ахтай үеэл ах дүүгийн харилцаатай, Б ахыг эдгэрэхгүй өвчтэй хүүхэдтэй гэдгийг нь мэддэг, эхнэр нь хаяад явсан учраас хүүхдийг нь харах хүн байхгүй гэдэг утгаар л ахыг дуудсан үед нь очиж тусалдаг байсан. ...” /2 хх 148-149/,

Б.А болон И.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 153-156/,

гэрч Я.А-ын “...Би 2022 оны 04 дүгээр сарын дунд үеэс санагдаж байна, тухайн үед автомашин худалдан авч задаргаанд оруулж, сэлбэгийг нь бусдад худалдан борлуулах ажил хийдэг байсан. ...Ч ахын машин худалдаж авч байгаа хүний данс гэсэн данс руу 8.000.000 төгрөгийг дээрх утгаар шилжүүлсэн. Утга дээрээ Ч гэдэг нь Ч ахаас өгч байгааг харин C.. tootsoo.. tsagaan гэх утгаар машины төлбөр, загвар, өнгийг нь тодорхой бичиж байсан. Миний санаж байгаагаар тухайн цагаан өнгийн Crown 204 машиныг худалдаж аваад тухайн үед ажлын байр байсан Баянхошууны 7 дугаар хорооны Баян захын хажуугийн Crown задаргааны хашаанд байрлуулж, нэлээд олон хоног болсон санагдаж байна. Ингээд тухайн машиныг сүүлдээ задалж сэлбэгийг нь зарж дуусгасан санагдаж байна. ...” /4 хх 61-62/,

гэрч О.А--ын “...Би ..... дугаарын дансыг анх Хаан банкны харилцагч болж өөрийн нэр дээр нээлгэж байсан анхны данс байгаа юм. ...Би дээрх дансыг өөрөө ашигладаг, харин 2022 оны эхээр Б ах надаар хүүхдээ харуулдаг байх үедээ картаа өгчих мөнгө төгрөг хүнээс авъя гэх байдлаар ашиглаж байснаас өөр хүн ашиглаж байгаагүй. ...Тэр мөнгийг Б ах л М-аас авсан гэж бодож байна. ...” /4 хх 64/,

гэрч Г.М-ийн “...Би ... дугаарын дансыг анх Хаан банкны харил цагч болж өөрийн нэр дээр нээл гэж байсан... Би дээрх дансыг өөрөө ашигладаг мөн М миний нэвтрэх нэр, кодыг мэддэг учраас хамт хэрэглэдэг.....2022 оны 4 сарын үед байх М нь чамаас Б ахын зээлсэн мөнгийг өгье гээд над руу дээрх мөнгийг шилжүүлсэн санагдаж байна. Мөн Б эгчээс мөнгө зээлсэн байсан гээд 4.000.000 төгрөгийг нь тэр эгч рүүгээ шилжүүлж, үлдсэн мөнгө нь ерөнхийдөө надад өгөх ёстой мөнгө байсан учраас би тухайн мөнгийг өөртөө хэрэглээд дуусгасан. ...” /4 хх 69/, 

гэрч Л.Э-ны “...Саппорогийн замын урд талдаа 10 дугаар хороолол тал руугаа явах хэсэгт байх зогсоолд байрлуулсан цагаан өнгийн Кроун 204 машиныг очиж үзэхэд энгийн зүгээр унаж хэрэглэж байгаа машин байсан. Улсын дугаар тавьсан байсан ч одоо яг ямар дугаартай байсныг нь санахгүй байна. Машин үзүүлчихээд машинаа хүнээс мөнгөний оронд авсан, мөнгө нь яаралтай хэрэг болоод зарах гээд байна гээд 10.000.000 төгрөгт зарна гэхээр нь тийм үнэтэй авч чадахгүй 8.000.000 төгрөгт бол маргааш мөнгө зохицуулаад авъя гэж хэлсэн. ...машин зарах үед тухайн залуу бичиг баримтыг нь шилжүүлж өгнө одоогоор нөгөө хүнээсээ шилжүүлж аваагүй байгаа гэсэн тул Майдар бил үү гэх залуугийн иргэний үнэмлэхийн зургийг Е Mongolia программаас татаж аваад, тухайн үед барьж байсан утас дээрээ ярьсан яриаг нь бичлэг болгож авч байсан. Ингээд тэр өдрөөс хойш машинаа надад шилжүүлж өгөөгүй тэр залууг шилжүүлээд өгчих байх гэж бодоод маргаашаас нь машиныг задалж, сэлбэг болгож зараад барьцаанд тавьсан байсан өөрийнхөө машины мөнгийг гаргаж, машинаа авсан. ...тухайн машинаас үлдсэн гэхээр зүйл байхгүй. ...” /4 хх 71/,

иргэний хариуцагч Э.М-ын “...Би Б ахын унаж байсан машиныг нагац эгч Б эгчид Бад туслах зорилгоор 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн. Харин 4.000.000 төгрөгийг авсныхаа дараа надтай маргалдаж, мөнгөө өгөөгүй тул тухайн барьцаанд тавьсан машиныг бусдад 8.000.000 төгрөгөөр зарж, Батсүрэн эгчийн мөнгийг өгснөөс гадна Б ахын надад болон манай эхнэр Мөрөнд өгөх ёстой байсан 3-4 сая төгрөгийг авч дуусгасан гэж ойлгосон. Түүнээс бол тухайн машиныг гэмт хэргийн замаар олж авсан машин болох талаар нь огт мэдээгүй. Анхнаасаа надад ямар нэгэн бичиг баримтгүй машин үлдээж явсан учраас би зарах хүнд нь ч гэсэн бичиг баримтыг нь шилжүүлж өгөөгүй. ...” /4 хх 78-79/ гэсэн мэдүүлгүүд,

“Хар тамхины хэрэгт эрэн сурвалжпагдаж байгаа этгээдийг барих гээд гэр рүү нь ороход гэрийнхээ арын цонхоор гарч зугтаагаад утсаа гэртээ үлдээчихсэн байснаас гap утасны гэрнээс нь хар тамхи бололтой зүйл илэрсэн” гэсэн утгатай Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 183/,

... дүүргийн .. дугаар хороо, ... ...-... тоотод 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 01 минутад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 230-235/,

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Хар өнгийн гэртэй, голд өнгийн Айфоне 6 маркийн гар утас”-ыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх 236/,

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “0,0593 грамм жинтэй, гялгар уутанд хийсэн мөс мэт бодис’’-ыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх 237/,

Хар өнгийн кейстзй, хар өнгийн нүүртэй, шил хагарсан зүйл байхгүй, ар талдаа цайвар шаргал өнгийн iPhone гэсэн бичигтэй гар утсанд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 238/,

гэрч О.О-ийн “...Өнөө өглөө үүрээр 04 цатт гэртээ орж ирээд байж байхад нь гаднаас цагдаа орж ирэхэд арын өрөөний цонхоор гараад зуггаачихсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна, надтай холбогдоогүй байна, сандраад зугтаахдаа гар утсаа үүдний хоолны ширээн дээр орхиод явчихсан байна. ...Гадуураа хар өнгийн кэйстэй Айфоне 6 маркийн гар утас нь нөхөр Бын гар утас байгаа юм. Энэ оны 7 дугаар сараас хойш эзэмшиж ашиглаж байгаа, дотор нь .... гэсэн дугаар байгаа, кэйс дотроос гарсан 1хЗ см хэмжээтэй ирмэгүүдийг нь хайлуулж дарсан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг юу болохыг мэдэхгүй, хэний юм болохыг мэдэхгүй. ...” /2 хх 242-243/,

гэрч Д.Ц-ийн “...Би Сүхбаатар дүүргийн 6 хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн ... дугаартай хэрэгт зөрчлийн холбогдогч Ч.Б-ыг эрэн сурвалжилж хаана байгаа газрыг олж тогтоосон бөгөөд зөрчилд холбогдогч Ч.Б нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод эхнэр хүүхдийн хамт айлын гэрт амьдарч байгааг тогтоосон. ...тэгээд өнөө өглөө буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үүрийн 04:30 цагийн орчим унаж гарч явсан тээврийн хэрэгсэлтэйгээ хашаандаа орж ирсэн. Тэгээд Б ганцаараа машинаасаа буугаад машинаа цоожлоод хашаан дотор байх улаан тоосгон байшин руу орсон, ...тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн цагдаагаас явж байна, Б-тай уулзах гэсэн юм аа гэсэн чинь тухайн эмэгтэй Б байхгүй ээ гэж хэлсэн. ...тэгээд эгчийг нь Быг орж ирээгүй гээд байхаар нь найз Г-гийн ... дугаараас Б-ын ... гэсэн дугаар руу залгахад миний хажуу талд ширээн дээр байсан гар утас дуугарсан. Би эгчид нь энэ Б-ын утас байна шүү дээ, би Б-тай уулзах шаардлагатай байна гэж хэлэхэд, байшингийн баруун хойд талын буланд байрлах өрөөний цонх дуугарч хүн гарах дуу чимээ сонсогдсон. ...Тэгээд Б-ын эгч Б болон түүний нөхөр нараас болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг авч, эд зүйлс хураан авах тэмдэглэл бичихээр хууль сануулахад Б болон түүний нөхөр гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй, унтаж амарч байна, гэрлээ унтраа хүүхдүүд унтаж байна, Б-ыгаа олоод мэдүүлэг ав гэж хэлээд гэрээсээ намайг түлхэж гаргасан. Тэр үед би Б-ын гар утсыг ширээн дээрээс аваад гартаа барьчихсан байсан болохоор тэр чигт нь гэрээс нь аваад гарсан. Тэгээд найз Г-гийн хамт Б-ыг хайж тухайн орчинд үзлэг шалгалтыг хийсэн боловч Б-ыг олоогүй. Машинд ороод Б-ын утсыг үзэж шалгахад хар өнгөтэй, Айфоне 6 маркийн гадуураа хар өнгийн кэйс (гэртэй) гар утас байсан. Гар утас руу нэвтрэхэд ямар нэгэн нууцлал байхгүй байсан бөгөөд кейсийг тухайн гар утаснаас нь салгаж үзэхэд гар утасны ард талд кэйс гар утасны хооронд тунгалаг өнгийн гялгар уутны амыг нь тойруулан түлж наасан байдалтай, дотор нь цагаан өнгөтэй нунтаг зүйлийг хийсэн байсан. ...тэгээд дээд шатны удирдлагууддаа танилцуулж, 102 дугаарын утсанд энэ талаар мэдэгдэж, дуудлага мэдээлэл өгсөн. ...” /2 хх 245-246/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5773 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн нунтаг цагаан өнгийн мөс мэт зүйлээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. З. Шинжилгээнд илэрсэн метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 1-3/,

Ч.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3356 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б 2021.07.21” гэж хаягласан шээснээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 11-13/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 551 дүгээр Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ч.Б нь сэргээгч эм бодис буюу ампетамины хэрэглээтэй байна. Ч.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Б нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ч.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Ч.Б-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ч.Б нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт одоогоор үгүй байна. ...” /3 хх 16-17/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3752 дугаар “....Шинжилгээнд ирүүлсэн Apple iPhone 6 А1549 загварын ухаалаг гар утас нь шинжилгээнд тэнцэхгүй. ...” /3 хх 19-27/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Б, И.А нарыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн”, мөн шүүгдэгч Ч.Быг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Б, И.А нарын хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Г Ч (S G С)-ийн эзэмшлийн “Тоёота кроун 204” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Бонго 3” загварын ..-.. ...Т улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ч.Бын НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, И.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ч.Б, И.А нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хуульд зааснаар доогуур ял шийтгэл оногдуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч К.Манлайгаас “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Энэ 2 гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэн нэг ял оногдуулах боломжтой байхад шалтгаангүйгээр тус тусад нь ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ч.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгожээ.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Б, И.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч И.А-ийн өмгөөлөгч Н.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ нараас “.....-.. ...Т улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгсэл нь
Э.Н-ийн өөрийнх нь өмчлөлийнх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар огт мэдээгүй, гэмт хэрэгт хамааарал бүхий этгээд биш буюу тухай тээврийн хэрэгсэл нь И.А, Ч.Б нарын өмчлөлд байгаагүй болох нь нотлогдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү
. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, шүүгдэгч Ч.Б, И.А нар нь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Г Ч (S G С)-ийн эзэмшлийн “Тоёота кроун 204” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлахдаа ачигч машин механизм ашиглаж үйлдэхээс өөр нөхцөл байдал байгааггүй бөгөөд “Бонго 3” загварын ..-.. ...Т улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэдийгээр бусдын өмчлөлд байгаа боловч энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж дүгнэж тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч Н.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ч.Б, И.А нарын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 119 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч Н.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, И.А нарын цагдан хоригдсон 119 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                                  ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                  ШҮҮГЧ                                              С.БОЛОРТУЯА

 

                  ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР