Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/01315

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ дүүрэг, ..... хороо, ..... гудамж ....., .... тоотод байрлах .............  хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, ...... багт оршин суух, Л-н  Э  (................. )-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,992,053.56 төгрөг, зээлийн хүү 2,214,666.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,674.62 төгрөг, нийт 7,391,394.62 (долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 320/2025/01557/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............  хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .............  ХК нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.Э тэй 1510103563 тоот зээлийн гэрээг байгуулан 4,992,053.56 (дөрвөн сая есөн зуун ерэн хоёр мянга тавин гурван төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй сарын 3,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөөгүй дүнгийн 20 хувь байхаар зээл авсан. Зээлдэгч нь байгуулсан ЗГ1510103563 тоот гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байна.

Иймд зээлдэгчээр ЗГ1510103563 тоот гэрээний төлбөрт үндсэн үндсэн зээл 4,992,053.56 төгрөг, зээлийн хүү 2,214,666.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,674.62 төгрөг, нийт 7,391,394.62 (долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж .............  хувьцаат компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Э  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Л.Э  нь .............  ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус газраас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 7,391,394.62 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............  нээлттэй хувьцаат компани нь хариуцагч Л.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,992,053.56 төгрөг, зээлийн хүү 2,214,666.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,674.62 төгрөг, нийт 7,391,394.62 (долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Э  нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 7,391,394.62 (долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .............  нээлттэй хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,213 (нэг зуун гучин гурван мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э ээс 66,606.5 (жаран зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 66,606.5 (жаран зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............  нээлттэй хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .............  хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Э т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,992,053.56 төгрөг, зээлийн хүү 2,214,666.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,674.62 төгрөг, нийт 7,391,394.62 (долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Э  нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,391,394.62 (долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,213 (нэг зуун гучин гурван мянга хоёр зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э ээс 66,606.5 (жаран зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 66,606.5 (жаран зургаан мянга зургаан зуун зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............  хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН