Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/01355

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......... дүүрэг......... хороо, ........, ........ байранд байрлах, .............  хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............  хувьцаат компанийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... баг, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, .............  овогт Ю-н  О  (............ )

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... баг, ........ гудамжны ........ тоотод оршин суух, ............  овогт Б-н  Б  (............ ) нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,272,604.05 төгрөг, зээлийн хүү 1,156,029.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,827.84 төгрөг, нийт 16,458,461.44 (арван зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 320/2025/01570/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............  хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............  хувьцаат компанийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ю.О , Б.Б  нар нь тус банкнаас 2024 оны 5-р сарын 28-ны өдөр 23,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18,0 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн. Банк нь 2024 оны 5-р сарын 28-ны өдөр зээлдэгч Ю.О , Б.Б  нартай 1170092500 тоот зээлийн гэрээ байгуулж, Ю.О гийн 5005799549 тоот харилцах дансанд 23,500,000 төгрөгийг олгож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй байсан боловч төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 142 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ бүх хугацаанд банкны зүгээс зээлдэгч Ю.О , Б.Б  нартай гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа холбогдож мэдэгдэж, шаардаж, гэр болон ажил дээр нь очиж уулзаж байсан ч зээл хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд цаашид зээлийн 1170092500 дугаар гэрээг үргэлжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

Зээлдэгч Ю.О , Б.Б  нарын зээлийн үлдэгдэл 2025.10.14-ний өдрийн байдлаар зээлийн 1170092500 дугаартай дансны үндсэн төлбөр 15,272,604.05 төгрөг, хүү 1,156,029.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,827.84 төгрөг, нийт 16,458,461.44 төгрөг болоод байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1170092500 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 15,272,604.05 төгрөг, зээлийн хүү 1,156,029.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,827.84 төгрөг, нийт 16,458,461.44 (арван зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг зээлдэгч Ю.О , Б.Б  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.О , Б.Б  нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ю.О , Б.Б  нь .............  ХК-ийн бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус банкнаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 16,458,461.44 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............  хувьцаат компани нь хариуцагч Ю.О , Б.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,272,604.05 төгрөг, зээлийн хүү 1,156,029.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,827.84 төгрөг, нийт 16,458,461.44 (арван зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.О , Б.Б  нар нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 16,458,461.44 (арван зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .............  хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,242 (хоёр зуун дөчин мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.О , Б.Б  нараас 120,121 (нэг зуун хорин мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг, улсын орлогоос 120,121 (нэг зуун хорин мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............  хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .............  хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ю.О , Б.Б  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,272,604.05 төгрөг, зээлийн хүү 1,156,029.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,827.84 төгрөг, нийт 16,458,461.44 (арван зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 16,458,461.44 (арван зургаан сая дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,242 (хоёр зуун дөчин мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.О , Б.Б  нараас 120,121 (нэг зуун хорин мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг, улсын орлогоос 120,121 (нэг зуун хорин мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............  хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН