| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00328/И |
| Дугаар | 150/ШШ2025/00372 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2025/00372
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..... аймаг, .... сум, .... дүгээр баг, ..... байр ...... банк ХК-ний .... салбарын .... тооцооны төвийн (РД:............) нэхэмжлэлтэй,
Хариуцагч ...... аймгийн .... сумын ... дүгээр баг, ... дүгээр хэсэг ... тоотод оршин суух хаягтай, ..... овогт .......... (РД:.................),
Хариуцагч ......... аймгийн ...... сумын ... дүгээр баг, ... дүгээр хэсэг ... тоотод оршин суух хаягтай, ..... овогт ......... нарт (РД:.........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт ....... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, хариуцагч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“.............” ХК-ний .......... салбарын ....... тооцооны төвийн захирал........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ......... (РД:........) хариуцагч ******* (РД:...........) нар 2022 оны 12-р сарын 22-ний өдөр МШ50034150801849617 тоот зээлийн гэрээг байгуулан ......... банкны ....... салбарын харьяа ......... тооцооны төвөөс 18,000,000.00 /Арван найман сая/ төгрөгийн малчны зээлийг 24 сарын хугацаатай сарын 1.6 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, ......... аймгийн ...... сум ..-р ..... тоот хаягт байрлах 118ш толгой мал ,зурагт, хөргөгч барьцаалан зээл авсан. 2024 оны 6 сарын 10-ний өдөр үлдэгдэл 15,000,000.00 /Арван таван сая / төгрөгийн зээлийг 1-удаа 19.2 хувийн хүүтэй сунгасан ба 2025.06.10 өдрөөс хойш төлөлт хийгдэх байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 91 хоног хугацаа хэтэрсэн тул Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дах заалтыг зөрчиж зээлийн гэрээний хавсралт-1 болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Мөн Харилцагч ........... нарт удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, өөрсдөөр нь зээлээ хэзээ төлөх боломжтой тайлбар бичүүлж, мэдэгдэх хуудас хүргүүлж ажилласан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд зээлийн гэрээний 6.2.1 дах заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл болох 15,000,000.00 /Арван таван сая төгрөг/ төгрөг, зээлийн хүү 4,380,863.78 /дөрвөн сая гурван зуун наян мянга, найман зуун жаран гурван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,802.73/ далан нэгэн мянга найман зуун хоёр төгрөг далан гурван мөнгө/ хуримтлагдсан хүү 718,027.38/ долоон зуун арван найман мянга хорин долоон төгрөг гучин найман мөнгө/ нийт өнөөдрийн байдлаар 20,170,693.89 /Хорин сая нэг зуун далан мянга зургаан зуун ерэн гурван төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
“...............” ХК-ний ........ салбарын ......... тооцооны төвийн захирал ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлттэй байна. Банкны зүгээс хугацаа бол заахгүй. Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөрөө гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх зээлийн гэрээний үнийн дүнг бүрэн гүйцэт төлнө. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ......... сумын төрийн банкны харилцагч ......... нь тус банкнаас нэхэмжилсэн 20,170,693.89 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ... 12 сарын хугацаанд хувааж төлөх боломжтой байгаа тул хүсэлтийг харгалзаж үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
........... банк ХК-ний ...... салбарын ....... тооцооны төв нь ......... нараас зээлийн гэрээний үүрэгт 20,170,693.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь ....... банк ХК-ний ......... салбарын ......... тооцооны төвийн нэхэмжилж буй зээл, хүү, 20,170,693.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна...” гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “...Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана...” гэж зааснаар .......... банк ХК-ийн ......... салбарын ......... тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 129,401 төгрөгийг хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ......... банк ХК-ний ....... салбарын ........ тооцооны төвийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,170,693.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар ........... банк ХК-ийн .......... салбарын ........ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 129,401 төгрөгийг хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА