| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00440/И |
| Дугаар | 150/ШШ2025/00389 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 150/ШШ2025/00389
Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ...... дүүрэг, ..... дугаар хороо, ....... тауэр, ...... давхар “........” ХК-ийн (РД:........) нэхэмжлэлтэй ........ аймгийн ....... сум, ........ дугаар баг, ...... тоотод оршин суух ......... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 88,177.25 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
“........” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000120294 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 88,177.25 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
“........” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:
“.........” ХК-ний нэхэмжлэлтэй ......... холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “........” ХК-нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88,177.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 28-р хуудас)
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар “...........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“........” ХК-ний нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 88,177.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар “........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА