Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 315/ШШ2025/00395

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, Баян-Овоо хаягт оршин суух, ******* ******* холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 9,435,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дугаар сарын 02-ны өдөрт хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.******* манай банкны зүгээс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2010132236 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,858,338 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 444,680.47 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 129 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд ******* үндсэн зээл 8,563,060.07 төгрөг, зээлийн хүү 858,787.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,169.56 төгрөг, нийт 9,435.017.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,435,017 төгрөгийг 11 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 857,728 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь Л.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,435,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,435,017 төгрөгийг 11 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 857,728 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,910 төгрөгийн тал хувь 82,955 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 82,955 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,435,017 төгрөгийг 11 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 857,728 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,910 төгрөгийн тал хувь 82,955 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 82,955 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


 

 

ШҮҮГЧ С.НАСАНБУЯН