Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 318/ШШ2025/00837

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: У аймгийн пг ,

 Хариуцагч: Т овогт Г.Н холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У аймгийн пг  итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Н сумын 1 дүгээр багийн иргэн Г.Н нь тус аймгийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг хүүгүй, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлөөр гэрээ байгуулан зээл авч, үндсэн зээлээс эргэн төлөлт хийгээгүй байна. Иргэн Г.Н нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 5,000,000 төгрөгийн зээлээ төлөхгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, тус аймгийн ажлын байрыг хөтөлбөр буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 5,000,000 төгрөгийн хохирол учруулжээ. Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын прокурорт гаргасан хүсэлтэнд "... Г.Н нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний хугацаа дууссан байхад, зээлийн гэрээний үнийн дүнгийн 5,000,000 төгрөгийн зээл төлөөгүй байна. Зээл эргэн төлөх хугацаа дууссан. Иймд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл 5,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд зээл авсан иргэн нь гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд иргэн Г.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул түүнээс үндсэн зээл 5,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Төрийн сан дахь 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Увс аймгийн прокурорын газраас шүүхэд гаргасан 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие хариуцагч Г.Н-н хариу тайлбартаа танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Г.Н нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Г.Н нь 5,000,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 292 дугаартай албан бичгээр Увс аймгийн прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь хариуцагч Г.Н холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Н-с 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн 50 хувь буюу 47,475 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Н нь 5,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч У аймгийн пг  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Н-с улсын тэмдэгтийн хураамж 47,475 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                       П.БОЛОР