Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00399

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатар талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 717,995.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдөрт хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2201316 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, үндсэн хүүнд 195,287.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,708.04 төгрөг, шимтгэлд 2,000 төгрөг, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 717,995.71 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 717,995.71 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 717,955 төгрөгийг нөхөн төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 717,995.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 717,995.71 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,782 төгрөгийн тал хувь 10,891 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,891 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 717,995.71 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,782 төгрөгийн тал хувь 10,891 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,891 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


 

 

ШҮҮГЧ С.НАСАНБУЯН