Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00390

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... хот, ....... дүүрэг, ..... дүгээр хороо, бага тойруу ...... тоот “...........” ХХК-ний (РД:.............) нэхэмжлэлтэй ......... аймаг, ....... сум, .............. дугаар баг, задгай тоотод оршин суух иргэн ...........  (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,177,014.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           “............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

                       “...Зээлдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ТО-СТГ/2023-114891 тоот санхүүгийн түрээсийн лизинг гэрээ байгуулан 2,894,900 төгрөгийн зээлийн нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нь удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* нь байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 4,177,014.15 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь ........ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,177,014.15 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

“..........” ХХК-нь иргэн *******ээс зээлийн гэрээний үүрэгт  4,177.014.15  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “........” ХХК-ний нэхэмжилж буй 4,177,014.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 28-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81782 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч *******ийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 81782 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“..........” ХХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,177,014.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........”  ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81782 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 40,891 төгрөг, орон нутгийн орлогоос 40,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА