| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00553и |
| Дугаар | 315/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2025/00421
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,441,614 /нэг сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун арван дөрөв төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2019 оны 02 сарын 14-ний өдөр зээл, зээлийн гэрээний эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99848608 дугаарыг ашиглан зээл авсан. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.11.12-ны өдрөөс 2024.12.03-ны өдрийн хооронд 12 удаагийн хүсэлтээр нийт 1,160,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар нь авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд Г.Янжиндулам нь нийт 155,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 56,224 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 74,636 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 17,828 төгрөг тус бүр хасагдсан ба түүнээс хойш Мобифинанс ББСБ ХХК-аас зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,103,776 төгрөг, зээлийн хүү 289,836 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,002 төгрөг, нийт 1,441,614 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,441,614 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.******* холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 1,441,614 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,441,614 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 38,016 төгрөгийн тал хувь 19,008 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,008 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,441,614 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,016 төгрөгийн тал хувь 19,008 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,008 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН