| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00586/и |
| Дугаар | 315/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2025/00431
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч:нэхэмжлэлтэй,
Хариуцагч:холбогдох
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8,547,496.80 (Найман сая таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хас банк ХК нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баттөр овогтой Идэрсайхантай 1230089781 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 12,500,000 /Арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 95 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: банкны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 8,547,496.80 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,547,496.80 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,273,748.40 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,273,748.40 төгрөгөөр Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбар нь Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 8,547,496.80 (Найман сая таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,547,496.80 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,273,748.40 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,273,748.40 төгрөгөөр Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,710 төгрөгийн тал хувь 75,855 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 75,855 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,547,496.80 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,273,748.40 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,273,748.40 төгрөгөөр Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,710 төгрөгийн тал хувь 75,855 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 75,855 төгрөгийг хариуцагч ******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН