Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2025/00435

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 5,300,229.94 (Таван сая гурван зуун мянга хоёр зуун хорин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,  2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Э******* нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3Г2025020452057 тоот гэрээний дагуу IPhone 16 128GB маркийн гар утас, цаг, чихэвч/-ийг нийт 4,000,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 2003997 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2003997 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 351,846.82 төгрөг, үндсэн хүү 78,342.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,794.49 төгрөг, шимтгэлд 1,300.0 төгрөг, нийт 5,300,229.94 төгрөгийг хариуцагч Э*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Э******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,300,229.94 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 800,229.94 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.с

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Э.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5,300,229.94 (Таван сая гурван зуун мянга хоёр зуун хорин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Э******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,300,229.94 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 800,229.94 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,753 төгрөгийн тал хувь 49,876.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 49,876.5 төгрөгийг хариуцагч Э*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,300,229.94 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 800,229.94 төгрөгөөр Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,753 төгрөгийн тал хувь 49,876.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 49,876.5 төгрөгийг хариуцагч Э*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН