Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2025/00436

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисийн гудамжны Ай си тауэр 13 давхарт 1301А тоотод байрлах Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р баг, Баянгол гэх газарт оршин суух, утасны дугаар *******, ******* ******* холбогдох,

 

           “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,218,962.28 (Долоон сая хоёр зуун арван найман мянга есөн зуун жаран хоёр төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 3 сарын 4-ний өдөр L100009269 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Иймд зээлдэгч *******гээс үндсэн зээлийн төлбөрт 5,967,456.54 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,175,406.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,138.77 төгрөг, шимтгэл 15,460.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, нийт 7,218,962.28 (Долоон сая хоёр зуун арван найман мянга есөн зуун жаран хоёр төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,218,962.28 төгрөгийг төлж биелүүлсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,218,962.28 (Долоон сая хоёр зуун арван найман мянга есөн зуун жаран хоёр төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,455 төгрөгийн тал хувь 65,227.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 65,227.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч ******* нь Покет ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 7,218,962.28 (Долоон сая хоёр зуун арван найман мянга есөн зуун жаран хоёр төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 130,455 төгрөгийн тал хувь 65,227.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 65,227.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН