Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 315/ШШ2025/00480

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжны 11/1-р барилгын 6 давхарт Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох,

 

           “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 39,010,384.52 (Гучин есөн сая арван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №08000801978 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 84-55 УБЯ улсын дугаартай, Subaru XV маркийн авто машиныг барьцаалж, 48 сарын хугацаатай 21,000,0007 /хорин нэгэн сая/ төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээнүүдийн 3.1.2, 3.1.4-т тус тус заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.Батхуягаас: 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №08000801978 дугаар зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 18,202,058.877 төгрөг, зээлийн хүү 10,471,108,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,027,181,267 төгрөг, тээврийн хэрэгсэл завсарлуулсан 7,310,000 төгрөг, нийт 39,010,384.52 (Гучин есөн сая арван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 39,010,384.52 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс, 2029 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 800,000 төгрөг, 2029 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,410,384.52 төгрөгөөр Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-аас хураагдсан Subaru XV маркийн 84-55 УБЯ улсын дугаартай тээюрийн хэрэгслийг буцаан авахаар Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 39,010,384.52 (Гучин есөн сая арван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 39,010,384.52 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс, 2029 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 800,000 төгрөг, 2029 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,410,384.52 төгрөгөөр Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-аас хураагдсан Subaru XV маркийн 84-55 УБЯ улсын дугаартай тээюрийн хэрэгслийг буцаан авахаар Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,002 төгрөгийн тал хувь 176,501 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 176,501 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 39,010,384.52 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс, 2029 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 800,000 төгрөг, 2029 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,410,384.52 төгрөгөөр Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-аас хураагдсан Subaru XV маркийн 84-55 УБЯ улсын дугаартай тээюрийн хэрэгслийг буцаан авахаар Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,002 төгрөгийн тал хувь 176,501 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 176,501 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН