Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00487

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1990 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн Онгон сумын Сум дундын хүн эмнэлэгт 1993 оныг дуустал асрагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа жирэмсэн болж, жирэмсний амралт авах хүртэл хугацаандаа ажиллаж байгаад 1993 оны 12 сарын 08-нд анхны хүүгээ төрүүлж байсан. Үүнээс өмнөх онуудад Онгон сумын 10 жилийн сургуульд, цэвэрлэгч, сургуулийн аж ахуйн гахай маллах зэрэг ажил хийж байсан. Одоо би 55 настай, тэтгэвэрт орох нас болсон. Намайг дээрх ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Мөн хөдөлмөрийн дэвтрийг 1988.06.22-нд анх авч байсан. Хөдөлмөрийн дэвтэр бичилт хийгдээд явж байсан. Нотариатын баталгаа хийлгэх гэтэл бичилт нь бүдэг харагдахгүй байна гээд хийж өгөөгүй.

Иймд намайг 1990 оны 07 сарын 20-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/267 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/268 дугаартай лавлагаа, Онгон сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай “түр ажилчин хүмүүжүүлэгчийг авах” тухай тушаал, Онгон сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаартай “ажилчин авах ба халах” тухай тушаал, Онгон сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай “гахайчин ажилд авах ба халах” тухай тушаал, Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 41 дугаартай “ээлжийн амралт олгох” тухай тушаал, Л.******* 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* төрсний гэрчилгээний хуулбар, Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн хамт олны фото зургууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 сарын 20-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1990 оны 07 сарын 20-ны өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би 1990 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн Онгон сумын Сум дундын хүн эмнэлэгт 1993 оныг дуустал асрагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа жирэмсэн болж, жирэмсний амралт авах хүртэл хугацаандаа ажиллаж байгаад, 1993 оны 12 сарын 08-нд анхны хүүгээ төрүүлж байсан.” гэх тайлбар,

Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/267 дугаартай Л.******* Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байхдаа 1991-1993 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа (хх-4х),

*******ыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-10-11х),

*******т 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 24 хоногийн амралт олгох тухай Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн мэдэгдэл (хх-9х),

1993 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн ******* төрсний гэрчилгээнд .... эхийн нэр ******* гэх бичилт бүхий (хх-12х),

 

5. гэрч гийн шүүхэд өгсөн “...******* нь 1990 оноос одоог хүртэл Онгон сумын хүн эмнэлэгт асрагч, үйлчлэгч, ариутгагчаар ажиллаж байгаа. ******* нь 1990 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй л ажиллаж байгаа. Дунд нь хүүхэд асрах чөлөө л авч байсан. Тухайн үед манайх 4 асрагчтай байсан. *******, , бид 4 асрагчаар ажиллаж байсан. Би 1992-2013 оныг хүртэл Онгон сумын хүн эмнэлэгт туслах сувилагчаар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан болохоор Л.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

 6. гэрч гийн шүүхэд өгсөн “....******* нь 1990 оны 07 сарын 20-ны өдрөөс эхлэн Онгон сумын Сум дундын хүн эмнэлэгт одоог хүртэл асрагч, үйлчлэгч, ариутгагчаар ажиллаж байгаа. Тухайн үед сум дундын эмнэлэг байсан. Одоо бол Онгон сумын Эрүүл мэндийн төв нэртэй болсон. ******* нь 1990 оноос эхлэн тасралтгүй л ажиллаж байгаа. Дунд нь хүүхэд асрах чөлөө л авч байсан. Би 1987-2023 оныг хүртэл Онгон сумын Сум дундын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Бид нэг байгууллагад олон жил хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/267 тоот лавлагаанд Л.******* Сүхбаатар аймгийн Онгон сумын Хүн эмнэлэгт 1991 оны 1-9 дүгээр сар, 1992 оны 1-2, 6-12 дугаар сар, 1993 оны 1-3, 5-6 дугаар саруудад асрагчаар ажиллаж байхдаа авч байсан цалин гарчээ.

 

8. Сүхбаатар аймгийн Онгон сумын дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 41 тоот тушаалаар асрагч Лхамрагчаа овогтой т ээлжийн амралтыг олгож байжээ.

 

9. Харин нэхэмжлэгч *******аас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс уг Хөдөлмөрийн дэвтрийг шүүхэд гаргахдаа нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй хийгээд мөн уг дэвтэр эзэмшигчийн нэрийг гэж засаж бичсэн, уг дэвтрийн эрхэлсэн ажил хэсгийн 4 хэсгийн “ 1990 оны 07 дугаар сарын 20-нд СДН эмнэлэгт асрагчаар ажиллуулав. Ерөнхий эмчийн 1990-07-20-ны өдрийн 22 тушаал” гэх бичвэрт тухайн байгууллагын тамга дарагдаагүй буюу баталгаажаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “ уг Хөдөлмөрийн дэвтэр одоо Онгон сумын нийгмийн даатгалын байцаагчид байгаа ” гэж тайлбарласан ба хэрэгт ирүүлсэн хуулбарыг хаанаас, ямар аргаар авсан нь тодорхойгүй байгаа болно.

 

10. Түүнчлэн, түүнээс хэрэгт нотлох баримтаар өгсөн 2 ширхэг гэрэл зураг /13-14 хуудас/ нь хэдэн оны, ямар үйл баримттай холбоотойг нэхэмжлэгчээс тайлбарлаж, нотлоогүй, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хамт ажиллаж байсан гэх , нараас түүнийг 1990 оны хэдэн сард тус эмнэлэгт орсон цаг хугацааг тодорхой мэдүүлээгүй болно.

 

 7. Иймд шүүх хэргийн үйл баримтын нотолгоонд хамааралтай буюу Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/267 тоот лавлагааг үндэслэн, нэхэмжлэгч Л.******* 1991 оны 1 дүгээр сараас 1993 оны 6 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хүн эмнэлэг болон Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгч Л.******* 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хүн эмнэлэг болон Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын Хүн эмнэлэг болон Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН