2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04263

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         05          14                                             191/ШШ2025/04263

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:    

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Од овогт Дийн Б,

 

Б.Бийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Б.Бт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 34.500.000 төгрөг гаргуулахаар СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2024.10.08-ны өдөр 181/ШЗ2024/19286 захирамжаар хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Б.Б нь тоот хаягт оршин сууж байсан ч олдохгүй байна. Иймд Б.Бийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.     

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь Б.Бийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь Б.Бтэй 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулсан байх бөгөөд 34.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Б.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Б.Б нь тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/19286 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, тоотод бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2511990001014578 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн CVL2511990001014577 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Б нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт Бийн Бийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай нэхэмжлэгч Д.Б -д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.      

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН