Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С холбогдох эрүүгийн 1710011360185 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй , ам бүл 5 эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №48 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж уг ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосон, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №327 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №989 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 8 жил 11 сар 12 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч С.С нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн баруун урд талд үйл ажиллагаа явуулдаг “Champions РС” гэх компьютер тоглоомын газрын гадна 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Этай маргалдан зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.Саас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогчийн  мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б Б.Эын: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг 50 минутын орчим 52 дугаар сургуулийн хажуу талд байрлах тоглоомын газраас гарч явах үед нэг танихгүй хүн зөрөхдөө намайг мөрлөөд орж байгаа хүнээ оруул гэсэн тэгэхээр нь би гарч байгаа хүнээ эхэлж гаргаж болдоггүй юм уу гэхэд чи юу гэнээ гээд нүүр лүү тулаад ирэхээр нь юундаа уурласан юм бэ гэхэд та нар дараа нь гай болдог шүү гэж хэлээд миний зүүн эрүү орчим газар гараараа 1 удаа хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14 дүгээр хуудас/

Гэрч Б.Бийн “...2017 оны 12 дугаар сарын 08-ны орой дүү Б.Э, З, Нямдаваа нарын хамтаар цахим тоглоомын газарт тоглочихоод тамхи татахаар гадаа гарахад С.С болон түүний найзууд гэх 25 орчим насны залуучууд байсан ба С.С хаалга хөндөлдөж зогсчихоод Б.Э луу муухай хараад байхад Б.Э яасан юу болсон бэ гэхэд С.С яасан ч яадаг юм бүгдийг чинь ална шүү гэснээ баруун гараа атгаж байгаад Эрүүний зүүн шанаа орчим нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №84 тоот дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг

Яллагдагч С.Сын: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 52 дугаар сургуулийн баруун урд талд байрлах тоглоомын газар тоглох гээд хаалгаар орох гэхэд нэг залуу миний урдаас хараад яасан гэхээр нь би харин чи яасан гэхэд би гарах гэж байна гэхээр нь тэгвэл би орох гэж байна гэтэл зүгээр байгаарай гээд маргалдсан. Тэгээд нэг залуутай хамт над руу дайраад байхаар нь би уг залуугийн зүүн шанаа орчим хэсэгт баруун гараараа алгадсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №48 тоот шийтгэх тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №15 тоот шийтгэх тогтоолын хуулбар,

 Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №327 тоот шийтгэх тогтоолын хуулбар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №989 тоот шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37-58 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж С.Сад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч С.С нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн баруун урд талд үйл ажиллагаа явуулдаг компьютер тоглоомын газрын гадна 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Этай маргалдан зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,  хохирогч Б Б.Эын мэдүүлэг /хх-ийн 12-13, 14 дүгээр хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг, /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №84 тоот дүгнэлт

  1. Б.Э-н биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч С.Сыг хохирогч Б.Эын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч С.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Б.Эын эмчилгээний зардал, эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 144.900 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүгдэгч С.Саас 200.000 төгрөгийг хохирогч Б.Эт төлсөн байх тул, түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.