| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/05215/И |
| Дугаар | 191/ШШ2025/06352 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06352
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 3 дугаар хороо,*******,, тоотод байрлах, ХХК /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 34,915,565.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай "*******" ХХК нь "" ХХК-тай 2024 оны 04-р сарын 19-ний өдөр тоот түрээсийн гэрээг, 2025 оны 04-р сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээг байгуулан, өөрийн эзэмшлийн, , " " , 4229 " улсын дугаартай чиргүүл-2 тээврийн хэрэгслийг түрээслүүлсэн. 2024 оны 04-р сарын 19-ний өдрөөс эхлэн түрээсийн зүйлийг түрээслэгч "" ХХК-ны нэр дээр түр шилжүүлэн, өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсэлж нүүрс тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Түрээсийн төлбөр нь тухайн сар бүрийн нүүрс тээвэрлэлтийн тонн жин, " ХХК-ны тендерт шалгарсан үнийн дүн буюу ханш, чирэгч чиргүүлийн хамт нүүрс тээвэрлэсэн километрийн хэмжээгээр тооцогдож, сар бүр тогтсон нэг дүнгээр бус харилцан адилгүй үнийн дүн гардаг.
Гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш " ХХК-аас *******" ХХК -д олгох түрээсийн төлбөрийн хэмжээ: 2024 оны 4-р сар: Тонн жин=508.1, Ханш=400 төгрөг, Тээвэрлэх километр=13, Нийт түрээсийн төлбөр 2,642,120 төгрөг. 2024 оны 5-р сар: Тонн жин=7,936.30, Ханш=370.37 төгрөг, Тээвэрлэх километр=13, Нийт түрээсийн төлбөр 38,149,292.30 төгрөг. 2024 оны 6-р сар: Тонн жин=4,244.25, Ханш=310.30 төгрөг, Тээвэрлэх километр=13, Нийт түрээсийн төлбөр 17,269,853.25 төгрөг. 2024 оны 7-р сар: Тонн жин=2,002.20, Ханш=387.92 төгрөг, Тээвэрлэх километр=13, Нийт түрээсийн төлбөр 10,153,248.30 төгрөг. 2024 оны 8-р сар: Тонн жин=3,125.95, Ханш=448.65 төгрөг, Тээвэрлэх километр=1 Нийт түрээсийн төлбөр 18,286,401.13 төгрөг. 2024 оны 9-р сар: Тонн жин=1,877.45, Ханш=472.04 төгрөг, Тээвэрлэх километр=1 Нийт түрээсийн төлбөр 11,209,646.47 төгрөг. 2024 оны 10-р сар: Тонн жин=4,876.90, Ханш=500 төгрөг, Тээвэрлэх километр=1 Нийт түрээсийн төлбөр 30,736,174.56 төгрөг. 2024 оны 11-р сар: Тонн жин=4,749.55, Ханш=512.82 төгрөг, Тээвэрлэх километр=1. Нийт түрээсийн төлбөр 29,999,384.61 төгрөг. 2025 оны 1-р сар: Тонн жин=1,626.05, Ханш=490 төгрөг, Тээвэрлэх километр=1; Нийт түрээсийн төлбөр 10,406,626.69 төгрөг. 2025 оны 2-р сар: Богинын тээвэр түрээсийн төлбөр 3,035,096.05 төгрөг. 2025 оны 3-р сар: Богинын тээвэр түрээсийн төлбөр 6,703,303.11 төгрөг. 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сар хүртэлх ний түрээсийн төлбөр 168,852,747 төгрөг 36 мөнгө болсон ба үүнээс "Формон транспор ХХК-ны менежментийн төлбөр 20,312,895 төгрөг, түлшний 31,749,400 төгрөг, бичгийн 264,000 төгрөгийг "" ХХК нь манай компанид олгох ний төлбөрөөс тооцож авсан.
Манай ******* ХХК нь "" ХХК-аа 91,349,286 төгрөг 16 мөнгийг авсан. Дээрх мөнгөн дүнгүүд нь нийт 143,675,58 төгрөг 11 мөнгө болсон ба үндсэн түрээсийн төлбөрөөс хасаж үлдэгдэл 25,177,16 төгрөг 20 мөнгийн үлдэгдэл төлбөр байна. Үүн дээр 2025 оны 2,3 дугаар сары богинын тээврийн төлбөр болох 9,738,399 төгрөг 16 мөнгийг нэмээд нийт 34,915,56 төгрөг 36 мөнгийг "" ХХК-аас авахаар байна.
"" ХХК нь тоот түрээсийн гэрээний 2.2, 2.3-1 заасныг зөрчиж түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа, төлбөл зохих хэмжээнд бүрэн олгодоггүй байсан ба одоогоор түрээсийн гэрээний төлбөр болох 34,915,565 төгрөг 36 мөнгийг гэрээнд заасан хугацааны дагуу олгогдоогүй байна. Манай зүгээс гэрээний дагуу төлбөр мөнгөө хугацаанд нь авахаар "" ХХК-аас удаа дараа шаардсан боловч "мөнгө байхгүй, өр төлбөрт орж төлбөрийг бүрэн төлөөгүй байна. дансаа бариулсан" гэх хариу өгсөөр одоо болтол дээрх саруудын түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна.
Иймд "" ХХК-иас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ТГ26/2023 тоот түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 34,915,565.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч "" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай ХХК / РД:/ нь "******* ХХК-тай 2024 оны 04-р сарын 19-ний өдөр ТГ26/2023 тоот түрээсийн гэрээ байгуулан ББСБ-ын нэр дээрх 0136УНЭ / 1-р Чиргүүл-ар, түрээсийн гэрээгээр явуулж ирсэн. 4229 ар/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нүүрс тээврийн ажилд
" *******" ХХК нь 2024 оны 04-р сараас эхлэн ЭТТ-ТӨМӨР зам хүртэлэх 168, 582,474 төгрөг 36 мөнгөний ажил гүйцэтгэснээс ажил гүйцэтгэж, 143,675,581 төг 11 мөнгө / түлш, менежментийн зардлыг суутгасан болон дансаар авсан/ төгрөгийг авсан байна.
Үлдэгдэл төлбөр дээр 2025 оны 01,02-р сард явсан богины тооцоог нэмээд нийт 34,915,565төгрөг 36 мөнгийг нэхэмжилсэн байна.
Үүнд манай компаний зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Дээр дурдсан түрээсийн гэрээний 2.2-т Түрээсийн төлбөр: Түрээслэгч нь түрээсийн зүйлээр тээвэрлэлт хийсэн тухай бүрт тухайн үеийн түрээслэгчийн тогтоосон ханшаар тооцон түрээсийн төлбөрийг сард 1 удаа тооцоо нийлж гэрээний 2.3-т заасны дагуу төлбөрийг олгоно. Төлбөрт НӨАТ орсон болно. Гэж дурдсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл явуулсан өдрийн байдлаар 18,849,468 тег 16 мөнгөний НӨАТ шивэгдээгүй байна.
2. ТГ-ний 11.1-т Түрээслүүлэгч нь өөрийн тээврийн хэрэгслээр компанийн нэр дээр тээвэрлэлтийн тендер, сонгон шалгаруулалтад орж жагсаалтад орсны дараа энэхүү гэрээг цуцлах бол жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг компанид үлдээнэ. Гэж заасан хэдий ч манай компани дээр тээвэр гүйцэтгэж байх хугацаанд зарласан тендерт ТХ-ийн жагсаалтад орсон боловч гэрээ цуцлах ямар нэгэн албан бичгээр мэдэгдээгүй атлаа өөр компани руу шилжсэн. /тайлбар: ББСБ-ын нэр дээрх тээврийн хэрэгслүүд тухайн ББСБ-ныхаа албан бичгээр шилжиж болдог./
3. Мөн гэрээний 3.2.4-т Түрээслүүлэгч гэрээний үүргээ 2 удаа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч гэрээгээр тохирсон үнэ, хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж дурдсан байгаа бөгөөд "*******" ХХК нь 2024 оны 11-р сарын байдлаар 62 хоног гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу тээвэр хийгээгүй байгаа юм. гэх мэт шалтгаануудын улмаас *******" ХХК-г гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа ч тухай бүрт эвийн журмаар шийдвэрлэж ирсэн тул *******" ХХК-ийн нэхэмжилсэн 34,915,565 төгрөг 36 мөнгийг 2025 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцох хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч "" ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 34,915,565.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч "" ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 34,915,565.36 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 34,915,565.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч "" ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 34,915,565.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч "" ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,530 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Золбоогоос улсын тэмдэгтийн хураамжид 166,265 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 166,265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч "" ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖГАЛ