| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01536/И |
| Дугаар | 320/ШШ2025/01370 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/01370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-р баг, ***-р гудамжны *** тоотод оршин суух, Б** овогт Н***-н Г***,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 320/2025/01536/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Г*** нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1965 онд Н***-н 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Тус сумынхаа 10 жилийн сургуулийг төгсөж 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл дугуй хөрөөчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэсгийн ахлагчаар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал заводын мастераар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын даатгалын салбарын байцаагчаар ажиллаж байсан болно. 1986 оны 10 сараас 1990 оны хүртэл ажилд орсон, гарсан тушаал, холбогдох баримт бичиг баримтууд байгаа боловч 1993 онд заводын мастераас чөлөөлөгдсөн тушаал болон 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Монгол даатгал компанид ажиллаж байсан тушаал шийдвэр, цалингийн баримт архиваас олдохгүй байгаа учир ажилласан жил тооцогдохгүй байгаа юм.
Иймд Н.Г*** миний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан хугацаа болон 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол даатгал компанид байцаагчаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн захиргаанаас Н** овогтой Г***-д 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн Н*** овогтой Г***-д 1987 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нээж олгосон 222024 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан Н.Г***-н цалингийн тодорхойлолт гэх 1990, 1991, 1992, 1993, 1994 оны цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан баримтууд, Хүндэт нөхөр Н.Г*** танд гэх Монгол даатгал компанийн Хөвсгөл аймаг дахь салбараас шагнасан баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Г*** миний бие Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын даатгалын салбарын байцаагчаар ажиллаж байхдаа сум хариуцсан болон төв оффисын захирал, байцаагч нарын хамт авхуулсан зураг гэх тайлбартай гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дугаартай хүмүүсийг ажилд томилох, чөлөө олгох комисс томилох тухай, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай комисс томилох тухай, 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 24 дугаартай комисс томилох тухай, 1989 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай, 1989 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаартай хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай, 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай, Жаргалын зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын тогтоол гэх 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай тогтоол, түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан баримтууд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-26 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.О***, Ш.Ж*** нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Г***-н иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Н.Г***-н цалин хөлсний баримт болон түүний нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар баримтууд болон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газраас Н.Г**-н ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр болон цалин хөлсний лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 33-45 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г*** нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын Зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд дугуй хөрөөчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчаар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд заводын мастераар, Монгол даатгал компанийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум дахь салбарт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Г*** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Н.Г*** нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын Зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд дугуй хөрөөчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчаар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд заводын мастераар, Монгол даатгал компанийн Хөвсгөл аймаг дахь улсын даатгалын салбарын Шинэ-Идэр сум дахь төлөөлөгчөөр 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Б*** овогт Н***-н Г***-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Н*** овогтой Г***-д Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн захиргаанаас 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн захиргаанаас 1987 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Н** овогтой Г***-д нээж олгосон №222024 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 6-7дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №40 дугаартай ....дугуй хөрөөчнөөр С.Г***-г 9 дүгээр сарын 22-оос А.Г***-г 10 дугаар сарын 4-өөс, ... тус тус ажиллуусугай. ... гэх бичилт бүхий Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1987 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №2 дугаартай ...тоо бүртгэгчээр Н.Г*** нарыг 1 дүгээр сарын 17-ноос ажиллуулсугай. ... Н.Г***-г дугай хөрөөний зүсвэрчний ажлаас 1 дүгээр сарын 17-ноос эхлэн чөлөөлсүгэй........ гэх бичилт бүхий Хүмүүсийг ажилд томилох, чөлөө олгох, комисс томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №32 дугаартай ....тоо бүртгэгчээр Н.Г*** нарыг 1 дүгээр сарын 17-ноос ажиллуулсугай..... Н.Ганболд нь 4 дүгээр бригадын тоо бүртгэгч........ гэх бичилт бүхий Комисс томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №24 дугаартай ....Мухлаг 1.Н.Г***..... гэх бичилт бүхий Комисс томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1989 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №4 дугаартай .... 4 дүгээр бригадын тоо бүртгэгч Н.Г**-г орон тооны илүүдлээр 2 дугаар сарын 1-ээс уул ажлаас нь чөлөөлж баригачнаар 2 дугаар сарын 8-аас ажиллуулсугай........ гэх бичилт бүхий Хүмүүсийг ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 21 дүгээр)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1989 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №8 дугаартай .... Чанмдана хэсгийн ахлагчаар Н.Г***, Бүгсийн хэсгийн ахлагчаар Ж.Г*** нарыг 3 дугаар сарын 1-ээс..... ажиллуусугай....2. ...барилгачин Н.Г*** нарыг 3 дугаар сарын 1-ээс Сангийн далай хэсгийн ЭТЦ-ийн малын бага эмч М.Д*** санитарч Д.А****, Бүгсийн хэсгийн ахлагч Б.Б*** .....нарыг 4 дүгээр сарын 1-ээс .....чөлөөлсүгэй ........ гэх бичилт бүхий Хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №20 дугаартай .... заводын туслах мастераар Н.Г****......7дугаар сарын 6-наас түр тус тус ажиллуулсугай. ...Н.Г***-г Чандмана хэсгийн ахлагчийн ажлаас ....7 дугаар сарын 25-наас тус тус чөлөөлсүгэй....... гэх бичилт бүхий Хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)
Хөвсгөл аймаг дахь улсын даатгалын салбарын даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17/54 дугаартай .... Н*** овогтой Г***-г 1994 оны 1-р сарын 1-нээс эхлэн ажиллуулсугай........ гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 38 дугаар хуудас)
Монгол даатгал компанийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирлын 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №17/03 дугаартай тушаалын хавсралтад .... Шинэ-Идэр Ганболд.... бал .... 580........ гэх бичилт бүхий Хөрөнгө зарах тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын архивын баримтаас түүвэрлэсэн нэхэмжлэгч Н*** овогтой Г****-н Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1986 оны 12 дугаар сар, 1987 он, 1988 оны 1-4 дүгээр сар, 6-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 1989 оны 1 дүгээр сар, 6 дугаар сар, 8-12 дугаар сар, 1990-1991 он, 1992 оны 1-3 дугаар сар, 1993 оны 4 дүгээр сар, 1994 онуудад тус тус авч байсан цалин хөлсний түүвэрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 61-69 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Г***-н 1990-1991 он, 1992 оны 1-3 дугаар сар, 1993 оны 4 дүгээр сар, 1994 онуудад тус тус Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Жаргалын зам нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт 4-р бригад, эрхэлж эхэлсэн он хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Шинэ-Идэр гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас)
Гэрч Ч.О***-н ...Н.Г*** нь 1986 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилд орж 1994 он хүртэл хөрөөчин, тоо бүртгэгч, барилгачнаар тус тус ажиллаж байгаад, Монгол даатгал компанийн Шинэ-Идэр сум хариуцсан байцаагчаар 1994 оныг дуустал ажилласан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Ж***-н ...Н.Г*** нь 1986 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилд орж 1994 он хүртэл хөрөөчин, тоо бүртгэгч, барилгачнаар тус тус ажиллаж байгаад, Монгол даатгал компанийн Шинэ-Идэр сум хариуцсан байцаагчаар 1994 оныг дуустал ажилласан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэгч Н.Г***-н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Г*** нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын Зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд дугуй хөрөөчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчаар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд заводын мастераар, Монгол даатгал компанийн Хөвсгөл аймаг дахь улсын даатгалын салбарын Шинэ-Идэр сум дахь төлөөлөгчөөр 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Нэхэмжлэгч Н.Г***-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*** овогт Н***-н Г***-н Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын Зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд дугуй хөрөөчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэсгийн ахлагчаар, 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд заводын мастераар, Монгол даатгал компанийн Хөвсгөл аймаг дахь улсын даатгалын салбарын Шинэ-Идэр сум дахь төлөөлөгчөөр 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН