Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/01380

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*** дүүрэг, **-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, *** тоотод байрлах, Х*** х** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ***-р баг, ***-р гудамжны *** тоотод оршин суух, Б***-н О*** (Ж***)-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,224,379.73 төгрөг, үндсэн хүү 1,373,878.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,354.26 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 9,657,612.21 (есөн сая зургаан зуун тавин долоо мянга зургаан зуун арван хоёр) төгрөг 21 (хорин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 320/2025/01571/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** х*** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О*** нь Х*** х*** банктай 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №0707/000319/2024 тоот цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 1,55 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8,224,379.73 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1,373,878.22 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,354.26 төгрөгийн үлдэгдэлтэй.

Зээлдэгчтэй албаны утас болох 7***** дугаараас 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 10 цаг 51 минута, 11 цаг 38 минутуудад холбогдож өрийн болон нэмэгдүүлсэн хүүний дүн болох зөрчлийг арилгуулахаар холбогдоход утсаа аваагүй. 11 цаг 44 минутад эхнэртэй нь холбогдоход хот руу яваад 3 сар болж байна өөрийнх нь утас холбогдож байсан гэв. 2025 оны 6 сарын 09-ний өдрийн 11 цаг 47 минутад залгахад утсаа аваад ажил хийж байгаа удахгүй төлнө гэв.

Зээлдэгч Б.О***-тай 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №0707/000319/2024 тоот гэрээ байгуулсан, зээлийн гэрээний 8,2-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй гэж заасан зээлийн гэрээний 8.2.7 дахь хэсэгт зааснаар Шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгож цуцлана гэх заалтыг үндэслэж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны зүгээс зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл бүрдсэн болно.

Талуудын хооронд байгуулагдсан №0707/000319/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 9,657,612.21 төгрөгийг хариуцагч Б.О*** (РД:Ж****)-аас гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.О*** нь Х*** х*** банк ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х**** *** банк ХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 9,657,612.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** х*** банк хувьцаат компани нь хариуцагч Б.О****-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,224,379.73 төгрөг, зээлийн хүү 1,373,878.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,354.26 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 9,657,612.21 (есөн сая зургаан зуун тавин долоо мянга зургаан зуун арван хоёр) төгрөг 21 (хорин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О*** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,657,612.21 (есөн сая зургаан зуун тавин долоо мянга зургаан зуун арван хоёр) төгрөг 21 (хорин нэг) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,472 (нэг зуун жаран есөн мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О***-с 84,736 (наян дөрөв мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг, улсын орлогоос 84,736 (наян дөрөв мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*** х*** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х*** х*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.О***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,224,379.73 төгрөг, зээлийн хүү 1,373,878.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,354.26 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 9,657,612.21 (есөн сая зургаан зуун тавин долоо мянга зургаан зуун арван хоёр) төгрөг 21 (хорин нэг) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,657,612.21 (есөн сая зургаан зуун тавин долоо мянга зургаан зуун арван хоёр) төгрөг 21 (хорин нэг) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,472 (зуун жаран есөн мянга дөрвөн зуун далан хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О***-с 84,736 (наян дөрөв мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг, улсын орлогоос 84,736 (наян дөрөв мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*** х*** банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН