Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 30

 

Т.Ёндонжамц нарт холбогдох захиргааны Зөрчлийн материалын талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, зөрчил гаргагч Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарын давж заалдсан гомдлоор Т.Ёндонжамц нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.15, 77 дугаар зүйлийн 77.19 дэх хэсэгт зааснаар Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарыг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр торгож, шийтгэвэрийг биелүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож, шийтгэвэрийн хувийг Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нар нь шийтгэвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Зөрчил гаргагч Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нар давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний хувьд Ж.Мөнхбадрахыг чулуу шидсэний дараа чулуу шидсэн. Иймд хэргийг дахин нухацтай хянан шалгаж өгнө үү гэжээ. Зөрчил гаргагч Т.Ёндонжамц давж заалдсан гомдолдоо: Тухайн зөрчлийг гарах үед хүүхдүүдийн шидсэн чулуу нь уг хүний зургийг цоолсны дараа би чулуу шидсэн учир оноогүй. Миний шидсэн чулуу цоолоогүй учир хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. Зөрчил гаргагч Б.Доржсэмбэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Торгуулийн хэмжээ өндөр байна, энэ торгуулийг төлөх амьдралын бололцоогүй гэв. Зөрчил гаргагч Ч.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр торгууль оногдуулсан,торгуулийг бууруулж өгөхийг хүсч байна гэв. Зөрчил гаргагч Т.Ёндонжамц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр торгуультай байгаа болохоор төлөх боломжгүй байгаа юм гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслийн Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийг хариуцсан шадар туслах Б.Баярсайхан манай нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн Товцогт багт байрлуулсан зурагт самбарыг цоолсон байна гэсэн гомдлыг Завхан аймгийн Цагдаагийн газарт гаргажээ. Тус цагдаагийн газар нь Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн тус аймгийн Улиастай сумын Товцог багт байрлах гэрлийн шонд байрлуулсан зурагт хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн үйдэлд Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж, Ж.Мөнхбадрах нарт хариуцлага тооцуулахаар холбогдох материалыг нь шүүхэд ирүүлсэн байна. Шүүх матераилыг хянаж үзээд Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж, Ж.Мөнхбадрах нарыг 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт байрлах УИХ-ын 18 дугаар тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн сурталчилгааны зурагт хуудас руу чулуу шидэж гэмтээсэн нь материалд авагдсан Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж, Б.Баярсайхан, Ч.Буяндэлгэр, Г.Баасандорж нарын тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон гэж үзсэн байна. Зөрчил гаргагч Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж, нар нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан 16 насанд хүрсэн байна. Харин Ж.Мөнхбадрах нь зөрчил гаргах үедээ 16 насанд хүрээгүй 15 нас 6 сар 12 хоногийн настай учраас түүнд шүүх захиргааны арга хэмжээ тооцоогүй нь үндэслэл бүхий байна. Захиргааны зөрчил гаргагч Б.Доржсэмбэ , Ч.Нямдорж, Т.Ёндонжамц нар нь давж заалдсан гомдолдоо: Бид нар Ж.Мөнхбадрахыг чулуу шидсэний дараа чулуу шидсэн. Зарим нэг шидсэн чулуу нь оноогүй гэж байгаа хэдий ч материалд авагдсан тэдний Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарууд, мөн тэднийг сурталчилгааны самбарлуу чулуу шидсэнийг нь харсан, байлцсан Б.Баярсайхан, Ч.Буяндэлгэр, Г.Баасандорж, Ж.Мөнхбадрах нарын тайлбараар дээрх гомдолд дурдсан асуудлууд үгүйсгэгдэж байна. Түүнчлэн шүүх захиргааны зөрчил гаргагч Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарт Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж арга хэмжээ авахдаа тухайн хуулийн хамгийн доод хэмжээгээр торгосон нь хэт өндөр биш байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж захиргааны зөрчил гаргагч Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэвэрийг хэвээр үлдээж, Т.Ёндонжамц, Б.Доржсэмбэ, Ч.Нямдорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Магадлалд гомдол гаргах эрхгүй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ ШҮҮГЧИД Б.ДАМБА Б.НАМХАЙДОРЖ Г.Шихихутаг нарт холбогдох захиргааны зөрчилтэй материалын талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.******* нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг, О.Намжилдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутагийн давж заалдсан гомдлоор Г.Шихихутаг нарт холбогдох захиргааны зөрчилтэй материалыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.15, 77 дугаар зүйлийн 77.19 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын Шихихутаг, Тоост овгийн Очирын Намжилдорж нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож, Тайж овгийн Гансүхийн Билгүүн, ******* овгийн Болд-Эрдэнийн Пүрэврагчаа нарт захиргааны арга хэмжээ авахаас татгалзаж, шийтгэврийг биелүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож, шийтгэврийн хувийг Г.Билгүүн, Б.Болд-Эрдэнэ, О.Намжилдорж, Г.Шихихутаг нарт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, Г.Билгүүн, Б.Пүрэврагчаа, О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь шийтгэвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг давж заалдсан гомдолдоо: Миний бие нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалт өгөхөөр Завхан аймагт ирэх үедээ санамсар болгоомжгүйгээс болж Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн зурагт самбарыг чулуу шидэж цоолсондоо уучлал гуйж байна. Иймд торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. Захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Завхан аймагт ирэх үедээ санамсар болгоомжгүйгээс болж нэр дэвшигчийн зурагт самбарыг чулуу шидэж цоолсондоо гэмшиж байна. Миний үйлдэлд оногдуулсан торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. Захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав, ээж хөдөө малчин, энэ мөнгийг төлөх амьдралын боломж муу байна. Тиймээс торгуулын хэмжээг бууруулж өгөөч гэж хүсч байна гэв. Захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав ээж маань ажилгүй, Тосонцэнгэл суманд байдаг торгуулийн хэмжээг багасгаж өгөөч гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Завхан аймгийн Цагдаагийн газраас Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарыг тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн гэж тэдэнд захиргааны хариуцлага ногдуулахаар материалыг шүүхэд ирүүлжээ. Шүүх материалыг хянаж үзээд зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 2016 оны 6-р сарын 16-ны өдөр тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн болох нь материалд авагдсан Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Баасандорж нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Захиргааны хариуцлагыг 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульчилсан ба захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 16, 17 настай болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогджээ. О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын чулуу шидэж УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн сурталчилгааны зурагт хуудсыг гэмтээсэн үйлдэл нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.10, 77-р зүйлийн 77.15 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд захиргааны зөрчил гаргасан дээрх нэр бүхий хүмүүст Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.19 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу тус бүрийг 1.152.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй ба торгуулийн хэмжээ хүнд биш, тухайн зөрчилд тохирчээ. Түүнчлэн шүүх Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарын үйлдлийн улмаас сурталчлгааны зурагт хуудас гэмтсэн байдал материалд авагдсан Г.Баасандорж, Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын тайлбараар нотлохгүй байна гэж үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргасан О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Магадлалд шийтгэврийн тогтоох хэсгийн 4 дэх заалтанд шийтгэврийн хувийг ...Б.Болд-Эрдэнэ гэснийг Б.Пүрэврагчаа... гэж зөвтгөн тэмдэглэж байна. 

ТОДОРХОЙЛОХ нь: Завхан аймгийн Цагдаагийн газраас Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарыг тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн гэж тэдэнд захиргааны хариуцлага ногдуулахаар материалыг шүүхэд ирүүлжээ. Шүүх материалыг хянаж үзээд зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 2016 оны 6-р сарын 16-ны өдөр тус аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Гандангийн хэсэгт УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн гэрлийн шонд байрлуулсан зурагт болон ухуулга хуудсыг чулуугаар шидэж гэмтээсэн болох нь материалд авагдсан Г.Шихихутаг, О.Намжилдорж, Б.Пүрэврагчаа, Г.Баасандорж нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Захиргааны хариуцлагыг 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульчилсан ба захиргааны зөрчил гаргагч О.Намжилдорж, Г.Шихихутаг нар нь 16, 17 настай болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогджээ. О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын чулуу шидэж УИХ-ын 18-р тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн сурталчилгааны зурагт хуудсыг гэмтээсэн үйлдэл нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.10, 77-р зүйлийн 77.15 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд захиргааны зөрчил гаргасан дээрх нэр бүхий хүмүүст Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.19 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн зүйл, хэсгийн хамгийн доод хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу тус бүрийг 1.152.000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй ба торгуулийн хэмжээ хүнд биш, тухайн зөрчилд тохирчээ. Түүнчлэн шүүх Б.Пүрэврагчаа, Г.Билгүүн нарын үйлдлийн улмаас сурталчлгааны зурагт хуудас гэмтсэн байдал материалд авагдсан Г.Баасандорж, Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын тайлбараар нотлохгүй байна гэж үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргасан О.Намжилдорж, Г.Шихихутаг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Магадлалд шийтгэврийн тогтоох хэсгийн 4 дэх заалтанд шийтгэврийн хувийг ...Б.Болд-Эрдэнэ гэснийг Б.Пүрэврагчаа... гэж зөвтгөн тэмдэглэж байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 21-ний өдрийн 87 тоот шийтгэврийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргагч Г.Шихихутаг, О.Намжилдорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Б.НАМХАЙДОРЖ