2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04231

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         05         13                                              191/ШШ2025/04231 

 

 

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, “К” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, Д овогт Бын Л-д холбогдох

           

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.796.041 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Л нь Ктай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  тоот “Кны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”-ний дагуу 2024 оны 04 дугээр сарын 19-ний өдөр тоот “Цахим Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 34.322.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 437.821.32 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1.093.440.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 538.34 төгрөг, нийт 1.531.800 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авсанаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.Лоос зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

Үндсэн зээл 33.884.179 төгрөг, зээлийн хүү 5.759.820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152.043 төгрөг, нийт 39.796.041 төгрөг. Б.Лоос зээлийн гэрээний үүрэгт 39.796.041 төгрөг гаргуулж Кинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“К” ХХК-ийн нэхэмжилсэн дүн нийт 39.796.041 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “К” ХК нь хариуцагч Б.Лид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.796.041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох 39.796.041 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.           

 

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“К” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Лид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.796.041 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох 39.796.041 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Лид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 356.931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 178.465 төгрөгийг хариуцагчаас, 178.465 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                 

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН