2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/06521

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,,, давхар байрлах, ХХК /рд:/,

 

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, ын /рд:/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 155,103,536 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ө.******* миний бие " " гэрээ-г байгуулсан. ХХК"-тай 2025 оны 04 сарын 21-ний өдөр дугаар Худалдах, худалдан авах-г байгуулсан.

Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу худалдагч нь худалдан авагчид 12,676 кг үхрийн мах нийлүүлэх, гэрээний дугаар зүйлийн.1,.2-д тус тус заасны дагуу Худалдан авагч нь худалдагчид гэрээний төлбөрт нийт 202,816,000 төгрөгийг төлөх бөгөөд урьдчилгаа0 хувь буюу 60,844,5800 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл5 хувь буюу 70,985,600 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20- ны өдөр, үлдэгдэл5 хувь буюу 70,985,600 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон билээ. Худалдан авагч нь урьдчилгаа 60,844,580 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны тоот "" ХХК-ийн данснаас шилжүүлсэн байдаг.

Гэвч гэрээний дугаар зүйлийн.2-т заасан дагуу 2025 оны 05 сарын 20-ны өдөр үлдэгдэл 70,985,600 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 70,985,600 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй хохирол учруулж байна. Нэхэмжлэгч би Г.той 2025 оны 06 сарын 05-ны өдөр уулзсан бөгөөд тухайн уулзалтаар 2025 оны 06 сарын 20-ны өдөр гэрээний дагуу гүйцэтгээгүй үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй, холбоо барихгүй байгаа юм.

Хариуцагч нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 70,985,600 төгрөгийг төлөх үүргээ4 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний дугаар зүйлийн.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буюу нийт 83,053,152 төгрөг; гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас алданги тооцвол 12,067,552 төгрөг

2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 70,985,600 төгрөгийг төлөх үүргээ хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний дугаар зүйлийн.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт 72,050,384 төгрөг; гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас алданги тооцвол 1,064,784 төгрөг буюу нийт 72,050,384 төгрөг,

Дээрхээс дүгнэвэл гэрээний үүрэгт нийт 155,103,536 төгрөгийг хариуцагч талаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, гэрээний дугаар зүйл, дүгээр зүйлийн 4.2, 4.5, 5 дугаар зүйлийн 5.2, Г.ын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн "Хүсэлт"-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна.

Иймд "" ХХК, иргэн Г.оос /РД: /-аас 2025 оны 04 сарын 21-ны өдөр дугаар " Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүрэгт зургаан/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Ө.*******ийн нэхэмжлэлтэй, "" ХХК /РД:7103865/, Г. /РД:/-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч "" ХХК, Г. нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү "Эвлэрлийн гэрээ-г байгуулав.

Хариуцагч "" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 155,103,536 /нэг зуун тавин таван сая нэг зуун гурван мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бүхэлд нь төлөх боломжгүй байгаа тул талууд нэхэмжлэлийн үнийн дүн болох 155,103,536 төгрөгийг дараах хуваарийн дагуу график тогтоон нэхэмжлэгч Ө.*******ийн Хаан банкны // тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд:

1. 2025 оны 08 сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг,

2. 2025 оны 08 сарын 22-ны өдөр 45,034,512 төгрөг,

3. 2025 оны 09 сарын 05-ны өдөр 45,034,512 төгрөг,

4. 2025 оны 09 сарын 19-ний өдөр 45,034,512 төгрөгийг тус тус энэ гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцов.

2. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 466,734 төгрөгийг хариуцагч тал төлнө.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу талууд эвлэрсэн байх тул мөн зүйлийн 74.2 дах хэсэгт заасны дагуу зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

"" ХХК, Г.ыг хамтран хариуцагчаар тодорхойлсон байдаг. Иргэн Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш юм.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч иргэн Г.ыг хариуцагчаар тодорхойлохоос татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч "" ХХК, Г. нарт холбогдуулан гэрээний үүрэгт 155,103,536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Г.д холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч "" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 155,103,536 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 45,034,512 төгрөг,2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 45,034,512 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 45,034,512 төгрөгөөр нэхэмжлэгч Ө.*******т төлж барагдуулахаар зохигчид тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.д холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч "" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 155,103,536 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 45,034,512 төгрөг,2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 45,034,512 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 45,034,512 төгрөгөөр нэхэмжлэгч Ө.*******т төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 934,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 467,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 467,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч "" ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ