| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/06034/И |
| Дугаар | 191/ШШ2025/07372 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/07372
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******д оршин суух *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод байрлах, ХХК /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 28,108,520 төгрөгр гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б.******* нь Увс аймагт мал маллаж амьдардаг ба өөрийн малаа хотруу оруулж ирж зарж амжиргаагаа залгуулдаг юм. 2025 оны 03 сард мах авна гэсэн зарын дагуу ""ХХК-ийн захирал Б.той холбогдоход мах авна, мөнгийг нь 1 сарын дараа бүтнээр нь өгнө, сургууль цэцэрлэгт мах нийлүүлдэг компани байгаа юм гэсэн. Тэгээд би 2025 оны 03 сарын 20-ны өдөр Мах бэлтгэн нийлүүлэх гэрээг бичгээр " ХХК-тай хийж 4045 кг буюу 46,517,500 төгрөгний хонины мах нийлүүлсэн. Түүнээс хойш 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн ба үлдэгдэл 26,517,500 төгрөгийг өнөөдөр хүртэл өгөхгүй байна. Гэрээний дагуу 2025 оны 04 сарын 20-нд өгөх ёстой байсан хэрнээ өгөхгүй, захирлынхан утасруу залгахаар утас нь холбогдохгүй, ажлын газар нь очихоор хүн байхгүй цоожтой байгаад байна. Гэрээний 4.1-д зааснаар алданги авах эрхтэй гэж үзэж байна, 60 хоногийн алданги 1,591,000 төгрөг ба үлдэгдэл 26,517,500 буюу нийт 28,108,520 төгрөг болж байгаа юм.
Иймд хариуцагчаас 28,108,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус компани нь иргэн ******* овогтой ******* /РД: *******/-тай 2025 гэрээг байгуулсан. оны 03-р сарын 17-ны өдөр байгуулсан "Мах бэлтгэн нийлүүлэх" No25/32 тоот
Уг гэрээний дагуу 2025 оны 05-р сарын 01-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 26,517,500 төгрөг үлдэгдэлтэй байна.
Иргэн Б.*******тэй байгуулсан гэрээний хугацаа нь уг гэрээний 7.1 дүгээр зүйлд заасны дагуу 2025 оны 12-р сарын 31-ны өдөр дуусгавар болно.
Тус компани нь иргэн Б.*******д үлдэгдэл төлбөрийг :
-2025 оны 09-р сарын 30-ны өдөр 16,517,500 төгрөгийг
-2025 оны 10-р сарын 31-ны өдөр 10,000,000 төгрөгийг
-2025 оны 10-р сарын 31-ны өдөр мөн уг гэрээний 4.1.1 дэх зүйлд заасан 3,977,625 төгрөгийн алдангийг төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 28,108,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 28,108,520 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16,517,500 төгрөг, 2025 оны 10 дугаар 31-ний өдөр 11,591,020 төгрөгөөр нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 28,108,520 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16,517,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11,591,020 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,492 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 149,246 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 149,246 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ