| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/07039/И |
| Дугаар | 191/ШШ2025/07462 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/07462
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршинх суух,*******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,лол, тоотод байрах, ХХК /рд:/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "" ХХК-тай "Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр *******,,, давхарт байрлах 51,77 м.кв талбайтай 2 өрөө бүхий0 тоот орон сууцыг худалдан авч 1 м.кв талбайн үнэ 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 62.124.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Анх гэрээ байгуулагдах үед 80 хувийн гүйцэтгэлтэй байсан ба 2019.01.31 өдөр хүлээлгэн өгнө гэж гэрээг байгуулсан. Улмаар 2019 онд ашиглалтад орсноос хойш миний захиалсан байранд түрээслүүлж байгаа болно. миний талийгаач эмээ, өвөө нар нь амьдарч байсан. Сүүлийн жилд гуравдагч этгээдэд түрээслүүлж байгаа болно.
"" ХХК-тай байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ-ний.5 дахь хэсэгт "Захиалагч нь орон сууц ашиглалтад ороход төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд зл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гүйцэтгэгчээс гаргуулан авах эрхтэй", 5.1 дэх хэсэгт Гүйцэтгэгч нь орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу барилгын норм, дүрэм стандартыг чанд баримтлан барьж энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд барьж ашиглалтад оруулах үүрэгтэй гэж тус тус заасан. Гэвч хариуцагч "" ХХК нь одоог хүртэл захиалсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Учир нь "" ХХК-ийн захирал Г. нь тус захиалсан байрыг маань " ББСБ" ХХК-д барьцаанд тавьж, зээл авсан байсан. Улмаар миний орон сууцыг " ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэл гаргуулахаар шүүхэд өгснийг мэдсэн. Үүнээс шалтгаалан Орон сууц захиалгын гэрээнд заасан төлбөрөө 100 хувь төлж барагдуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 6 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж ирсэн орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна.
Иймд Нэхэмжлэгч Б.*******ийг *******,,, давхарт байрлах 51,77 м.кв талбайтай 2 өрөө бүхий0 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* нь *******,,, давхарт байрлах 51,77 м.кв талбайтай 2 өрөө бүхий0 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд төлбөр тооцооны асуудал бүрэн дууссан.
Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох *******, 30 дугаар (хуучнаар 2 дугаар хороо),, давхар,0 тоотод байрлах 51.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр*******ын ******* /рд:*******/-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагчаас уг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх бүртгэгдээгүй болохыг тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******, 30 дугаар (хуучнаар 2 дугаар хороо),, давхар,0 тоотод байрлах 51,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр*******ын ******* /рд:*******/-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн68,570 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234,285 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 234,285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ