| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/05343/И |
| Дугаар | 191/ШШ2025/04182 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04182
2025 05 12 191/ШШ2025/04182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, дугаар регистртэй, “М” Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: давхарт байрлах, дугаар регистртэй, “П” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 980.333.869 төгрөг, алданги 474.446.657 төгрөг, нийт 1.454.780.526 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 980.333.869 төгрөг, алданги 474.446.657 төгрөг, нийт 1.454.780.526 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“М” ТӨХК нь 2005 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай “Агаарын хөлгийн даатгал”-ын хялбаршуулсан цахим нээлттэй тендерийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зарласан. Тус тендерт хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.“Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” мөн хуулийн 28.7.4. “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэснийг болон Тендерийн баримт бичгийн Тусгайлсан нэмэлт шалгуур үзүүлэлтийг хангасан зэргийг үндэслэн “П” ХХК-ийг Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх даатгагч компаниар сонгон шалгаруулж, “М” ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 22/237 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-г байгуулсан ба 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацааг 2 сараар сунгаж 22/237-03 дугаартай нэмэлт гэрээг байгуулж хамтран ажилласан. Гэрээний хугацаанд даатгуулагчийн зүгээс даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн.
Даатгалын эрсдэлийн тохиолдол даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг орчимд Хөшгийн хөндийн дэх Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас нисэх буудлын задгай талбайд байршуулсан хөөрөх гэж байсан болон нислэгээс буусан тус компанийн дугаартай агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулсан даатгалын тохиолдол гарсан. Улмаар олон улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож, эхний ээлжийн буюу өөрт хүлээх хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 950.000 ам.долларыг “М” ТӨХК-д төлөх гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулсан. Нөхөн төлбөрийн гэрээний дагуу Давхар даатгагчаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “П” ХХК-ийн дансанд 950.000 ам.долларыг шилжүүлсэн талаар цахимаар мэдэгдсэн.“П” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “М” ТӨХК-ийн дансанд нөхөн төлбөрт 2.742.401.655 төгрөг буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн төгрөгийн ам.долларт харьцах Монгол банкны ханшаар /1ам.доллар 3,381.65 төгрөг/ тооцоход 810.965.55 ам.доллартай тэнцэх нөхөн төлбөрийг шилжүүлсэн. Тодруулбал Монгол банкны ханш 2024 оны 05 дугаар сарын 19-нд 3.381.65 төгрөг 2024 оны 05 дугаар сарын 20-нд 3.381.28 төгрөгөөр зарлагдсан бөгөөд "Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө”-ний 21 дүгээр зүйлд “Аж ахуйн нэгж гадаад валютаар гарсан ажил гүйлгээг анх хүлээн зөвшөөрөхдөө тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн бүртгэлийн валют ба гадаад валютын хоорондох спот ханшаар гадаад валютын дүнг бүртгэлийн валют руу хөрвүүлэх ёстой.“ гэж заасны дагуу дараагийн өдрийн хаалтын ханш зарлагдах хүртэл урд өдрийн ханшийг мөрдвөл 139.034.45 ам.долларын төлбөр дутуу төлөгдсөн. Манай компанийн зүгээс дутуу шилжүүлсэн үлдэгдэл нөхөн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны дотор “М” ТӨХК-ийн холбогдох дансанд шилжүүлэх шаардлага бүхий 2024 оны 06-р сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгийг “П” ХХК-д хүргүүлсэн. “П” ХХК-ийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд “П” ХХК нь тус тендерт оролцохдоо даатгалын гэрээний төлбөр тооцоотой холбоотой аливаа харилцаа тендер шалгаруулалт зарласан өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны валютын ханш болох 3.175.63 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний 6.2 дахь заалт нь зөвхөн даатгалын хураамж шилжүүлэхтэй холбоотой тусгайлсан зохицуулалт гэж үзвэл нөхөн төлбөрийг хэрхэн тооцож олгох тухай зүйл, заалт даатгалын гэрээнд байхгүй юм. Иймд даатгалын гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийн дүнг зөв тооцоолсон.” гэж хариу ирүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу “М” ТӨХК нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дугаартай “П” ХХК-иас ирүүлсэн тоот албан бичгийг эс зөвшөөрч, даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх” агуулга бүхий гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо нь “М” ТӨХК-иас ирүүлсэн гомдлыг хянан үзээд 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот Дүгнэлт гарган талуудад мэдэгдсэн. Тус дүгнэлтээр “П” ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа хэмжээнд олгох” гэсэн даатгагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байх тул даатгалын тохиолдлын нөхөн төлбөр болох 194.32 сая төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор даатгуулагчид шилжүүлэхийг даалгасан. “П” ХХК нь СЗХ-ны шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс СЗХ-ны шийдвэрийг биелүүлэхийг “П” ХХК-иас шаардсан боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг шилжүүлэхгүй байгаа болно. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд зохион байгуулагддаг “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээний нээлттэй тендер “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу даатгалын хураамжийн дүнг төгрөгөөр тогтоодог ба тендер оролцогчид ханшийн эрсдэлээ багтааж, үнийн санал өгснөөр гэрээ байгуулагддаг. Талуудын хооронд байгуулсан 22/237 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ам.долларын ханш нь даатгалын хураамж төлөхдөө даатгуулагчийн зүгээс баримтлах ам.долларын монгол төгрөгтэй дүйцэх ханшийн тогтвортой байдлыг тусгайлан зохицуулсан заалт бөгөөд даатгагчийн зүгээс тендерт оролцохдоо гэрээний энэхүү тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд даатгалын эрсдэлийн тохиолдолд даатгуулагчид учирсан бодит хохирлын хувьд олон улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож, даатгуулагчид учирсан хохирлыг валютаар тооцон гаргасан нөхөн төлбөр төдийгүй 100 хувь олон улсын давхар даатгагчаас шилжүүлсэн даатгуулагчид олгогдох учиртай нөхөн төлбөр юм. Гэтэл “П” ХХК нь давхар даатгагчийн хохирол шилжүүлсэн нөхөн төлбөрийн дүнгээс дур мэдэн хасалт хийх, гэрээний ханшаар тооцох замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, хууль бус үйлдэл гаргаж байгаа хэмээн даатгуулагчийн зүгээс үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”, дугаартай нэмэлт гэрээ, Даатгалын нөхөн төлбөрийн гэрээ, болон ослын тохиолдлын дагуу Даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг үл биелүүлж, даатгалын гэрээгээр хамгаалагдсан даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Лондон төвтэй Давхар даатгагчаас томилогдсон олон улсын даатгалын хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох агаарын хөлөгт учирсан эвдрэл гэмтэл, холбогдох засвар, үйлчилгээний зардал (ажлын хөлс, ачаа тээврийн зардал багтсан) үнэлгээ хийн 4 агаарын хөлгийг засварлахад зарцуулсан 3.219.361.65 ам.долларыг буюу "Агаарын хөлгийн их биеийн нөхөн төлбөрийн дүн" нөхөн төлбөр олгохоор болж Давхар даатгуулагч “П” ХХК, Даатгуулагч “М” ТӨХК нар нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлийн дугаартай Агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр барагдуулах М-25/026 дугаартай гэрээ байгуулсан. Энэхүү дугаартай гэрээний дагуу “П” ХХК нь “Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн дагуу 10 %-ийн татвар болох 321.936.17 ам.долларыг суутган “Агаарын хөлгийн нөхөн төлбөрийн цэвэр дүн" болох 2.897.425.48 ам.доллар “М” ТӨХК-ийн дансанд суутгал хийхгүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Даатгалын нөхөн төлбөрийн гэрээний дагуу нөхөн төлбөр шилжүүлсэн Лондонд төвтэй Давхар даатгалын брокер Марш компаниас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шилжүүлгээр “П” ХХК-ийн дансанд 3.219.361.65 ам.долларыг шилжүүлсэн талаар цахимаар мэдэгдсэн. Гэтэл “П” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “М” ТӨХК-ийн дансанд нөхөн төлбөрт 9.148.997.349.99 төгрөг буюу /2022-07-22-ны өдрийн Монгол банкны валютын ханш болох 3.175.63 төгрөгөөр тооцож/ 2.668.197.08 ам.долларыг шилжүүлсэн. Тодруулбал Монгол банкны ханш 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хаалтын ханш буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр тооцоонд бодогдох ханш болох 3.428.91 төгрөгөөр тооцвол 9.935.011.219.77 төгрөг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч 229.231.41 ам.доллар буюу 786.013.869.78 төгрөгийн төлбөр дутуу шилжүүлсэн. 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 237 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-ний 7.12-д заасны дагуу Даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт дутуу олгогдсон нийт 980.333.869.78 төгрөгөөс тооцсон алданги болох 474.446.657.50 хариуцагчаас нэмж гаргуулах
|
| Авлага | "П" ХХК-иас төлбөр шилжүүлсэн огноо | Алданги тооцсон огноо | Алданги тооцсон хуанлийн хоног | Хоног тутам тооцох алданги 0.5 хувь | |
| 0 | Ам доллар | Төгрөг |
|
|
|
|
| 1 | 44,034.45 | 194,320,000.00 | 5/20/2024 | 4/23/2025 | 338.00 | 97,160,000.00 |
| 2 | 229,231.41 | 786,013,869.78 | 1/17/2025 | 4/23/2025 | 96.00 | 377,286,657.50 |
|
| Нийт | 980,333,869.78 |
|
|
| 474,446,657.50 |
Талуудын хооронд байгуулсан 22/237 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.12- т .... Даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй тохиолдолд олгогдох нөхөн төлбөрийн хэмжээнээс хоногт 0,5 хувьтай тэнцэх алдангийг даатгуулагчид нөхөн нэмж төлнө... хэмээн заасан. Даатгалын эрсдэлийн тохиолдолд даатгуулагчид учирсан бодит хохирлын хувьд олон улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож даатгуулагчид учирсан хохирлыг валютаар тооцон гаргасан нөхөн төлбөр төдийгүй 100 хувь олон улсын давхар даатгагчаас шилжүүлсэн даатгуулагчид олгогдох учиртай нөхөн төлбөр юм. Иймд 22/237 дугаартай “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ” дугаартай нэмэлт гэрээ, Даатгалын нөхөн төлбөрийн гэрээ, болон ослын тохиолдлын дагуу Даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, СЗХ-ны шийдвэрийг үл биелүүлж, даатгалын гэрээгээр хамгаалагдсан даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул дутуу шилжүүлсэн төлбөр 980.333.869 төгрөг, алданги 474.446.657 төгрөг, нийт 1.454.780.526 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч “П” ХХК нь хариу тайлбар гаргаагүй болно.
3.Нэхэмжлэгчээс “П” ХХК, “М” ТӨХК нарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “М ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”, “П” ХХК, “М” ТӨХК нарын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “М” ТӨХК-ийн “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт”, өөрт хүлээх хариуцлагын хэсгийн давхар даатгалын нөхөн төлбөр чөлөөлөх бүрэн ба эцсийн тохиролцооны гэрээ, “М” Төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн тухай” гэрээ, “М” Төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Гомдол гаргах тухай” гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай”, Голомт банкны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Цахим гүйлгээний баримт, Зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг, бүртгэлтэй агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр барагдуулах тохиролцооны гэрээ, худалдаа хөгжлийн шилжүүлгийн мэдээлэл, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/3694 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2229 дугаартай магадлал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт дутуу шилжүүлсэн 980.333.869 төгрөг, алданги 474.446.657 төгрөг, нийт 1.454.780.526 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “П” ХХК, “М” ТӨХК нарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/237 дугаартай “М ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”, “П” ХХК, “М” ТӨХК нарын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай “М ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт”, өөрт хүлээх хариуцлагын хэсгийн давхар даатгалын нөхөн төлбөр чөлөөлөх бүрэн ба эцсийн тохиролцооны гэрээ, “М” Төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/15025 дугаартай “Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн тухай” гэрээ, “М” Төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Гомдол гаргах тухай” гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай”, Голомт банкны 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Цахим гүйлгээний баримт, Зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг, бүртгэлтэй агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр барагдуулах тохиролцооны гэрээ, худалдаа хөгжлийн шилжүүлгийн мэдээлэл, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01216 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2229 дугаартай магадлал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.“М” ТӨХК нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “П” ХХК-тай 22/237 дугаартай “М ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ”-г байгуулжээ.
Уг гэрээгээр “М” ТӨХК нь Олон улс, орон нутгийн агаарын шугамд нислэг үйлдэх иргэний агаарын агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт агаарын хөлгийн их бие, хоёр хөдөлгүүр хамт агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт; агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт; агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт”, (цаашид “агаарын хөлөг” гэх) Агаарын хөлгүүдийн их бие (сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт), Агаарын хөлгөөр тээвэрлэх зөрчигчийн амь нас, эрүүл мэнд, тэдний алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгө болон түүнчлэн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөд учирч болох хохирол, агаарын хөлгүүдийн их биеийн даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, агаарын хөлгийн их бие (сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт)-д учрах дайны эрсдэлийн даатгал, дайн, агаарын хөлгийг булаах, барьцаалах болон түүнтэй холбоотой бусад эрсдэлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалуудад даатгуулан хураамж төлөх, даатгагч нь уг даатгалыг гүйцэтгэх, даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгагч нь гарсан хохирлыг хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчид нөхөн төлөх үүргүүдийг харилцан хүлээх зэрэг даатгалын эрсдэлээс даатгуулсан ба талууд даатгалын хураамжийн нийт хэмжээ 8.837.410.614.68 төгрөг, даатгалын хураамжийг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хураамж шилжүүлэх хуваарийн дагуу шилжүүлэхдээ ам.доллларын ханшийг тендер зарласан өдрийн ханш болох 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны албан ханшаар буюу нэг ам.долларыг 3.157.63 төгрөгөөр харилцан тохиролцсон ба даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй тохиолдолд олгогдох нөхөн төлбөрийн хэмжээнээс хоногт 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг даатгуулагчид нэмж төлөх, даатгалын хугацаа 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар талууд тохиролцжээ.
6.2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулж уг гэрээгээр даатгалын хугацааг 61 хоногоор сунгагдаж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл болж өөрчлөгдөж, агаарын хөлгийн их бие хөдөлгүүрийн хамт нэмэгдэж, даатгалын хураамж нийт 2.142.525.623.19 болж тохиролцсон байна.
Талууд даатгалын гэрээг бичгээр байгуулж, хуульд зааснаар даатгалын гэрээнд тусгах нөхцөлийг тохиролцсон тул уг гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 зааснаар хүчин төгөлдөр байна.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг орчимд Хөшгийн хөндийн дэх Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас нисэх буудлын задгай талбайд байршуулсан хөөрөх гэж байсан болон нислэгээс буусан тус компанийн дугаартай агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулсан даатгалын тохиолдол үүссэн байна.
Үүний улмаас олон улсын агаарын хөлгийн даатгалын хохирлын үнэлгээчин томилогдож, эхний ээлжийн буюу өөрт хүлээх хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 950.000 ам.долларыг “М” ТӨХК-д төлөх гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажуулсан.
Нөхөн төлбөрийн гэрээний дагуу Давхар даатгагчаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “П” ХХК-ийн дансанд 950.000 ам.долларыг шилжүүлсэн талаар цахимаар мэдэгдсэн.“П” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “М” ТӨХК-ийн дансанд нөхөн төлбөрт 2.742.401.655 төгрөг буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн төгрөгийн ам.долларт харьцах Монгол банкны ханшаар /1ам.доллар 3,381.65 төгрөг/ тооцоход 810.965.55 ам.доллартай тэнцэх нөхөн төлбөрийг шилжүүлсэн.
Нэхэмжлэгч нь Монгол банкны ханш 2024 оны 05 дугаар сарын 19-нд 3.381.65 төгрөг 2024 оны 05 дугаар сарын 20-нд 3.381.28 төгрөгөөр зарлагдсан бөгөөд "Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө" -ний 21 дүгээр зүйлд “Аж ахуйн нэгж гадаад валютаар гарсан ажил гүйлгээг анх хүлээн зөвшөөрөхдөө тухайн ажил гүйлгээ гарсан өдрийн бүртгэлийн валют ба гадаад валютын хоорондох спот ханшаар гадаад валютын дүнг бүртгэлийн валют руу хөрвүүлэх ёстой.“ гэж заасны дагуу дараагийн өдрийн хаалтын ханш зарлагдах хүртэл урд өдрийн ханшийг мөрдвөл 139.034.45 ам.долларын төлбөр дутуу төлөгдсөн гэж тайлбарлан 980.333.869.78 төгрөг, алданги 474.446.657 төгрөг, нийт 1.454.780.526 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хөшгийн хөндийн дэх Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас нисэх буудлын задгай талбайд байршуулсан хөөрөх гэж байсан болон нислэгээс буусан тус компанийн дугаартай агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулж даатгалын тохиолдол бий тухайд талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь ханшийн өөрчлөлтэй холбогдуулан нэхэмжлэлийн энэ шаардлагын үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар шаардлага гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон 980.333.869.78 төгрөгөөр тооцож тодорхойлсон байна.
Талууд гэрээгээр даатгалын үнэлгээ хураамж, нөхөн төлбөрийг ам.доллараар тооцохоор тохиролцсон, хариуцагч даатгалын гэрээгээр хүлээсэн нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй 44.034.45 ам.долларын валютын ханш 3.381.28 төгрөг = 229.231.41 ам.долларын валютын ханш 3.381.91 ам.доллар нийт 980.333.869.78 төгрөгийг шүүх ам.доллартай тэнцэх төгрөгийн ханшийг өнөөгийн үнэ цэнээр нь тооцож хариуцагчаар нөхөн төлүүлэх нь хуулийн дээрх зохицуулалтад заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-д “даатгалын зүйлийг 2022 оны 9 дүгээр сарын 25-ны дотор олон улсын Агаарын хөлгийн даатгалын эрх бүхий давхар даатгагч нарт 100 хувь давхар даатгана” гэж тохиролцон ба даатгагч “П” ХХК нь давхар даатгалд хамруулах үүргээ биелүүлж Лондонд төвтэй брокер Марш компанид даатгуулсан нь тогтоогдсон.
Давхар даатгагч компаниас даатгалын тохиолдлын улмаас учирсан хохиролд П ХХК-д 3.219.361.65 ам.доллар шилжүүлснээс 10 хувь буюу 321.936.17 ам.долларыг суутгаж, 2.668.197.08 ам.долларыг шилжүүлж, 229.231.41 ам.долларыг дутуу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Хариуцагч нь нөхөн төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь гүйцэтгээгүйгээс ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өссөн мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн ханш буюу 2024 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 3.381.28 төгрөг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан өдөр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тогтоож, Монгол банкнаас зарласан мөн өдрийн ханш буюу 3.428.91 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Хариуцагч “П” ХХК нь дээрх гэрээний дагуу олгох нөхөн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компани нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалт болон гэрээний 2.5.3-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.
Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т “...Даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй тохиолдолд олгогдох нөхөн төлбөрийн хэмжээнээс хоногт 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг даатгуулагчид нэмж төлнө...” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ алданги гэж нэрлэн заасан ба хугацаандаа төлбөрийг олгоогүй “П” ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ“,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.
Иймээс хариуцагчаас алданги болох 467.453.337 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Шүүх 44.034.45 ам.долларыг 2024 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн ам.долларын ханш болох 3.381.28 төгрөг тооцоход 148.892.805 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 229.231.41 ам.долларыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ханш 3.428.91 төгрөгөөр тооцоход 786.013.869 төгрөг, нийт 934.906.674 төгрөг, үүний 50 хувь болох алданги 467.455.337 төгрөг, бүгд 1.402.387.239 төгрөгийг хариуцагч “П” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52.393.287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 7.516.272 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7.169.886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компани олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас 934.906.674 төгрөг, алданги 467.455.337 төгрөг, нийт 1.402.387.239 /нэг тэрбум дөрвөн зуун хоёр сая гурван зуун наян долоон мянга хоёр зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компани олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52.393.287 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компанийн 7.169.886 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7.169.886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” Төрийн өмчит хувьцаат компани олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН